Wednesday, March 9, 2016

Хүн судлалын хараан доорх эзэнт гүрний өв: Монголын соёлын хөгжлийг тойрсон ярилцлага


Урадын Э. Булаг[1] (Кэмбрижийн их сургууль)
Шү Шин жиан[2] (Сичуан их сургууль)
Фу Хай Хонг[3] (Нарийн бичиг)

Хятад хэлнээс орчуулсан ӨМИС-ийн магистрант Ч.Мөнхтуул

Энэхүү өгүүлэлд Кэмбрижийн их сургуулийн антропологийн тэнхимийн профессор Урадын Э. Булагийн 2010 оны зун Сичуан их сургуульд хийсэн лекцийг тэмдэглэв. Агуулга нь монголын түүх, соёлын хөгжлийн эргэн тойрон дахь болон хүн судлалын эзэнт гүрний тухай болно. Ярилцлагийг Сичуан их сургуулийн “Утга зохиол, антропологийн судалгааны төв” зохион байгуулж, Сичуан их сургуулийн антропологийн тэнхимийн багш оюутнууд оролцов.

Хурал даргалагчийн үг

Шү Шин жиан: Э.Булаг багш бол Кэмбрижийн их сургуулийн антропологийн тэнхимийн багш хүн. Тэрбээр мөн Кэмбрижийн их сургуулийн “Монгол, Дотоод ази судлалын төв”-ийн эрдэм шинжилгээ хариуцсан дарга билээ. Өнөөдөр бид нэгэн тулгамдсан сэдвийн талаар буюу “Хүн судлалын эзэнт гүрний судалгаа” сэдвээр ярилцана. Нөгөөтэйгүүр өнөөдрийн эрдэм шинжилгээний салбарт шинээр гарч ирж буй сэдэв ч гэж болох биз. Бид эхлээд товч танилцуулга хийсэн нь зөв байх. Нэгт, Булаг багшийн тухай товч танилцуулъя. Энэ цаг үе бол мэдээллийн эрин. Бид маш олон зүйлийг интернэтээр хайгаад мэдчихэж болно. Булаг багш анхлан Өвөрмонголд судалгаа хийж, дараа нь Кэмбрижийн их сургуульд суралцан, тэндээ докторын зэрэг хамгаалсан юм. Түүнийхээ дараа АНУ-д нэлээн хугацаанд ажиллаад саяхнаас төрөлх Кэмбрижийн их сургуульдаа буцаж ирэн ажиллаж, судалгаагаа үргэлжлүүлж байна.  
Э.Булаг багшийн судалгааны хүрээ хязгаар маш өргөн. Хэдийгээр Монгол, эсвэл Дотоод ази хэмээн нэрлэгдэх бүс нутагт голчлон анхаардаг ч үндэстэн судлал, антропологи, түүх, улс төр гэсэн өргөн хүрээг хамран судалгаа хийдэг. Багшийн судалгааны цараа нь шинжлэх ухаанч байхын зэрэгцээ эрдэм шинжилгээний маш их ололттойг энд онцолмоор байна. Багш маань энэ удаа улсдаа эргэн ирэхдээ бидэнд “Хамтач үндэсний үзэл: Хятадын Монгол хязгаар дахь найрамдлын улс төр” (Collaborative Nationalism: The Politics of Friendship on China’s Mongolian Frontier) хэмээх шинэ номтой иржээ. Хэдийгээр байнга ирээд байж чаддаггүй ч бид Кэмбрижид түүний гайхалтай судалгааны агуулгуудын тухай ярилцаж байсан. Ер бусын гайхамшигтай гэж хэлмээр байдаг.
Хоёрт: Булаг багштай холбоотой эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны талаар ярьвал: Булаг багшийг магадгүй олон хүн танихгүй байх. Үнэндээ Булаг багш бидэнтэй харилцалгүй нэлээн удсан байна. 2001 оны үед бид Ван Минг Хэ профессорын “Баатарлаг өвөг дээдэс хийгээд угсаатны бүлгийн ижилсэлт” хэмээх төсөлд хамтран ажилласан юм. Бусад гишүүд нь Хятадын төвийн үндэстний их сургуулийн Фан жао, Хятадын Баруун Үндэстний их сургуулийн Жон Ниан, Шиа Мэн их сургуулийн Фан жао Рэнг болон тухайн үеийн Америкийн Калифорнийн их сургуулийн Наранбилэг, Рэнг Вэн Ринг зэрэг нөхөд байлаа. Бид хамтдаа ном уншиж, судалгаагаа цэгцэлж, Тайван, Чэнду, Бээжинд антропологи болон Хятадын олон үндэстний асуудлаар ном хаялцаж байв. Тэр үед нэгдмэл үзэлтэй ч онолын их зөрчилтэй байсансан. Гэвч ч бүгдээрээ шудрагаар, илэн далангүй санал бодлоо илэрхийлдэг байлаа. Эцэст нь бид эрдэм шинжилгээний сайн найзууд бололцсон билээ. 2002 онд би Америкт зочин профессороор очиход Булаг багшийнд нэг өнжиж байлаа.
Ван Мин Хэ профессорын удирдаж байсан тэрхүү сэдвүүд дотор хил дамнасан бүс нутаг, хил дамнасан үндэстний баатрын ижилсэлт зэрэг сэдвүүд багтсан бөгөөд Булаг багш Чингис хааны талаар, би Чи Юг-ийн (Chi You)[4] талаар судалж байлаа. Би тухайн үед “Чингис хаан”-ы тухай энэхүү судалгаа   “Хусягийн хязгаарын хэрэг”-т маш том ахиц бас маргаан үүсгэсэн нь эцэстээ буруу байжээ. Дараа нь Тайванд болсон нэг хурал дээр Булаг багш хамгийн гол түүхэн эх сурвалжийг гаргаж ирсэн юм. Чингис хаан аль хэдийнэ бүхий л Зүүн Азийн зөрчлийн гол объект болж, зөвхөн Хятадаар зогсохгүй Япон, Орос, Солонгос, Монгол улсыг багтаажээ. Тиймээс Чингис хааны тухай сэдэв биднийг Зүүн Азийн иргэншлийн бүтцийг бүхэлд нь танин мэдэхэд хүргэж байгаа нь маш чухал зүйл билээ. Энэ асуудал дээр Булаг багш маш удаан хугацаанд анхаарч  бодолхийлсэн юм. Өнөөдрийн лекцдээ тэр тухай ярих байхаа гэдэгт итгэж байна.
Гуравт: Кэмбрижийн их сургуулийн “Монгол болон Дотоод ази судлалын төв”-ийн тухай жаахан өгүүлье. Би 2009 онд хилийн чинадад сурах төрийн тэтгэлгийг хүртэн, Кэмбрижийн их сургуульд хагас жилээр зочилж очлоо. Тэр үедээ Булаг багшийн нийгмийн антропологийн тэнхим болон “Монгол ба Дотоод ази судлалын төв”-д суралцан, судалгаа хийж байлаа. Миний судалгааны сэдэв нь “Олон үндэстэнтэй төрийн ижилсэлтийг харьцуулах” байв. Булаг багш миний удирдагч байсан юм.
“Монгол болон Дотоод ази судлалын төв” их нэр хүндтэй. Энэ төвийн гол үндэслэгчийн нэг нь О.Латимор гуай билээ. Хятадын доторх антропологийн салбар хүрээнд ойрын үед барууныг судлах өнгө аяс өөрчлөгдөж байгаа нь анхаарал татмаар байна. Учир нь, ойрын үед Малиновски, Радклифф-Браун, Боас, Герц зэрэг сонгодгуудаас эхлээд сүүлийн үеийн Хятад судлалын хүрээнийхэн Вильяам Скиннер, Овен Латимор зэрэг хүмүүст анхаарал хандуулах хандлагатай болж байна.
Өнөөдөр эргэн харахад О.Латиморын нөлөө гүйцэтгэсэн үүрэг үнэхээр чухал. Тэрбээр зөвхөн нэг судалгаа хийгээд зогсохгүй цагаан хэрмээр гол болгосон “Дотоод азийн хязгаар”-ын тухай ойлголтыг гаргаж ирсэн билээ. Латимор хойч үедээ баялаг эрдэм шинжилгээний өвийг үлдээсэн хүн. Тэр дундаа хамгийн гол нь бидний дурдан буй Кэмбрижийн “Монгол болон Дотоод ази судлалын төв” юм. 2009 онд би тэнд хагас жил сурч байх үедээ төвөөс зохион байгуулсан эрдэм шинжилгээний олон үйл ажиллагаанд оролцож байв. Дотор нь орж мэдрэхээр тэдний байгууллагын эрдэм шинжилгээний уламжлал хийгээд сургалтын удирдах хэлбэрийг их гүн ойлгох боломжтой болсон. Тэдний судалгааны цар хүрээнд Дотоод ази, Монгол, бүхий л ЕвроАзийн тал нутгийн эзэнт гүрний хийгээд суурин иргэншлийн харилцан солилцоо, хөгжлийн талаар багтааж анхаарсан өргөн асуудал, сэдвүүд байдаг. Судалгааны хараа өргөн байхын зэрэгцээ асуудлыг чухалчлах, түүнчлэн хамгийн гол нь Хятадыг харах өнцөг нь Хойт Америкаас эрс өөр газар л даа[5].
Дөрөвт, Эрдэм шинжилгээний сэдэв нь эзэнт гүрнийг хүүрнэх болон Хятадыг дахин тайлбарлах. Өнөө оройны ярилцлага харьцангуй чөлөөт ярилцлага боловч үүний гол зорилтот санаа нь олон жилийн өмнөх Ван Минг Хэ багшийн Шундад хийсэн “Түүхэн хэрэг, түүхэн дурсамж, түүхэн зан” сэдэвт лекцийн нэг хэсэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрхүү лекц хоёр угсаатны бүлгийн судалгааны шинэ харааг бий болгосон ач холбогдолтой билээ. Харин өнөөдрийн лекц яриагаар бид улс төрийн хүн судлалын үүднээс Зүүн Азийн эзэнт гүрний судалгаанд шинэ өнгө гэрлийг нэмээсэй гэж хүсч байна.
Би хувьдаа антропологийн үүднээс эзэнт гүрний асуудлыг анхаарах нь чухал эрдэм шинжилгээний хандлагыг бүтээж чадна гэж боддог. Тэр дундаа нэг чухал хэлэлцэх сэдэв нь “Эзэнт гүрнийг хүүрнэх” хийгээд “Хятадыг дахин тайлбарлах” мөн Зүүн Азийн бүс нутаг дахь түүхэн эзэнт гүрнүүдийн үүднээс Хятадын асуудлыг өгүүлэх юм. 2001 оноос Ван Минг Хэ голлон энэ асуудлыг “Баатарлаг өвөг дээдэс” сэдвийн доор гаргаж тавьснаар нэлээд урт хугацаа, олон талын судалгааг хуримтлууллаа. Миний мэдэж байгаагаар Булаг багшийн багш нь улс төрийн хүн судлаач хүн. Улс төрийн хүн судлал нь хүн судлалын нэгэн чухал салбар билээ. Тэдний анхаарч, судалж байгаа зүйл нь Зүүн Азийн эх газрын хүрээн доторх адилгүй эзэнт гүрнийг харьцуулан гаргаж тавих билээ.
Энэ сэдэв нь Хятадын тухай судалгаанаас урган гарна. Магадгүй ялалтын шинжтэй нөлөөлөлтэй гэж болохоор юм. Үүнийг бүгд анхаарах хэрэгтэй. 2010 онд Гуй Янд болсон “Баруун урд”-ын форум дээр би “Эзэнт гүрний төрийн түүхийг тоочих нь “ сэдэвт илтгэл тавьсан нь их маргаан үүсгэсэн билээ. Эрдэмтэд маш олон талын өнцгөөр харж байсан. Нэг Америк эрдэмтэн суурь шинжтэй агуулгыг шинээр гаргаж тавив. Тэрбээр “Хэрэв “үндэстэн улс” гэж хэлж болно гэвэл “эзэнт гүрэн” ч гэж бас болно. Бусад соёл иргэншилд ч байж магадгүй. Эцэст нь ямар янзын ухагдахуун, нэрээр энэхүү олон соёлын төрөлт бүс нутгийг нэрлэж болох юм бэ гэдгийг тэд ширүүн хэлэлцэж байлаа. Энэ бол өнөөдрийг болтол хүн судлал болон үндэстний судалгааны дунд Хятадыг анхаарах, Хятадыг дүрслэх нэг гол асуудал болсоор байна. Яаж Хятадыг судлах вэ?. Дээр дурдсан энэ олон асуудлыг бид өнөөдрийн энэхүү ярилцлагаас хариулт олох байх гэдэгт итгэж байна.
Тавтай морил Булаг багшаа.



Сэдвийн гол ярилцлага
Урадын Э. Булаг
                                                                                                           

Нэг: Монгол үндэсний үзлийн судалгаа

Нэг: Эрдэм шинжилгээний эрэлд: “Онцгой хувь тушаалтай үндэстэн”-ий хойчис хийгээд антропологич

Би 1989 оны нэгдүгээр сарын эхээр Англи явж, Кэмбрижийн их сургуульд очлоо. Тухайн үед миний сонирхол бол “Чингис хааны тухай судалгаа” хийх байсан. Би энэ сэдвийг сонирхож байсны шалтгаан нь магадгүй би өөрөө Ордосынх байсан нь нөлөөлсөн болов уу. Манай аймаг бол бүр Хубилай хааны үед оршиж байсан. Хубилай хаан амьд байхдаа Монгол эзэнт гүрний өнцөг булан бүрээс хэсэг хүмүүсийг цуглуулан нэг аймаг болгож, Чингис хааны болон бусад өвөг дээдсийн тахилгыг тусгайлан хийлгэдэг болсон. Тиймээс бид бол нэг ийм хувь тавилантай хүмүүс болжээ. Би энэхүү тахилч овгийн хойчис. Өнөөдөр би мөн л өвөг дээдсийнхээ өмнө эдгээр асуудлыг ярих болно. Тэр утгаараа бас их эмээгээд байна. Гэвч энэ эмээлт бол би бидний энэ үндэстний явсан замыг эргэж судлан үзэх гэж байгаагаас үүдсэн хэрэг билээ.
Ямар учраас би өнөөдөр энд үүнийг дурсаж байна вэ? Тэр тусамаа бидний аймгийн тухай яагаад ярих болсон юм бэ? Ордос аймаг бол өөрийн түүхэн тушаал үүрэгтэй. Энэ түүхэн үүрэг, тушаал нь зарлигаар дамжин ардын дунд үлдэж ирсэн зүйл юм. Мөн цаашид үргэлжлэн нөлөөлөх ч зүйл билээ. Эндээс нь улбаалан маш олон адилгүй төр, адилгүй нэгдэл, адилгүй сүр хүчин бүгд л анхааралаа түүнрүү хандуулдаг. Тухайн үед би мөн л энэ сэтгэлийг тээж Кэмбрижийн их сургуульд очсон юм. Тэд оргилом сэтгэлээр намайг угтсан. Би тухайн үед ирээдүйд антропологич болох бодолтой байлаа. Гэвч энэ нь зөвхөн миний хүсэл бөгөөд надад хүн судлал заах хүн байхгүй байлаа. Тэд намайг өөрийн соёлоо ойлгохыг, өөрийн үндэстэнээ хамгаалахыг л хүссэн. Антропологи сурч байсан юм огт байхгүй байв.
Яг тэр нэг үед барууны эрдэм шинжилгээнд Хятад “од” болж байсан цаг үе л дээ. Яаж хэлмээр ч юм дээ. Энэ бол гарцаагүй л юм болсон. Түүнээс биш ямар нэгэн онцгой бий болсон үзэгдэл бас биш. Та нар түүх мэднэ. Яагаад гэвэл тухайн үед Хятад залуухан байлаа. Сэхээтнүүд бүгд өөрийн ирээдүйгээ засан байгуулж байсан. Мөн өнгөрсөнөө шүүмжилж байсан. Яг тэр үед манай Монголын хязгаар нутгийг “хагас зэрлэгүүд” хэмээн олон хүн очиж судалж байсан. Тодорхой дүрслэлүүдийг ч бий болгож л байв. Дараа нь АНУ-ын нэг антропологич намайг удирдах тийм нэг боломж олдов. Тэр хүний надад заасан зам бол антропологи байсан. Тиймээс би өөрөө өмнө хийж үзээгүй өнгөрсөн бүхий л судалгаагаа хийж эхэлсэн юм. Эдгээр зүйл намайг Кэмбрижийн хүн болгож, өнгөрсөнөөс намайг эргэн дуудсан гэж болно.

Хоёр: Шинэ хязгаарын улс төр: “Зөвлөлт, Хятадын эвлэрэл” ба хувь хүний судалгааны судалгааны зүг чигээ алдалт

Нэг хүний өнцөгөөс харвал “Зовлон гуниг хамтдаа оршиж байна” гэж хэлж болно. Зарим хүн намайг Кэмбрижийн их сургуульдаа үлдэх санал тавьсан. Гэвч би буцаж ирээгүй нь шалтгаан нь чухам яг юу юм бэ? Тухайн үед нэгэн түүхэн шинэ маягтай зах хөвөөний улс төрийн эхлэл нь Зөвлөлт, Хятадын эвлэрэл байв. Мөн бас Монгол, Хятадын эвлэрэл ч болов. Хятадын доторхи Өвөрмонгол хүний хувьд энэ бол нэгэн түүхэн боломж байлаа. Хоёр Монгол олон жил хуваагдмал байсан ч эцэстээ ийм нэг боломжыг олох гэж. Би бэрхшээл ихтэй энэ боломжийг атгахаар шийдэв.
Ямар нэгэн зөвшөөрөлгүй нөхцөл дор мөн ямар нэг бүлэгт үл хамааралгүйгээр шууд л Монгол улсын үндэстэн болох үйл явцыг харахаар очлоо. Яагаад гэвэл Хятад нь маш хүчтэй үндэстний эрх чөлөөгөө эрэлхийлдэг дуу хоолойтой учраас би Монголыг зорив. Би Хятадын хойт хязгаарын, хилийн гаднах Дотоод азийн бүс нутаг болон Дундад азийн нутаг дэхь тэдгээр үндэстэнүүд яаж бүрэлдэж байна вэ гэдгийг судалж байсан юм.
Хятадын өнцөгөөс Монгол улсыг харах үед магадгүй “хагас зэрлэг” газар мэт бодогддог байх. Магадгүй мөн Монголд ямар ч иргэншил хийгээд ямар нэгэн сэтгэлгээний тухай байх боломжгүй мэт хардаг байх. Гэвч хэрэг учир огт ийм биш. Гэхдээ баларсан нь би өмнө нь улс төр судлалын судалгаа огт хийж байгаагүй байсан юм. Антропологийн мэдлэгийг тийм ч сайн аваагүй нэгэн байв. Улс төр судлалын тэр тусмаа үндэстний нэгдлийн судалгаа хийж байгаагүй бөгөөд очсоны дараа энэ дутагдалаасаа болж би зүг чиглэл, баримтлалаа олохгүй байдалтай байсан. Гол асуудал нь би яаж судалгаа хийхийг, хаанаас нь эхэлж орохыг огт мэдэхгүй байлаа.
Гэвч Монголд нэг хүчтэй мэдрэмж надад төрж эхэлсэн нь би Монголд хаана ч очсон Өвөрмонгол гэдэг л пайзтай байгаад байв. Би тэдний ижилсэлтийн гадна байдаг байлаа. Энэ нь намайг маш их цочроож, гутрахад хүргэлээ. Гэхдээ энэ цочрол уналтын цаад утга санаа нь их хүндийн дээр тэр миний ирээдүйн эрдэм шинжилгээний чиглэлийг ч бас тодорхойлосон юм. Тэрхүү утга санаа гэдэг нь миний өмнөх үндсэрхэг үзлийн талаархи итгэл үнэмшлийг задалсан л даа. Энэ төрлийн шудрага үнэн нь хүний эрх мэдэл, эрх чөлөөний эрэлхийлэлд бүгд үндсэрхэг үзлээр л илэрхийлэгдэж байсан. Бидний тухайн үед итгэл үнэмшил хэмээгдэгч эдгээр зүйл нь XIX зууны эзэнт гүрнийг эсэргүүцэх үзэлд л уг нь оршиж байсан юм. Гэвч эдгээр эрэлхийлэл нь монгол улсад очсоноор хад мөргөв өө. Шалтгаан нь Өвөрмонголын үндсэрхэг үзэл хийгээд Монгол улсын үндсэрхэг үзлийн хоорондын мөргөлдөөн гэж болно. Бидний ижилсэлт тэд, тэдний ижилсэлт харин бид биш. Энэ асуудал нь миний тухайн үеийн судалгааны хамгийн гол чухал асуудлыг бүтээв. Тэр нь зөвхөн нэг эрдэм шинжилгээний асуудлыг бүтээгээд зогсохгүй нэгэн улс төрийн асуудал байсан. Ямар байдлаар, яаж илүү гүн гүнзгий ажиглах вэ?

Гурав: Монгол улсын газарзүйн байршил болон шинээр бий болж буй үндэстэн

Монгол улсын оршин буй газарзүйн байрлал маш чухал. Хүйтэн дайны үед Монгол улс хоёр төрийн, хоёр эзэнт гүрний (Хятадын улаан өнгөт эзэнт гүрэн болон ЗСБНХУ-ын улаан өнгөт эзэнт гүрэн) зөрчилдөөний талбар байсан. Түүнчлэн Монгол улс барууныхны нь дайсныхаа талаар мэдээлэл цуглуулах, тандах орон зай, туршилтын газар болдог байв. Мөн Зөвлөлт Холбоот Улс, Хятад гэсэн хоёр том төрийн бамбай бүс байв.
Монголын дотоод хөдөлгөөнүүд газар нутаг дахь улс төрийн дахин шинэ байгуулалтын хуваарлилтыг биежүүлж байлаа. Үүнд үүсэн бий болж байгаа олон асуудал нь Монголын шинээр бий болж буй үндэстний үүсэн бий болоход төдийгүй Хятад улсад байгаа монголчуудыг тэнд нь орхих нөхцөл болсон онцлогтой юм. Түүнчлэн Орост байгаа олон монголчууд тэндээ үлдсэнээр бүх дэлхийн монголчуудын төв газрыг монгол улсад бүтээсэн билээ.
Тухайн үед асуудлыг ажиглаж байхад энэ нөхцөл байдал үнэхээр бидний хүсч байсан зам мөр мөн үү гэж бодогддог байлаа. Хэрвээ тийм гэвэл ямар учраас Өвөрмонгол хийгээд Монгол улсын хооронд асуудал байна вэ? Энэ зөрчил, зам мөр цаашид хэрхэн шийдвэрлэгдэх вэ? Энэ л миний асуудлыг судлах, хайх болсон шалтгаан гэж болно. Хятад, Ороc (1991 онд ЗСБНХУ задрав)-ын харилцаа ямар байна вэ? Ямар арга зам байна вэ? Өөрөөр хэлбэл, “Пан Монголизм” тийм аюултай зүйл үү? Тэр үнэхээр тийм бодитой юм уу? Эдгээрийг магадгүй өнөөдөр та нар сонсоход их аймаар байж мэднэ. Гэвч би хүн судлалын арга зүйгээр эдгээр асуудалд хандах болно. Энэхүү судалгааны эрэл нь айдас, аюулын шинжтэй боловч тэр нь ч мөн миний төлсөн хөлс гэдгийг бас бодно биз ээ.

Дөрөв: Антропологийн судалгаа хийгээд монголын үндсэрхэг үзлийн нягтрал

Антропологи эдгээр улс төрийн асуудлыг яаж судалдаг вэ? Тэр үед надад хоёр хүсэл байсан. Нэгт, монгол дахь үндэсний үзлийг тодорхойлох байв. Монголын үндсэрхэг үзэл хийгээд төр хэрхэн үүсэн бүрэлдэж байна вэ? Монголын үндсэрхэг үзэл нь ямар учраас Өвөрмонголын эсрэг харж, хүлээж авахгүй Монгол улсын гадна орхиж байна вэ? Монгол, Хятад шиг биш. Хятад бол “тэнгэрийн доорх бүгд минийх” буюу гаднаас дотогш хардаг. Монголын тухайд дотроосоо гадагш дэлхийг хардаг чиглэлтэй. Мөн бусдын бүлэгт тэвчишгүй шинж гэдэг зүйл байхгүй. Мөн өөрийн угсаатны бүлэг, аймагт ч  адил. Эцэст нь, над мэтийн хүмүүс л гадна талд нь гарч тогтолцоонд нь орох аргагүй болдог. Энэ нь над мэтийн аль эсвэл надтай адилхан хувь заяатай олон Монгол ах дүүсийн хувьд хүнд цохилт болж байна. Тэдний үндсэрхэг үзэл хаанаас хэрхэн гарч ирсэн бэ? Хэрвээ улс байгуулагдсан түүхээс ажиглан авч үзвэл энэ улсыг хэн байгуулсан билээ. Хэний төлөө, төрийн оршин буй утга нь юу билээ, тэд өөрийн ирээдүйг хэрхэн харж байна вэ зэрэг асуулт миний эрж хайх сэдэв болов. Түүнчлэн “Үндэстэн улс”-ын (nation-state) хэрхэн яаж бүрэлдэж байна вэ, энэ доторх үндэстний харилцаа яаж тодорхойлогдож байна вэ, эдгээр нь Оросын угсаатны зүйтэй адилхан Монголд нөлөө ихтэй юу?, Үндэстэн судлал нь Монголд социализм байгуулахад ямар нөлөө үзүүлсэн бэ зэрэг олон асуулт нь миний номонд гол хэлэлцэх асуудал болсон юм.

Тав: Монгол улсын голлох үндэстэн хийгээд цөөн тоот үндэстэн: Татаар болог татаар биш овог

Миний олж мэдсэнээр энэ үндэстэн бол монголын нийгмийн бүтцийг тогтоогч юм. Монголын нийгмийн бүтэц нь нэгэн төрлийн овог аймгийн тогтолцоо гэж болно. Бүлэг бүрийн хооронд тийм их холбоо байхгүй. Яг  хятадын “И” үндэстний нутагт тэд хоорондоо их бага ямар нэг холбоогүй, харилцан хоорондоо итгэлцдэггүй энэ тэнцүүхэн байдагтай ижил. Монголын томоохон бүлгүүд яг тийм харилцаатай байдаг. Тиймээс энэ улс хамгийн тэргүүний том бүлгийг Дадан (татаар)[6] гэдэг. Түүн дээр төвлөн улсыг байгуулсан юм. Энэ байдал нь бидэнд нийгмийн харилцааг тодорхой болгоход тусална. Тиймээс бид тэр нэг овгоор хязгаарлахгүйгээр тэдний нийгэм рүү орж чадахгүй. Энэ асуудал нь ганц Монголын бүс нутагт биш Дундад Азийн Казакстанд бас байдаг. Эдгээр нутагт томоохон овог аймаг байхын зэрэгцээ тэд хэзээ ч харилцан хоорондоо хүлээн зөвшөөрсөн байдалтай байдаггүй. Энэ бол маш том асуудал. Иймэрхүү байдалтай Монголын нийгмийн бүтэц Монголын дотоод хэсгийн харилцаа хийгээд шинэ үндэстний төрийг байгуулах үйл явц дунд асуудлыг шийдвэрлэсэн. Энэ төрлийн бүтцийн дор ойрын үед “Үндэстэн улс”-ын хэлбэрээр төр, улсыг байгуулж байна. Үүнд нэг гол үндэстэн, дагалдагч олон үндэстэн хэрэгтэй байх бөгөөд цөөн тоот үндэстэн ч бас гарцаагүй оршиж байна. Энэ үед монгол улсын дотор талд байгаа цөөн тоот үндэстэн нь хэн бэ? Бид өмнө нь дурдсан овог аймгаар дамжуулан энэ асуудлыг ажиглаж мэдэх юм.

Зургаа: Монгол үндэстний үүсэн бүрэлдэх үеийн хоёр төрлийн шинэтгэлийн үе шат

Иймэрхүү өөрчлөлтийн дараа монгол социализмын цаг үед нэгэн үндэстэн хэлбэрших үйл явцад оршиж байсан билээ. Энэ хэлбэршлийн үйл явц нь байгалилаг зүйл биш. Эцэстээ нэгэн социалист монгол үндэстэн бий болгох хэрэгцээ байв. Хэрхэн хэлбэршүүлэхтэй холбоотой хоёр төрлийн арга зам байна. Нэгт, байгуулж байх үед нутгийн аялгыг орхихдуулах. Жишээлбэл, Сичуан хүн хэрвээ Бээжинд очвол Сичуан аялгаа хаях ёстой бөгөөд ингэж байж л сая хятад хүний зам мөрөөр явж байна гэж үзэгдэнэ. Учир нь, Бээжин яриа бол хятад хүний яриа гэнэ. Бээжин яриагаар ярихгүй бол хятад хүн гэж харагдахгүй билээ. Хоёрт, гэрлэлтээр дамжиж байв. Жишээлбэл, аль нэг овог аймаг дотроо гэрлэх ёстой бол тэр нь мунхаг хоцрогдсон гэж үзэгддэг. Харин дэвшилттэй болохыг хүсвэл голлох үндэстэнтэй гэрлэх ёстой. Дараа нь антропологчийн хувиар монгол судлаачидтай хамт судалгаа хийж байх үед нэг тоог гаргаж тавьдаг. Энэ жил хичнээн хүн худ ураг болсон бэ. Тохиолдлуудаас харахад социализм, коммунизмын “монгол үндэстэн” их хурдан хэлбэршчээ. Энэ нь Зөвлөлтийн арга хэлбэр мэт. Хятадаас өөр л дөө. Аймшиггүйгээр хэлвэл социалист сургаал. Социалист сургааль дотор бас бусад зүйлүүд ч бий. Ли Жао Минг ноёнтонтой энэ асуудлыг хамт судлах боломж олдоогүй нь маш харамсалтай хэрэг. Энэ зүйл Монголд бодитой хэрэгжисний үр дүн нь над шиг өөрийгөө монгол гэж бодсон олон монгол хүн хаалганы гадна гарсан юм. Тиймээс энэ бол зөвхөн нэг эрдэм шинжилгээний асуудлаас гадна миний амьдарлын нэг чухал хэрэг учир гэж болно.

Долоо: Үндэстний “цэвэр” хийгээд “цэвэр биш” байдлын тухай

Дараагийнх нь энэ үндэстний дотроосоо гадагш чиглэсэн зан чанартай байдаг тухай асуудал. Тэд ийм зан чанартай байдаг нь өөрийн “цэвэр шинж” гэгчийг улам хүчирхэгжүүлээд байна. Энэ төрлийн цэвэр шинж чанар нь “бохирт” хүргэхийн зэрэгцээ маш мэдрэмтгий оршино. Энэ нь харьцангуй сонирхолтой логик харилцааг гаргаж ирэх болдог. XX зууны 80-аад онд бидний үндсэрхэг үзэл дэх чухал агуулга бол адилслыг эсэргүүцэх, соёлын ижилсэлт хийгээд олон талын адилслыг эсэргүүцэх байсан билээ. Хэрвээ адилслаар Хан хятадтай адил болж байгаа нь бид бохирдсон гэсэн үг болох бөгөөд Хятадын соёл бидний энэ соёлын цогцыг бохирдуулагч соёл болж таарч байгаа хэрэг. Үндсэрхэг үзлийн чиглэл нь илүү цэвэр газар, бохирыг угааж, өөрийгөө цэвэршүүлэх байдаг. Энэ бол монголчуудын үндсэрхэг үзлийн гол агуулга. Гэвч Өвөрмонголын үндсэрхэг үзэл тэр газар хүрсний дараагаар эсрэгээрээ бохирын эх сурвалж болдог. Монгол хүнийхээр хэлбэл Хан хятад хүн тэнд очиж тэднийг бузарлаж байгаа хэрэг биш харин биднийг Хан соёлд бохирдсон хүмүүс тэнд очиж тэднийг бохирдуулж байгаа хэрэг.
Бид мэтийн ийм хүмүүс нэгэнтээ Хятадаар ярьж чадна. Мөн Монголоор ч ярьж чадна. Тиймээс над шиг Хятад, Монгол хэлний түвшин аль аль нь сайн биш хүн их байна. Хэрвээ би тэр чигээрээ л Монголоор ярьдаг байсан бол баталгаатай Монгол хүнтэй адил тооцогдох байх. Асуудал нь энд гарч ирж байгаа юм. Би Хятад хүнтэй Хятадаар ярих үед, Монгол хүнтэй Монголоор ярих үед хоёр хэлтэй мундаг амьтан мэт. Миний сэтгэлгээ Хятад хэлээр сэтгэж ярих үед та бүхэнтэй ижил, ямар ч ялгаа байхгүй. Монгол хэлээр монгол сэтгэлгээгээр ярих үед монгол хүнтэй адилхан. Ямар нэгэн төвөггүй. Гэвч бид мэтийн “бохир”-ын эх сурвалж нь олон хор хөнөөлийг Монгол улсад дагуулж очих аж. Тиймээс “цэвэр” болон “бохир”-ын зөрчил үүсч байна.

Найм: Дундаас нь гарган авах хийгээд хутгах 

Энэ бүхнээс би “дундаас нь гаргаж авах арга” хийгээд “хутгах” гэдэг зүйл байгааг олж мэдсэн юм. Би Виктор Түрнерийн ойлголтыг ашигласан билээ. Тэр зан үйлийн гурван төрлийн дэс дараалалыг судалсан бөгөөд дундахыг нь босго үе (liminal stage) гэдэг. Тэр нь хоорондыг зааг бөгөөд бүтэц байхгүй үйл явц юм. Тэр дундаа бүхий л нийгмийн эд хэрэг болон бүтэц бүгд оршихгүй. Чи хувцас гэх мэт зүйлийг тайлаад орхих ёстой. Бас үсийг хайчлаад мөн хаях ёстой. Ингэж байж чи сая ёслолыг гүйцэтгэж чадна. Гэвч чи гарч ирсэнээс хойш заавал энэ нийгэмд орох хэрэгтэй. Түүнчлэн нийгмийн дүрийг тоглох ёстой. Нийгэмших хэрэгтэй. Энэ үйл явц дунд оршиж байгаа “завсарын үе шат” маш аюултай. Магадгүй үхэж мэдэх. Аль эсвэл маш олон хүн энэ үйл явцаар цэгцлэгддэг. Энэ нь нэгэн төрлийн аюултай орчин юм. Тиймээс би Өвөрмонголыг ийм нэгэн завсарын бүлэг гэж тодорхойлж байгаа юм. Яг Хятад болон Монгол хоёрын хоорондох “аюултай бүлэг”. Чухам яагаад аюултай гэж байна вэ?. Тэд маш дорой. Түүнчлэн Хятадууд тэднийг дулаан харцаар харж, дотночлохгүй. Өвөрмонголоос гадаад монголыг нь харахдаа мөн л тэд жинхэнэ аль эсвэл хуурмаг Монгол гэдэгт сэжиглэсэн байдалтай байдаг. Хятад хүнтэй уулзвал Хятадаар ярина. Монгол хүнтэй уулзвал Монголоор ярина. Ямар учраас тэдний тэдний сэтгэл ийм байгаа юм бэ? Тиймээс Хятадын сэтгэлд ч итгэхгүй байдал үүсэн бий болж байна. Жишээлбэл, надад итгэдэггүй байдалтай адилхан. Монголчууд бас надад итгэхгүй. Энэ бол нэгэн төрлийн эрлийзжилт (hybridity) юм. Би ийм л хүн болж хувирсан юм. Би ийм зүйлийг Өвөрмонголын хэмжээнд авч үзсэн юм. Бүх Өвөрмонгол эрлийз болчихсон. Гэвч түүний доторх агуулага нь маш том билээ.

Ес: Өвөрмонголын соёлын олон талт байдал

Хамгийн эцэст нь би нэг үзлийг гаргаж ирж байгаа юм. Монгол улс олон эшт ирээдүй рүү явах ёстой. Энэ олон эшт гэдэг нь соёлын олон төрөл зүйл байх ёстой болохоос биш улс төрийн олон эш биш. Яагаад гэвэл улс төрийн олон эшт байдал гэдэг бол “пан-монголизм”. Энэ нь ямар нэгэн орчин үеийн эзэнт гүрэн аль эсвэл улс төрийн тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Яагаад гэвэл тэр дэлхийн хэлбэр бүтцийг унагаах учраас. Хэрвээ ингэвэл монгол улс өөрийн тусгаар тогтнолоо алдах болно. Тиймээс энэхүү улс төрийн магадлалт шинжийг арилгаж байна. Улс төр дээр бид холбоогүй. Соёл дээр холбоотой байж болох юм уу? Соёл дээр яаж холбоотой байх арга байгаа юм уу?. Нэг овог аймаг монголыг төлөөлж чадах уу? Жишээлбэл, ганц Сичуан бүх Хятадыг төлөөлж чадах уу? Хариулт нь чадахгүй. Хятад яаж бүрэлдэж байна гэдэг нь ийм олон аймаг болон орон нутгийн нэгдлээр бүрэлдэж байгаа юм. Нэг газар орон, нэг өнцөг булан, нэг бүс нутаг дангаар Хятадыг төлөөлөх боломжгүй мөн чадваргүй. Энэ байдал нь Монголтой адилхан. Адилгүй овог, адилгүй бүс нутгийн Монголчууд хамтаараа ийм нэгэн Монгол үндэстэнг бүтээдэг. Тэр заавал төрийн үндэстэн байх албагүй. Гэвч үнэхээр соёлын үндэстний нэрийдэл болно. Монголын онцлог нь орчин үеийн үндсэрхэг үзэлтнүүдийн туйлын хөмрөл юм. Бидэнд тэдний хөмрөл бас хэрэгтэй. Аль эсвэл хамгийн наад зах нь энэ асуудалд дахин шинээр сүвэгчлэл хэрэгтэй юм.
Эрж хайхын зорилго нь үндэсний дотоод нэр төрийн асуудал. Би Монгол улс ямар учраас бусад Монгол хүнийг Монгол шинжгүй гэж байгаа юм бэ гэдгийг мэдэхийг хүссэн. Хятад ийм том төр мөртлөө хүчээр тодорхойлсон аль эсвэл миний Монгол шинжийг устгасан юм алга. Хэрвээ Хятад ингэвэл би эсэргүүцэж мэднэ. Гэтэл Монголынх нь ямар эрх мэдлээр бидний Монгол шинжийг үгүй гэж хэлж байна вэ? Энэ боломжгүй зүйл. Тиймээс бас миний хайгуул бас нэг асуудлыг гаргаж ирэв.
Миний докторын ажил миний судалгааний үр дүн. 1993 онд бичсэн боловч 1998 онд хэвлэгдсэн[7] билээ. Энэ бүтээл өмнөтгөлийн шинжтэй. Залуугийн алдаагаар настны зэмлэлийг их хүртсэн. Олон зүйлийг анхаарах хэрэгтэй болсон. Гэвч би өөрийн эрдэм шинжилгээний замаар явж, энэ сэдвийг судалсаар л байна.
Та бүхэн нэг цөөн тоот үндэстэнг судлах үед магадгүй тэдний дотоод ээдрээг ойлгохгүй. Тэдний дотор маш их зөрчил оршиж байдаг. Түүнчлэн тэдний дотор маш их зовлон оршиж байдаг. Энэ зовлонг голлох үндэстэн ойлгож чадахгүй. Хоёр сарын хээрийн судалгаагаар ч ойлгож чадахгүй. Эсрэгээрээ та бүхэн энэ бэрхшээлийг улам дөгөөдөг. Ялангуяа Хятадын эрдэм шинжилгээнийхэн. Энэ төрлийн сэтгэлийн эд зүйл нь нэгэн төрлийн урам зоригоос бүтдэг. Сэтгэл болон урам зориг нь ялгаатай. Хятадад цөөн тоот үндэстэн нь урам зоригтой. Гадаад хэсгийн урам зориг нь дотоодоо илэрхийлдэг. Дотоод хэсгийн урам зориг бол үндэстний сэтгэл судлал. Гэсэн ч Хятадын мэдлэгийн хил хязгаар, мэдлэгийн давхарга үүнийг ойлгож чаддаггүй. Өөрөөр хэлбэл, бэрхшээл бол зөвхөн Хятад хүнд байгаа юм биш. Гэвч энэ суурь горимыг маш олон хүн ойлгодоггүй. Хачирхалтай нь ямар нэгэн соёлын сэтгэл нь өөр нэг соёл руу түргэтгэж чадахгүй. Гүйцэтгэж байгаа суурь давхарга нь дээдэхийг ойлгох юм уу? Энэ тал дээр би маш товчхон хүн чанарын шүүмж хийж байгаа юм. Бэрхшээлийн ард чихэр, давс бүгд л байна.
                
Хоёр: Өвөрмонголын судалгаа

Нэг: Эрдэм шинжилгээний хүрээ: Монгол улсаас Өвөрмонголыг харах хийгээд Өвөрмонголоос өөрийгөө ажиглах нь

Өмнөх хэдэн жилийн судалгааны дараа би их тайван үе шат руу орсон гэж болно. Мэдээжийн хэрэг тайван гэдэг нь мөн нэгэн үйл явц билээ. Би антропологийн онолын үүднээс Өвөрмонголын асуудлыг судлах болсон. Эдгээр асуудал бол зөвхөн улс төр дээр биш. Түүнчлэн мөн антропологийн асуудал. Гэвч би Монголын асуудлыг үүнтэй ихээхэн таарах бөгөөд аминд хүрэхээр ноцтой сул тал гэж боддог. Тиймээс Өвөрмонголыг нэг их том бүс нутаг гэж харж, судалж байгаа юм. Гэвч би гадаад монголынхон намайг ингэж харж байгааг даанч хараагүй. Ийм тохиолдолд бидний Өвөрмонголчууд өөрийгөө юу гэж үзэх вэ гэдгийг өөрөө мэдэхгүй. Аль эсвэл би санаатайгаар бүтээчихсэн байх. Эрдэм шинжилгээнд энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зүйд нийцэхгүй. Тиймээс би эргэн өөрийнхөө үзэл санааг шүүмжилж байна. Тиймээс миний хоёрдахь судалгаа Өвөрмонголын судалгаа болсон юм.

Хоёр: Хятадын үндэсний нэгдэл

Би Хятадын үндэстний нэгдлийг голлон судлав. Өвөрмонгол бол үндэстний нэгдлийн үлгэр жишээ шүү дээ. Бидэнд олон төрөл янзын бэлгэдэл байх бөгөөд бүх улсаараа түгээн дэлгэрүүлдэг энэ зүйлийг бүгд шууд л сурна. Өвөрмонгол ямар учраас үндэстний нэгдлийн үлгэр болж хувирч байгаа юм бэ?. Үндэстний нэгдэл гэж яг юу юм бэ?. Энэ бол тухайн үед миний судалж байсан сэдэв. Судалгааны дунд би энд даван туулах гэдэгтэй хамаатай асуудал байгааг олж мэдэв. Мөн зөрчлийн асуудал, ухамсрын орчны асуудал ч байгаа. Хятадын коммунист нам хийгээд хязгаарын цөөн тоот үндэстний харилцааны асуудал ч мөн оршиж байна. Эдгээр Монголын үндсэрхэг үзлийн асуудлын гол мөн чанар нь Эв хамт намын эрэлхийлж байгаа асуудал. Мөн энэ нь анги давхаргийн асуудал болж таарч байлаа. Анги болон үндэстний хоорондын асуудал. “Газрын шинэтгэл”-ийн асуудал мөн л “үндэстний шинэтгэл”-ийн асуудал. Бас эдгээр нь хүн амьтныг үнэлж тогтоох асуудал байв. Хүн судлалын арга зүйгээр түүнийг судлах болсон.
Тохиолдол нэг: Хөх нуурын тахилга. Энэ дотор хэд хэдэн тохиолдол байна. Эхнийх нь үндэстнийг нэгтгэх ёслол. Бид өдөр бүр үндэстнийг нэгтгэх ёслолыг хийж байдаг. Үндэстний нэгдэлд эхэлж орсон хүмүүс магтуулдаг. Энэ бол үнэн хэрэгтээ нэгэн төрлийн ёслолжих байдал билээ. Энэ төрлийн ёслол хаанаас ирэв ээ? Ёслолын гол мөн чанар аль шинжтэй холбоотой вэ?. Миний “Хятадын хязгаар дахь Монголчууд: Үндэсний нэгдлийн улс төр ба түүх” (The Mongols at China’s EdgeHistory and Politics of National Unity) хэмээх хоёр дахь номд Хөх нуурын тахилгын тухай ярьсан байгаа. Хөх нуурын тахилгын уг үндэс бол Манжууд, Монголчуудтай байлдаж байх замд нэгэн булгийн ус байхыг олж мэдсэн байна. Тэдний мал адгуус амьтан бүгд усгүйтэж зовох үед энэ булаг тэнгэрийн рашаан болов. Тэдний амийг аврав. Тэд булгийн усыг уусны дараагаар Монголчуудыг ялж дараагаар нь энэ тогтоол булгийн усыг ёслон тэмдэглэв. Энэ бол Хөх нуурын тахилгын эхэлсэн түүх боловч миний судалгаа улс төртэй хамаатай билээ.
Миний мэргэжил антропологи. Би энэхүү ёслол хожим яаж үндэстнийг нэгтгэх ёслол болж өөрчлөгдсөн бэ гэдгийг судалсан юм. Энэ нь маш хачирхалтай. Энэ ёслол нь эзэнт гүрний үед ямар үр дүнг бий болгосон юм бэ?. Дараа нь бас тухайн газрын үндэстний харилцаатай нэгдэв. Манж, Монголыг цохисны дараа “Монголыг Төвдөд өгөх” хандлага гарч ирсэн нь Төвд хүний тогтолцоогоор Монголыг дарлах гэдэг билээ. Гэвч тухайн үеийн тэр бодлого нь Хөх нуурт болохоос Өвөрмонголд биш. Яагаад гэвэл адилгүй газарт адилгүй улс төрийн орчин байна. Хөх нуурын эдгээр газарт Манж үндэстэн бол Монголыг дарлагч. Дараа нь тэдний хатгаасаар Төвдүүд монгол хүнээс өшөө авч эхэлсэн. Тэднээс газрыг нь булааж авав. Энэ үед Манж хүн үндэстний зөрчлийг сайхан нөхөрлөл болгох арга хэмжээ гэгчийг зохион байгуулах болжээ.
Манж унасны дараа Хотон хүн толгойлогч болсны дараа л “толгойлогч” энэ зөрчлийг шийдвэрлэв. Хотон үндэстэн тухайлбал, Малин, Мажажүн нар эхлэн Төвд, Монголын харилцааг эвлэрүүлсэн. Тэр дундаа олон төрлийн ёслолыг бий болгов. Иргэн улсын үе болоход иргэн улсын засгийн газар нь Нанжингаас Чонгчинд ирэв. Чонгчинг Хятадын хойт эх газар болж өөрчлөгдөв. Иргэн улсын засгийн газрын бодлого адилгүй. 1928 оноос өмнө Иргэн улсын засгийн газар дараа нь Гоминданы Засгийн газар. Энэ ялгаатай зүйл. Гоминданы засгийн газар цааш оршин тогтнох гэвэл хязгаарыг тэлэх хэрэгтэй байв. Хязгаарын зарим хэсэг нь Гоминданы намын мэдэлд орсон байв. Гоминдан цөөн тоот үндэстний охь шилдгийг өөртөө элсүүлэв. Тиймээс баруун хойт хязгаарыг Муслимууд гартаа атгаж байсан билээ. Түүнчлэн тэд Гоминданы засгийн газартай эв найртай байлаа. Чан Кан Ши энэхүү Юнаны туслагч хүнд маш дургуй тул тэднийг цэгцлэх хэрэгтэй болсон. Гэвч энэ бүлэг хүн нь тэднээс илтгэл шаардсан. Ямар учраас та нар манай нутагт орж ирсэн юм бэ? Бид аль хэдийн Гоминданд нэгдсэн. Бид та нарыг орлон хилээ сахиж байна. Та нар ямар учраас ийм буруу юм хийж бидний энд ирсэн юм бэ?. Гоминданы засгийн газар ч гэсэн аман илтгэл хийсэнгүй. Чан Кай Ши нэг арга олсон нь Монгол, Төвдийн хоорондын мөргөлдөөн бөгөөд тэд тухайн газрын Муслим цэргээр цохиулав. Эцэст нь тэд гаднаас тусламж эрэхэд хүрч, төв газар зарга мэдүүлэв. Төв газар сая л эвлэрүүлэхээр гараа хөдөлгөлөө. Төвөөс эвлэрүүлэх төлөөлөгч томилсон нь: эв нэгдэл хийгээд хамтарч гадагшаа тэмцэл хийхийг уриалахын сацуу дараа нь Сун Ят Сяны толгойн хөрөг зургийг үзүүлсэн байна. Захирагчдын үзэж байгаагаар эдгээр Монгол болон Төвдүүд Сун Ят Сяны хөргийг замбай гурил болон махтайгаа хамт тогоон дотроо хийсэн бөгөөд хөдөөнийхөн хөгжлөөр хоцрогдсон нь хэтэрхий тул тэд боловсрох хэрэгтэй гэнэ.
Тиймээс би номонд үндэстний нэгдлийн үүсэн бий болж байгааг авч үзсэн бөгөөд түүхэн хувьсал хийгээд үндэстний зөрчил доторх төвийн эрх мэдлийн хоорондын харилцааг судалсан юм. Би нэг зүйлийг гаргаж ирсэн нь төрийн хүч билээ. Төрийн хүч нь төвөөс орон нутаг хүрэх харилцааны чиглэл. Яг манай улс төр судлаачдын хэлдэг шиг төвийн засгийн газрын хүч дээрээсээ доош байх нь гарцаагүй. Татвар хураахаар дамжин төрийн хүч нь хязгаарт хүрдэг. Эдгээр дээрээс доош чиглэсэн дарамтаас гадна бас өөр төрлийн хэлбэр байна уу?. Миний судалгаагаараа олж мэдсэнээр төв бол хязгаарын цөөн тоот үндэстэнг урьж ирүүлдэг. Энэ нь маш сонирхолтой бүтцийн чанартай өөрчлөлтийг бий болголоо. Энэ нь хязгаарыг ойлгох асуудлын үед бид хязгаарын энэ газрын гол уугуул мөн чанарын улс төр нь ямар вэ гэдгийг бид харах хэрэгтэй болдог. Дараа нь бид бас төвийн засгийн газар энэ орчинд хэрхэн нэвтэрч байгааг харах хэрэгтэй болдог. Түүнчлэн энэхүү оролтоос гадна төвийн засгийн газрыг харахдаа хязгаар төвийг нэгэн эрх чөлөө, үндэстэн, голч шудрага зорилгод хамгийн наад зах нь ашиглаж байгааг харж болно. Чи ирж эвлэрүүлж байгаагийн учир нь чи тэргүүлэгчийн шинжтэй. Та нар ямар учраас дарлагдаж байгаа гэдгийг бидэнд тайлбарлах уу? Тиймээс ийм нэгэн бүтэц бий болж байна. Энэ бол миний өнгөрсөн эзэнт гүрний судалгаанаас эхэлсэн юм.
Тохиолдол 2: Ван Жаожины харьд очсон хэрэг-үндэстний нэгдэл хийгээд худ ураг болгох. Үндэстний нэгдэлд бас нэг төрлийн зүйл байна. Тэр байгалилаг зүйл. Ямар зүйлийг үндэстний нэгдэл гэх вэ, ямар зүйлээр үндэстний нэгдэл нь илрэх вэ, хамгийн сайн ямар хэлбэр байна вэ. Хариулт нь гэрлэлт. Хоёр үндэстэн тэр тусмаа голлох үндэстэн, олон тоот үндэстэн ба цөөн тоот үндэстний гэрлэлт үндэстний нэгдлийг илэрхийлдэг. Бусад хэлбэртэй адилтгавал энэ хамгийн чухал. Энэ их сонирхолтой асуудал. Үндэстний нэгдэл гэж юу вэ, энэ асуудал яаж гарч ирж байна вэ, антропологитой ямар харилцаатай юм бэ. Эрж хайсны дараа би эцэст нь олж авлаа. Энэ бол гэрлэлт.
Энэ тухайд манай Өвөрмонголд ямар тохиолдол байна вэ? Бидэнд Wang Zhao Jun[8] байна. Тэр бол бидний хамгийн том үндэсний нэгдлийг илэрхийлэгч. 2000 мянган жилийн өмнө тэр үүнийг ойлгож байсан. Дараа нь хойчис нь өдөр бүр түүнд мөргөж байсан нь эцэст нь түүнийг хойт газрын нүүдэлчдийн өвөг дээдэс, эмэг эх болгосон юм. Энэ маш сонирхолтой. Яагаад гэвэл 2000 мянган жилийн өмнө Хятадын бичгийн түшмэдүүд, эрэгтэйчүүд түүний төлөө уйлж байсан. Энэ маш хачирхалтай. Өнгөрсөнд Хятадын бичгийн хүний мутар дор Wang Zhao Jun-г Хүннүд өгөхийг зөвшөөрөөгүй байдаг нь харагддаг. Хүннү болон Хан гүрний харилцдаг тэр нутгийг их хар гол гэх бөгөөд тэр заавал усруу үсрэх хэрэггүй байсан нь түүний зан маш муу байсныг харуулдаг. Тэгтэл иймэрхүү зан араншин ямар учраас хожим сайхан болж өөрчлөгдсөн юм бэ? Өнгөрсөнд бүгд уйлж, дараагаар нь бидний Jian Bo Zan нөхөр ямар учраас Wang Zhao Jun-гийн нулимсыг хатаасан юм бэ? Бас түүнийг ямар учраас түүнийг инээлгэхийг хүссэн юм. Энэ маш сонирхолтой.
Миний судалгааны дотроос нэгэн аз жаргалтай зүйл гарч ирэв. Эрдэм шинжилгээний хэрэг учир их удаан урагшилж байв. Бас их тайван. Би энэ дотроос хүн судлалын үүднээс үндэстний нэгдлийг судалж болохыг олж мэдсэн юм. Тэр тохиолдолд энэ асуудал бол хүн судлалын судалгааны ёс зүй дээрээс авч судлах нь ямархуу асуудал байх вэ? Би маш олон барууны эрдэмтдийн цөөн тоот үндэстний тухай судалсан судалгааны байдлыг сайшаадаггүй. Яагаад гэвэл тэдний судалгаа, тэд феминизмийг ашигладаг.
Уучлаарай, та бүхний дунд ч феминист судлаачид бий байх л даа. Надад ч бас феминист хандлага байгаа л байх. Энэ нь эцэстээ намайг эрэгтэйгээс илүү эмэгтэй дэмжлэгийг хэтэртэл авахад хүргэсэн юм шүү. Гэвч феминистүүд адилгүй бүтээлтэй байна. Барууны ялангуяа Америк хятадын баруун урд орны үндэстэнд феминист судалгаа их хийсэн нь гайхмаар байдаг. Ийм учраас үндэстний харилцааг эр эмийн харилцааны судалгаагаар гүйцэтгэсэн байна.
Өвөрмонголд мөн эр эмийн харилцаа байна. Гэвч энэхүү эр эмийн харилцааны гол зангилаа асуудал нь нөхөн үржихүйн (reproductive) тухай асуудал. Мөн Wang Zhao Jun-гийн мөчнөөс урссан цус монгол хүний биед хүрч дараа нь монголчууд бүгд зугатаж үл чадахаар болсон аж. Энэ бол цагаан арьстнуудын биед байгаа харуудын цус адил. Үүний агуулга нь Wang Zhao Jun-ний цус бөгөөд түүний цус Хан хятад цус хэмээн ойлгогдож байгаа юм. Дараа нь энэ зөвхөн Wang Zhao Jun-ний асуудал бишээс гадна Вэн Чэнг гүнж мөн ийм юм болсон билээ. Энэ маш сонирхолтой. Хэрэг учир нь Мао Зедуны үед насанд хүрсэн хүн болох би улаан тугийн дор өссөн. Маш хүчтэй коммунист үзэл сэтгэлгээтэй. Марксын үзэл, Мао Зедуны сэтгэлгээгээр зэвсэглэсэн нэгэн. Миний бодохоор социалист нийгмийн дунд эдгээр зүйл маш хүчтэй. Өөрөөр хэлбэл тэр үндэстний нэгдлийн суурь нь юуг утгажуулж байдаг вэ? Үндэсний нэгдэл нь цусаар түүнийг баталж байх ёстой юу? Бидний агуу удирдагч Мао Зедуны сэтгэлгээ дайнгүй ялалт гэж үү? Иймэрхүү байдалтай өөрчлөгдсөн нь өнгө нь ямар учиртай юм бэ? Би түүнд бурууг өгч чадахгүй. Тиймээс энэ байдал нь би ч бас өөрийгөө алдаагүй гэдэгт эргэлзэх болгосон. Тиймээс би тэнд нэг өгүүлэл бичлээ. Мөн үндэстний нэгдэл нь байгаллаг (naturalize) зүйл болохоос биш нэгэн төрлийн хиймэл (artificial) зүйл биш гэж хэлсэн юм. Өөрийн санаагаа засав. Чиний генид байгаа. Чи иймэрхүү асуудлыг бодолхийлэх хэрэгтэй.

Гурав: Өвөрмонголын газрын хувьсгал

Энэ дотор бас газрын хувьсгалын асуудал бас байна. Анги давхрага хийгээд үндэстний жам ёсны хуулийн холбоотой асуудал ч байна. Товчхон хэлбэл Өвөрмонгол ямар учраас чөлөөлөгдөх хэрэгтэй вэ? Бид Хятадын коммунист намын тусламж доор хүнд хэцүү бэрхшээлийг туулан өнгөрсөн. Уруудан доройтож колончлогдсон үндэстэн хэдэн үеийн турш мэрийсэний эцэст сая л чөлөөлөгдлөө. 1945 оны 5 сарын 1-ний өдөр Өвөрмонголын өөртөө засах орон байгуулагдав. Бидний агуу тэргүүлэгч Улаанхүү удирдан жолоодов. Тиймээс тухайн үед Мао Зедун тэргүүлэгч хийгээд Улаанхүү тэргүүлэгчийн хөргийг өлгөж байв. Өөрийн гэртээ эзэн суугаад удаагүй байтал “газрын хувьсгал” эхлэв. Газрын хувьсгал эхэлмэгц Монгол үндэстний нилээдгүй хувь нь газрын эзэн байхаа болив. Учир нь манай тэнд маш олон Хан хүн байв. Онцгойлон зүүн хойт оронд. Тухайн үед гурван хүн дутмын хоёр нь Хан хүн байлаа. Тэд бүгд Өвөрмонголд амьдарч байсан юм. Тэдний тариа тарьж байсан газар мэдээж Монгол хүнийх. Энэ үед бас нэг гэрээт харилцаа байдаг байв. Гоминданы үед улмаар цаашилбал Чингийн төрийн үед энэ нь байсан билээ. Иргэн улсын үед ялангуяа онцгойлбол гоминданы үед цэргийн эрхтнүүдийн өдөөн хатгалтын зэрэгцээ тэднийг мөлжлөгийн хэлбэрийн газрын харилцааг нь хүлээн зөвшөөрч байв. Мөн бас нэг төрлийн гэрээ байсан. Энэ газрыг Монгол хүнийх гэж хэлж болно. Гэвч тэд татвар төлөхгүй. Татвар төлөх нь Монгол хүн бэлгэдлийн шинжтэй зүйл. Гэвч ангич өнцөгөөс нь авч хэлвэл тэд бол газартан. Монгол хүн бол гарцаагүй газартан. Тэр тохиолдолд Монголд, Өвөрмонголд хувьсгал гарав. Ямар хувьсгал юм бэ? Яагаад гэвэл Монгол хүн газраа алдлаа. Чөлөөлөлтийн үеийн зарим хүний хэлэхээр: энэ газар бол та нарынх. Та нар газрын эзэн. Газрын эзэнг яагаад цохиж байгаа юм бэ? газрын эзэд нэг шөнийн дотор колончлогдсон. Доройтсон. Чөлөөлөгдсөн нь үндэстэнг доод давхраа болгож өөрчлөсөн юм. Яагаад гэвэл чи газартай. Тиймээс бид хямдарсан хүмүүс болов. Тиймээс газрын хувьсгал дунд хүнд асуудал үүсэн бий болсон юм.

Дөрөв: Улаанхүү даргын “Гурван үгүй, хоёр ашиг” үндэстний бодлого

Маш олон хүн үхлээ. Газар булаагдаад явсан. Маш олон Монгол хүн улсаас гараад зугатаав. Эцэст нь Монголын эсэргүүцэлд хүрэхын сацуу Мао зедунд цахилгаан илгээлээ. Мао Зедун угаасаа дотроо энэхүү зөрчлийг олон улсад хүрнэ гэж бодож байгаагүй юм. Тиймээс бодлого боловсруулах хэрэгтэй болсон. Улаанхүү нөхөр энэ үед эсэргүүцэж эхэлсэний сацуу “гурван үгүй хоёр ашиг” гэх бодлогыг гаргаж тавьсан байна. Үүнийг “хуваагдахгүй, зөрчилдөхгүй, анги давхраа болохгүй” харин “малжилаар гол болгож, малжил аж үйлдвэрлэлийг ашиглах” гэдэг. Энэ нь ангийн тэмцэлийг үгүйсгэж байсан бөгөөд тухайн бүс нутгийн үндэстний харилцааг ангийн тэмцэлээр харах, шийдэх хэрэггүй гэсэн үг байсан юм. Мөн нэгэн төрлийн үндэстний эд зүйлийг хэрэглэх, адилгүй зүйлийг бас хэрэглэх бодлого байв. Энэ ангийн тэмцэлээс зайлсхийж байсаны гол шалтгаан нь энэ нутгийн монгол хийгээд хятад хүн адилгүйд оршиж байсан хэрэг.
Би өмнө нь өгүүлэлийн дотор Хятадын үндэстний бодлогыг яаж гарч ирсэнийг задлан шинжилсэн билээ. Мөн бас үндэстний бодлогын судалгаа гэж юу болохыг ч мөн авч үзсэн. Үндэстний бодлого нь адилгүй үндэстэний биеийн хамааралыг хүлээн зөвшөөрөх талаархи төлөөлөл билээ. Гэвч энэний ард талд нэгэн үндэстний асуудлын хичээлийг нөхдөг. Дараа нь голч шудрага, тэгш бишийн хоорондын асуудал байдаг нь социализмын үед ямар учраас онцлогыг өргөдөг вэ?. Үндэстний харилцааны дотор онцлогын шинжтэй харилцаа байна. Чи ямар учраас тэднийг асардаг вэ? Энэ дотор түүхэн шүүмжийн асуудал мөн оршино. Энэхүү газар чухамхүү хэнийх вэ? Хэнд үг хэлэх эрх мэдэл байна вэ? Түүнчлэн ийм олон хүн олон эшт нийгмийг гаргаж ирэх ба эдгээр харилцаа нь ямар байна вэ? Манай нам энэ асуудал дээр хүчээ их зарцуулсан. Манай нам бас хүнээс бүрэлдсэн бөгөөд Хятад хүн удирддаг. Түүний удирдлага дор Монгол хүн ч мөн бий. Энэ тухай би энэ газар дахь монгол хүн, монголын коммунист намаар задлан шинжилгээ хийх болно.
Монголын коммунист намын хүн асуудлыг яаж харах вэ?, та бүхэн баруун урд ийм урт хугацаанд маш олон цөөн тоот үндэстний намын кадартай уулзаж байсан байх. Цөөн тоот үндэстний намын кадр мөн л коммунист намын хүн. “Намын кадр” бол ичгүүртэй нэрийдэл. Учир нь түүний үндэстний шинж нь цөөн тоот үндэстэн. Гэвч тэр бол нэгэн коммунист намын хүн. Коммунист намын хүний үүрэг бол бүх хүн төрөлхтнийг чөлөөлөх бөгөөд энэ нь өөрийн үндэстний хил хязгаарт илүү гүйцэлдэнэ. “ Намын кадр” бол маш бүдүүлэг. Тиймээс намын кадр заавал бодитой бодлоготой байх ёстой. Ялангуяа манай хувьсгалын тэргүүлэн жолоодогчид онцгойлж хэлвэл Улаанхүү байна. Улаанхүү тэр үед шалгуурыг тодорхойлов. Түүхийг хүлээн зөвшөөрөв. Хүлээн зөвшөөрч байгаа энэ нутаг нь Монгол үндэстний нутаг боловч ийм олон Хятад хүн байна. Бид бол намын гишүүн. Бид тэднийг хороох юмуу? Энэ намын гишүүний хийх ажил мөн үү? Бид тэднийг чөлөөлөх хэрэгтэй. Бид бодит байдлыг асрах хэрэгтэй. “Түүхийг хүлээн зөвшөөрч, үнэнийг асрах” л гэдэг. Тиймээс цөөн тоот үндэстний нутаг, Монголын коммунист намыг гаргаж ирсэн юм. Тэр бас үндэстний харилцааг яаж шийдвэрлэхийг бодолхийлж байсан. Энэ үндэстний харилцаа зөвхөн төвийн онцгой хүчээр зогсохгүй төвийн эрх мэдэл нь бас эдгээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Энэ тухайн газрын харилцааг бодоход хүргэдэг. Өвөрмонголын нутагт Монгол хүн үзэл сурталжсан байна. Энэ нь намайг тийш очиж, монгол хүний коммунист сэтгэлгээний агуулгыг судлах хэрэгтэй болгосон шалтгаан юм.
Энэ үед үндэстний нэгдлийн тухай ярихад хүргэв. Үндэстний нэгдлийн үндсэн суурь нь юу вэ? Манай намын ихэнхи хүн амдаа суурь үндсийн тухай “цус гэх бөгөөд чи гэрлэж байж сая нэгдэлд хүрнэ гэдэг. Энэ үед Улаанхүү нөхөр үндэстний нэгдэлийн суурийг “өвөг дээдэс нэгтээ гурван үндэс” гэсэн юм. Энэ гурван их үндэс нь: улс төрийн суурь, эдийн засгийн суурь, соёлын суурь болно. Энэ гурван суурь байж сая үндэстний нэгдэл гэдэг зүйл орших ёстой болно.
Ямар юмыг улс төрийн суурь гэх вэ? Улс төрийн суурь нь хамгийн түрүүнд чи намын гишүүн байх ёстойд оршино. Би бас намын хүн бид энэ суурь дээр нийтийн үзэлтэй байдаг. Бидэнд улс төрийн суурь мөн байгаа учраас бид нэгдэлтэй байна.
Эдийн засгийн суурь нь юу вэ? Монгол үндэстэн бол малчин үндэстэн. Хан үндэстэн мөн л тариачин үндэстэн. Гэвч ерөнхийдөө бүгд атар хагалбарлаж чадахгүй. Бас тал нутгийг таниж нээж чадахгүй. Учир нь Хан үндэстэн мөн мах иддэг. Монгол хүн өдөр бүр мах иддэг. Мөн буудай бас хэрэгтэй. Ерөнхийдөө бүгдийг Юан улсын үеийнх шиг гэж харах аргагүй. Үүнийг эдийн засгийн хоёр тал гэж хэлж болно. Түүнчлэн хоёр тал нь бодит хүчээр тэдний олон төрлийн хэлбэр үзлийг даван туулдаг. Энэ нь магадлалтай зүйл. Монгол хүн тухайн үед Чуу мэргэний ятгалагыг аваагүй бол өнөөдөрийн солилцоо байхгүй л байх байсан.
Миний өнөөдрийн энэхүү биеийн хамаарал бол миний тойрог хийгээд миний урьд насны үйлийн нөлөө. Гэвч би өнөөдөр маш сулбагар учраас ийм асуудлыг гаргаж ирлээ. Улаанхүү ёгт агуулгын өөрчлөв. Тэр бодлогыг маш сайн ойлгож байсан. Настай хувьсгалчийн хувьд бид түүнийг яриаг сурч байлаа. Гэвч түүний үгний утга нь харилцан нөхвөрлөх хэрэгтэй гэж байсан юм. Тарианд бордоо хэрэгтэй. Малжих орны малын аргалыг авч ирж баялаг бордоо болгох хэрэгтэй. Шилийн голоос хамгийн чанар сайтайг нь Хан хятадын хүнсэнд нийлүүлж байсан. Тиймээс эдийн засаг дээрхи харилцан нөхвөрлөл гарч ирсэн. Энэхүү эдийн засгийн харилцан нөхвөрлөх суурь, үндэстний нэгдлийн суурь нь үндэстний нэгдэл юм. Чи тусгай нэг сурвалжлага болж чадахгүй. Мөн бас эгнээж чадахгүй.
Соёлын үндэс нь суурь гэж юу вэ? Улс төрийн үндсэн суурь бий болсоны дараагаар дахиж харах “бидний намын нөхөд ялангуяа Хан үндэстэн нөхдөөс маань та нар ямар учраас Өвөрмонголын энэ хязгаарт ирсэн юм бэ” хэмээн асуухаар “бид Мао зедуны санааг ухуулахаар ирсэн. Түүнчлэн бас ард түмэндээ үйлчилэхээр” гэдэг. “Та нар яг ард түмэндээ үйлчлэхийн төлөө юу?” гэхэд “Тиймээ, бид түмэнд үйлчлэхийн төлөө.”
“ Тэгвэл энэ хязгаарын ард түмэн хэн бэ?” - “Монгол”
“Чи тэгээд ямар хэлээр яриад байгаа юм бэ?- “Хятад хэлээр”
“ Зөвөө. Тэгвэл монгол хүн ямар хэлээр ярьж байна вэ?”- “Монгол ”
“Тэгвэл чиний ярьж байгаа чинь ямар хэл вэ?”- “Хятад хэл”
“Тэгвэл чи Мао зедуны санааг хятад хэлээр яриад тэдэнд хүргэж чадах юмуу?” - “Хүрэхгүй л байх л даа”
“тиймээс чи монгол хэл сурч эхлэх хэрэгтэй байх аа. Монгол хэл сурахын зорилго нь зэрлэгших биш. Харин Мао зедуны санааг илүү сайн түмэнд хүргэх. Тиймээс дариухан сурсан нь дээр шүү.”
Нөхцөл байдал иймэрхүү байдаг. Хан хятад нөхөдөө Монгол хэл сурахыг хүчилдэг. Энэ нь маш голч шудрага. Яагаад гэвэл Монгол хүн мөн Хятад хэл сурч байна. Чи түүнийг хүчлэхгүй байсан ч тэр өөрөө сурна. Монгол хүн л хүчилж байж хятад хэл сурна. Энэ их хачирхалтай. Бид Хан нөхдөө шүүмжлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрвээ бидний энэ үг алдаатай гэх юм бол надад яахав учир байх биз. Гэвч би нэг жишээгээр үүнийг нотолж чадна. Аль нэг Хан үндэстэн нөхөр аль нэг цөөн тоот үндэстний хэлийг сурсан байх нь хамаагүй. Хэрвээ түүний хэлний түвшин миний энэ Хятад хэлний түвшинд хүрсэн байгаа үед би шууд бууж өгнө. Хэдийгээр миний Хятад хэлний түвшин сайнгүй ч гэсэн. Хятадын бүхий л хэл судлаачдын дотроос дуртай нэгийг нь надтай ярилцуулж болно. Энэ нь цаанаа ямар учиртай юм бэ? тиймээс үндэстний нэгдлийн дотор пост-колонизмийн үндэстний асуудал оршиж байдаг.

Тав: Үндэстний ухамсар хийгээд хувьсгалын түүх бичих

Хувьсгалын түүхийг яаж бичих вэ? Ямар юмыг цөөн тоот үндэстний хувьсгалын түүх гэх вэ? Бид өдөр бүр Хятадын хувьсгал гэж ярьдаг. Манай хязгаарын цөөн тоот үндэстний нутагт мөн бидний цөөн тоот үндэстний хувьсгал байна. Тэдгээр хүмүүс бүгд хувьсгалчид. Хувьсгал гэж юу вэ? Ямар учраас “Монгол үндэстний хувьсгалын түүх” гэж бичих ёстой вэ? Ямар учраас “Төвд үндэстний хувьсгалын түүх” гэж бичих ёстой вэ? Ямар учраас “И үндэстний хувьсгалын түүх” гэж бичих ёстой вэ? Хувьсгалын түүх байхгүй бол өөртөө засах байхгүй. Тэр бол өөртөө засах эрхийг хууль ёсны болгох багаж хэрэгсэл. Хувьсгалд дайсан байна. Хувьсгал нь яагаад гэвэл дарамттай байдаг. Дарамт байгаа учраас зөрчил эсэргүүцэл байдаг. Бас чөлөөлөлт байна. Бид чөлөөлөлтөөр гарч ирж, “шинэ би” гэдгээ бүтээдэг. Тиймээс бидний одоогийн үндэстэн энэ цөөн тоот үндэстний хамгийн үндсэн ойлголтыг тодорхой биш болгож байгаагүйгээ тайлбарлаж байгаа юм. Бидний өнөөдрийн ярьж байгаа энэ үндэстэн бол байдаг л цөөн тоот үндэстэн биш. Харин нэгэн социалист үндэстэн. Бид социалист үндэстэн бүрэлдэх үйл явц дунд оршиж байна. Тиймээс өнөөдрийн бидний үндэстэнд хоёр төрсөн өдөр бий. Нэг нь түүний “бий болсон зуун” буюу өвөг дээдсийн эх улбаа, өвөг дээдсийн шүтлэг бөгөөд тэр бол бас төрсөн өдөр нь билээ. Нөгөө нь ойрын зууны хувьсгалын нүүр угаалтаар бүрдсэн өөрийгөө чөлөөлөлтөөр тайлбарлагдах ёстой. Нэгэн төрлийн шинэ үндэсний ухамсартай. Тэдэнд хойчис гэж байхгүй. Нэгэн социалист үндэстэнг л байгуулж буй магадгүй. Яваад сонсоод үзээрэй. Энэ бол миний хоёр дахь номондоо оруулсан агуулга билээ.

Зургаа: “Гурван талын харилцаа”

Миний гуравдахь ном[9] дотор би илүү их “3 талт харилцаа”-г илүү ихээр анхаарч нээн өглөө. “Гурван талт нөхөрлөл” гэдэг дотор би маш сайхан зүйлийг олж авав. Би “ би хайрлахдаа яагаад ийм хайр хүрмээр болчихсон юм бэ?” гэдэг асуудлыг авч үзсэн юм. “Би” буюу Монгол үндэстэн зэрлэг, харгис гэж бодогддог билээ. Өнөөдөр цэнхэр тэнгэрийн доор ямар үзэсгэлэнтэй газар болоод хувирав аа. Ямар сайхан бас ямар дөлгөөхөн гээч. Яаж ингэж өөрчлөгдөв. Тиймээс би “бид яагаад ийм хайр хүрмээр болж өөрчлөгдсөнийг судлах болсон юм. Миний санаа бол “би” буюу Монгол үндэстэн яаж Хан хятад хүний нүдэнд ийм их хайр хүрмээр болсон бэ? Хятадын үндэстний харилцааг судлан ярилцах үед үнэн хэрэгтээ хоёр төрлийн асуудал магадгүй гарч ирдэг нь: нэг төрөл нь байнга үндэстний хорлол гэж ярьдаг. Тэгээд чөлөөлөлтийн төрөл зүйлийн үгийг хэлнэ. Бас нэг түвшний яриа бол илүү хайр хүрмээр байх аж. Энэ төрлийн хайр хүрэм шинжийн дотор байнга бидний өнөөдрийн “улс төржих явдал”-ын эд зүйл байна. Бид өдөр бүр үндэстний нөхөрлөл, үндэстний нэгдэл, үндэстний энэ нэг, тэр нэг юм гэх мэт ярьж тайлбарладаг. Тэр тохиолдолд үндэстний нөхөрлөлийн дотор талд улс төр байхгүй юм уу? Бид найзууд. Найзуудад улс төр байхгүй юм уу? Энэ асуудлыг яаж судлах ёстой вэ? Тиймээс би “гурван талт харилцаа”-г хайсан юм.
Энэ тохиолд талуудыг адилтгая. Би чамд чи бол хайр хүрмээр гэж хэлнэ. Би ямар учраас чамайг хайр хүрмээр гэж байна вэ? Яагаад гэвэл миний мэдрэмж тэр хүнээс дамжиж надад ирсэн зүйл. Надад өгсөн мэдээлэл нь тэр нэг хүний биеийн олон талт хамаарлын тухайд надаас хэтэрсэн байдалтай. Энэ үед чамаар дамжуулан надад ирсэн мэдрэмжийг би өөрөө мэдрэмжээрээ олж авах юм. Би дөнгөж л би ямар учраас ингэж бодож байгаагаа, ингэж санаж байгаагаа олж авч байна. Хэрвээ чи түүний хайрыг орхих юм бол би бас өөртөө эргэлзэнэ. Ийм агуу том хүн бүгд түүнийг хайрлахаа байлаа. Би ямар учраас түүнийг хайрлаж байгаа юм бэ? Тиймээс би бас хаяж байна. Энэ бол “гурван талт харилцаа” билээ. Энэ миний онол биш, Үүнийг францын хүн судлаач хэлсэн байдаг. Тэр мөн бас Монгол хүн ямар учраас ийм хайр хүрмээр байдаг юм бэ? гэж хэлсэн байдаг. Үүнээс гадна Япон хүн, Монгол хүн ямар хайр хүрмээр юм бэ гэсэн байна. Өнөөдөр Япон хүнтэй дээр үеийн төмөр замын ах дүүс болсон. Би Японд очиход Япон хүн намайг цохиод авахгүй, харин тавтай морил гэх аж. Тэр төрлийн мэдрэмж нь их гүн. Би тэднийг тэврэв. Энэ үед яах ёстой вэ? Та нар намайг та нарынх гэж хэлсэн. Би олон хүний нүдэнд хайр хүрмээр харагдаж байна. Ямар учраас тэр вэ? Яагаад Япон хүн намайг хайрлаж байгаа юм бэ? Би тайлбарлахдаа их бүдүүлэг боловч би эндээс маш олон зүйлийг олж хүрсэн юм. Жишээлбэл, Чингис хааны улс төрийн эх сурвалжийн зөрчилд Хятад хүн ямар учраас Чингис хаан бол Хятад хүн гэж байгаа юм. Хамгийн агуу баатар учраас юм л даа. Япон хүн зөвхөн ингэж хэлээд зогсохгүй түүнчлэн “Yuan yi jing”-г хэлдэг нь тэд 13-р зууны эмгэнэлт жүжгийн баатар болдог билээ. Тэр дүүдээ ялагдаад дараа нь хойт далайруу зугатаж хүрч, улмаар Ази, Европын эх газарт хүрсэн байна. Ингэж Чингис хааныг бүтээсэн гэнэ. Утга нь бол Чингис хаан бол Япон хүн. Энэ бол нэгэн шинэ ижилсэлт бөгөөд эдгээр зүйлийг гарч ирсэний дараа зөрчил эхэлсэн юм. Энд холбоотой нь Зөвлөлт, Япон, Хятад бөгөөд энэ гурван их улсын зөрчлийн үйл явц дунд Монгол хүн өөрөө ямар юм хийх ёстой вэ? Би үүнийг эрж хайсан юм. Миний гуравдахь номын нэгдүгээр бүлэгт энэ тухай байгаа. Та бүхэнд сонирхолтой бол хараарай.

Долоо: Тооны “гурав” хийгээд “хоёр эшт”

Би ямар учраас “3 талт” гэдгийг хэрэглэсэн юм бэ? Энэ тооны “гурав” маш чухал. Одоо Хятадын эрдэм шинжилгээний хил хязгаарт баталгаатай “хоёр эшт” гэдгийг хэрэглэж байгаа боловч бидэнд бас нэгэн нэгтгэх асуудал байна. Үндэстний нэгдэл, төрийн нэгдмэл нь ерөнхийдөө бол нэг юм. Тиймээс “нэг, хоёр, гурав” . Надад нэг эрэлхийлэл байгаа нь: нийгэм хэрвээ нэг хүн бүтээн бий болгодог юм бол тэрийг ямар нийгэм гэх вэ? Үндэстний нэгдэл, дотоод хэсэг хуваагдахгүй төмөр мэт нэгэн зүйлийн дээр тэр нь дотор талдаа ямар нэгэн ялгаатай шинж байхгүй. Мөн нэгэн дан, дотор хэсэгт нь нарийн үндэстэн байхгүй. Үүнийг нэг хүний бүтээсэн нийгэм гэх байх. Хэрвээ хоёр хүн нийгмийг бүтээхэд энэ нийгмийн олон цөөн тооны болж өөрчлөгдөх буй за. Мөн хүчтэй хүчгүй хэмээн хуваагдах болно. Тэр дундаа нэг тал нь баталгаатай ялагдагч болох хэрэгтэй боловч Хятадын харилцаа бол цөөн тоот үндэстэн дарлагч болдог. Гэвч олон үндэстнүүд өөрийгөө ийм юм хийхийг хүлээн зөвшөөрөхгүй. Энд баталгаатай мөргөлдөөн байгаа учраас мөргөлдөөн байна. Тиймээс аль нэг тал нь баталгаатай ялагдах ёстой. Энэ бол шудрага биш нийгмийн баталгаа шүү дээ. Хоёр хүн хамтарч байгуулсан нийгэм бол баталгаатай шудрага биш нийгэм. Хэрвээ нэг нийгмийг гурван хүн хамтарч байгуулах үед хоёр нь дорой болж, нэг нь хүчтэн болдог. Ийм тохиолдолд хоёр дорой нь нэг хүчтэйдээ хүчээ өгөх хэрэгтэй болдог. Энэ үед дорой нь дарлагдахгүй байдаг нь хоёр эшт байдгаас их болно. Энэ байдал нь их болсоны дараа нэгэн магадлалтай зүйл үүсэн бий болдог. Нэгэн төрлийн нийгмийн тэгш биш байдлын шинж яг бий болно. Хоёр хүний байгуулсан нийгэмд энэ нь чадахгүй. Хоёр хүний нийгэмд маш олон амлалт хамгийн сүүлд нь бодитой биш болдог. Гурван хүний нийгэмд төр ямар нэгэн хүний байгуулсан төсөөллийн төр биш. Түүний засаглалын эрх мэдэл нь магадгүй төлөөлөлийн голч шудрага. Хууль нь шудрага. Тиймээс хоёр хүн зодолдоход шүүх рүү явахад хүрнэ. Тиймээс энэ үед үүсэн бий болох гурван талт харилцаа гэдэг бол сая л нэг голч нийгэм болох юм.

Гурав: Монголын эзэнт гүрний судалгаа

Дараагийн хэсэгт би эзэнтг гүрний тухай товч өгүүлэх болно. Би эзэнт гүрний тухай их судалгаа хийж байгаагүй. Ялангуяа онолын судалгаа. Гэвч Монголын эзэнт гүрний тухайд би харьцангуй анхаарч ирсэн. Энд үүсэн буй нэг асуудал яаж Монголын эзэнт гүрнийг үнэлж тогтоох вэ? Яаж түүний дотор Юан улсын төрийг үнэлж тогтоох вэ? Миний дахин тайлбарыг тогтоохыг хүсмээр байна. Юан улсын төр бол маш жижиг төр. Хятадын түүх судлаачид бүгд ингэж ярьдаггүй. Гэвч би энэ асуудалыг нотолж чадна.

Нэг: Монголын эзэнт гүрний утга агуулга
1. “Би” ба “тэр”-ний ялгаатай шинжийг тодорхойлох нь:
Монголын эзэнт гүрэн бол хэдэн зүйлийн утга агуулагатай. Нэгд, Монголын эзэнт гүрэн нь түүний ялан дийлж байсан нилээдгүй бүх газруудын үндэстэнд өөрийгөө таних боломжыг олгосон юм. Орос үндэстэн нь монгол хүн болон тэдний төмөр илдний хүчирхийлэлийн хүчин дор бүрэлдэн бий болсон. Япон хүн нэгэн омог бардам Хятадын ижилсэлтээс өөрийгөө холдуулж, “би болон тэр” гэдэг адилгүй үндэстний ялгаатай шинжээ хүчирхэгжүүлэхийн төлөө мөн бас Монголчуудын хоёр удаагын байлдан дагуулалтаас өөрийгөө засан байгуулсан. Ийм тохиолдолд Хятадын Хан үндэстэн хойт газрын нэгэн өчүүхэн амьтаныг хаях нь зөв. Ингэж өөрийгөө хүчирхэгжүүлэх бөгөөд Күнзийн чадвараар эргэлзээгээ илэрхийлдэг. Дараа нь дотроос гадагш чиглэх үйл явц мөн л их сайн болов. Ялангуяа Юан улсын төрөөс хойш. Миний санаа бол Хятадын Хан үндэстний үндсэрхэг үзэл бол Мин улсын сүүлээс эхлээгүй. Харин Юан улсын төрийн үеэс эхэлсэн. Тэр тохиолдолд Мингийн төр гарцаагүй Зүүн Азийн нэгэн үндэстний төр болох юм. Тиймээс энд үүсэж байгаа асуудал нь Монгол хүн маш олон үндэстний “тэр” болж хувирч байгаа нь маш олон үндэстний “тэр” нь баталгаатай Монгол хүн гэсэн үг билээ. Энэ бол түүний дундах нэгэн агуулга болно.
2. Түүхийн тодорсон эд зүйл:
Бас нэг ач холбогдол нь гэвэл ойрын үеийн маш олон үндэстнүүдийн түүх орчин үеийн шинжтэй болж өөрчлөгдөх явцдаа Монголчууд шиг ийм замналыг олж авахыг хүсэж байна. Монгол барууны зүйлийг хүлээн авахдаа их хялбар. Ямар учраас ингэж хэлж байна вэ ? XIX зууны сүүлээс эхэлсэн хэрэг. Хүмүүс ямар нэгэн зүйлд нөхвөрлөсөн дүүргэсэн тодорхойлолт өгөх болсон. Энэ нь өвөг дээдсийн шүтлэгийн түүхийг хэлж байгаа юм огт биш. Түүхэн энэ үед баруунтай харилцах харилцаа дээрээ үүнийг байгуулах хэрэгтэй. Хэрвээ баруун хийгээд Европтой харилцах харьцаа байхгүй бол энэ үндэстэн түүхийн үндэстэн байж чадахгүй. Салинсийн “Түүхийн арал” (Island of History) болон Э.Волфийн “Европ ба Түүхгүй ард түмэн” (Europe and the People Without History) зэрэг бүтээлүүдэд “...Хавай арал яагаад түүхтэй байгаа юм бэ? Маргаангүй культууд ирсэн учраас тэдэнд түүх байна” гэсэн санааг хэлсэн байна. Түүнтэй адилаар Япончууд бас нэгэн түүхэн үндэстэнг бүтээхийг хүсэж байна. Яг Хавай хүн шиг. Тэр тохиолдолд хэн Япончуудын культууд болох юм бэ? Монгол л болно. Хятад бас адилхан. Тэдэнд бас түүх хэрэгтэй. Энэ түүхийг чи их сүүл үеэс хайгаад олох юм уу? Энэ тохиолдолд эрт байх хэрэгтэй. Хамгийн эртдээ Монголчууд Хятадыг ялж байсан үе бол гарцаагүй тохирох бөгөөд тэр үеэс л Хятадууд болон Европчууд харилцаж эхэлсэн билээ. Тэр үеэс л Хятадын 4 том нээлт дэлхий даяар тарсан. Тэр үеэс л Хятадын дөрвөн том нээлт сая утга агуулгатай болсон. Монгол хүн түүнд нь утга өгөв. Утга нь хаанаас ирэв ээ? Утга нь харилцаанаас ирсэн бөгөөд харилцаа байхгүй бол утга байхгүй. Тиймээс монгол хүн ийм их нөлөөг үзүүлжээ.

3. Монголын эзэнт гүрэн хийгээд Хятадын баруун урд цөөн тоот үндэстэн:
Гуравт би бодитойгоор Хятадын газар орныг тайлбарлая. Би их томоос нь хэлэхгүй. Жишээлбэл, Хан үндэстэнг би ярихгүй. Би баруун урдын үндэстэнээс ярих болно. Монгол хүн баруун урд орныг хамгийн анх эзэлсэн хийгээд тэднийг засаглаж байсан анхны үндэстэн. Тиймээс яг өнөөдрийн тухайн газар нутгийн цөөн тоот үндэстний хамгийн том хөрөнгө болж өөрчлөгдсөн билээ. Өөрөөр хэлбэл, цөөн тоот үндэстний эрэлхийлэлийн зорилго юу вэ? Өөртөө засах л. Түүний хамгийн том санаа бол улс байгуулах биш боловч өөртөө л засах гэдэг нь гарцаагүй мөрөөдөл нь байдаг. Өөртөө засах гэж юу вэ? Яг Юан улсын төрийн үед Монголчууд тэдэнд өгсөн “нутгаа хамгаалах үүрэг” нь тэднийг өөрийгөө засаглах улс төрийн хэлбэр байсан шиг. Газраа хамгаалан засах тогтолцоо бол энэ үеэс үүсэн гарч ирсэн. Өнөөдөр тэд тэр үеийн зохион байуулалтын хэлбэрээрээ төвийн ордонтой харилцаатай байна. Бүхий л ёс горим эндээс улбаалагдан ирсэн байна.

4. Монголын эзэнт гүрний засаглалын постмодернист шинж:
Дахин нэг санаа байна. Ертөнцийг үзэх үзлийн өнцөг нь эзэнт гүрний засаглалд болон хүн амын хувиарлалтад Монгол хүний постмодерист шинжийг илрүүлэн гаргаж ирж байна. Үүний доторхи орон зайн харилцааг бид ярихгүй. Зөвхөн яаж өөрчлөгдөж орчин үед ирж байгааг л анхаарах юм. Мөн Хан үндэстэний захиргааны хил хязгаар хийгээд Хан үндэстэн биш хүний захирах хэлбэр адилгүй гэж ч бас хэлж болно. Хамгийн чухал шалтгаан нь юу вэ? Тэр өөрийн үндэстнээс хийгээд бусад үндэстэнг харах байдал нь “тэд яг хүн үү ? Эд зүйлүү? Амьтан уу?” энэ хоёрт ялгаа байна.
Хуйся, Хан хүний сэтгэлгээ хоёр эштэй нь: өөрөө хүн харин эсрэг тал нь хүн биш. Тиймээс амьтан боловч амьтан хүнжиж байна. Тиймээс энэ бол эсрэг талын хүнээ үхэр болгож хардаг байдал. Дараа нь цөөн тоот үндэстэн бүгд амьтан аятай нэрийдэл дор ирэв. Монгол хүн болоод Хан хятад хүн адилгүй. Монгол биш хүнийг шийдэлд хүргэдэг. Би үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй нь энэ давхраажилтын тогтолцоог болон тэгш биш байдлыг. Гэвч энд хамгийн том шударга байдал бол тэр бол хүн гэж хүлээн зөвшөөрч байгаа явдал билээ. Энэ угсаатны хүн зөвхөн ердийн хүн байгаад зогсохгүй соёлт хүн төдийгүй өөрөө өөрийгөө засагладаг нэгэн угсаатан юм. Тэдэнд хүчийг өгөх хэрэгтэй. Энэ зүйл бол орчин үеийн шинжтэй зүйл дотор байхгүй. Орчин үеийн шинжтэй зүйл дотор би чамайг захирах л гэж бий. Постмодернизм хүрсэний дараа би сая л адилгүйг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс постмодернизм хаанаас ирсэн юм бэ? Монголоос ирсэн. Хятадын энэ газарт бид хамгийн их АНУ-д сураад ирлээ гэж ярьдаг. Америк хүний ярих нь ямар учраас тийм нэр хүндтэй юм бэ? Энэ бол нэгэн өв хөрөнгө. Соёлын дундах өв хөрөнгө бол ингэж ирдэг. Энэ өв хөрөнгө бол ертөнцийг үзэх үзэлтэй адилгүй. Бас олон төрөлт соёлтой адилгүй. Би сайн сайханыг Монголын биенд дээр хүчлэнхэн тавьж байна. Хэрвээ бүгд санал нийлэхгүй бол би илүү их ярилцаж болно. Би эцэст нь энэ хэдэн зүйлийг гарган тавьж байгаа юм. Мэдээжийн хэрэг бас бусад зүйл ч мөн байна. Магадгүй яг эдгээр зүйлүүд нь орчин үед тэр тусмаа постмодернист үед гарч ирж байгаа учраас шүү дээ. Монголын эзэнт гүрэнд нэгэн төрлийн онцгой хүч байсан нь над мэтийн хүнийг ивээж байгаа мэт.
Шү багшид их баярлалаа. Эзэнт гүрний талаар ярих боломж олгосонд. Өнгөрсөнд эзэнт гүрний ярих нь үндсэрхэг үзлийн асуудал болох байсан. Гэвч өнөөдөр адилгүй байнаа. Баярлалаа.

Хоёр: Хүн судлалын хараан доорхи эзэнт гүрэн

 Энд бас нэг асуудал байна. Хүн судлалын үүднээс энэхүү эзэнт гүрнийг хэрхэн ойлгох ёстой тухай билээ. Мөн түүнчлэн бид Хятадын орчин үеийн “Дундадын үндэстэн” хэмээгчийг хэрхэн ойлгох вэ? Миний бодлоор дундадын эзэнт гүрэн бол эзэнт гүрэн биш. Тэр бол “субимпералист” бөгөөд түүний үзэл бол “субимпералист үзэл” юм. Тэр тохиолдолд “импералист гүрний үзэл ” гэж юу вэ? Энэ бол миний ойлголт. Англи хэлний sub-imperialism юм. Энэ бол нэгэн төрлийн дуурайлтын шинжтэй зүйл.
Чи эзэнт гүрнийг ярих үед заавал “үндэстэн-улс”-ыг ярих ёстой болно. Энэ хоёрт тэгш хэм гэж байхгүй. Эзэнт гүрэн гэж хэлэхгүй. Эзэнт гүрний агуулгууд байхгүй. Яагаад гэвэл “үндэстэн-улс” бол эзэнт гүрнийг эсэргүүцэх суурь дээр бий болдог бөгөөд шинэ хэлбэрийн бүлгийн зохион байгуулалт дээр үндэслэдэг. Тэр эзэнт гүрний үзлийн юуг эсэргүүцдэг вэ? Хүний эрх мэдэл, хүчирхийлэл, дарангуйллын үзлийг нь эсэргүүцдэг. Тэр тохиолдолд үндэстэн гэдэг нь ямар зүйл юм бэ? Тэр бол сайхан, хүний эрх хүчийг чухалчилж хүндэтгэдэг. Бүгд ах дүүс бөгөөд бүгд хүн чанар ярьдаг. Харин өнөөдөр эсрэгээрээ боллоо. Эсрэгээрээ болсоны дараа үндэстэн бол муу зүйл болсон юм. Хэн муу гэж хэлж байна вэ? Юуг муу гэж байна вэ? Үндэстэн нь дэс дарааллын шинжтэй. Дотор хэсгийн өөрийн гишүүнээ бүгд хүчирхийллээр тогтолцоожиж засагладаг. Чөлөөлөлт бас тэдэнд хэрэгтэй. Тэр тохиолдолд хэн явж чөлөөлөх вэ? Баталгаатай эзэнт гүрний үзэл л байхгүй юу даа. Эзэнт гүрний үзэл гэж ямар тоглоом юм бэ? Үндэстний эд зүйлээс хэтэрсэн зүйлийг хэлж байгаа юм. Үндэстний эд зүйлээс хэтэрсэн зүйл мэдээж маш агуу. Тэр тохиолдолд баталгаатай дараах хоёр зүйл байна. Тиймээс бид одоо энэ хоёр зүйлийн харилцааг ойлгох хэрэгтэй. Тэр тохиолдолд Хятадаар жишээлэхэд хүрвэл их сонирхолтой болно. Яагаад гэвэл Хятадын Хан үндэстэн үндсэрхэг үзлийн энэ төрлийн бүлэг. Хязгаарын үндэстэн ялангуяа Монгол бол эзэнт гүрний түүх хийгээд баатарлаг түүхийн үндэстэн боловч бид өнөөдөр унажээ. Хан үндэстэн өнөөдөр Монгол үндэстний үндсэрхэг үзлийг шүүмжилж байна. Тэр тохиолдолд Хан үндэстэн юугаараа өөрчлөгдсөн юм бэ? Нэгэн төрлийн эзэнт гүрнийг бүтээчихсэн юм уу? Цөөн тоот үндэстэнг шүүмжилж тэр тусамаа Монгол үндэстэнг шүүмжлэх үед тэр ямар хэлбэрийг ашиглаж байна вэ? Ямар онолоор шүүмжилж байгаа юм бэ? Баталгаатай Монгол үндэстний өнгөрсөн түүхээр үү? Монгол, Юан, эзэнт гүрэн эдгээр зүйл байх тийм үү? Монгол хүний өөрийн бүтээсэн зүйлээр нь малгай болгосон ийм орчин нөхцөл байна. Тиймээс энэ үед бид маргалдаж байна. Бид “бага багаар” энэ асуудлыг гаргаж ирлээ гэж хэлж байна.
Хэн хэнд хэлж байгаа юм бэ? Тэр тохиолдолд ямар учраас Монгол ийм өв хөрөнгөтэй байна вэ? Монголын эзэнт гүрний өв нь Хан үндэстний гарт оржээ. Сэхээтэн аманд орж, эсрэгээрээ бидэнд ном заах юмуу? Надад ийм юм байхгүй. Ямар учраас ийм зүйл байна вэ? Маш сонирхолтой. Энэ нь түүхэн дээр бүгд улс байгуулж өнгөрсөн бүлэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Төвд үндэстэн эзэнт гүрнийг байгуулж өнгөрсөн. Тузу мөн л үндэстэнийг байгуулж өнгөрсөн. Монгол мөн л баталгаатай эзэнт гүрнийг байгуулж өнгөрсөн. Өнөөдөр бид ямар учраас бусад хүнийг ийм болгоомжтой хар гэж ятгаж байгаа юм бэ? Бодож үзэх хэрэгтэй. Энэ нь ямар асуудлыг бий болгож байна вэ? Энэ бол харилцааны түүх.
Өнгөрсөнд бид эдгээр асуудлыг судалж байх үед Хан үндэстэн, Хан үндэстнээ л судлах хийгээд Хан судлал ба цөөн тоот үндэстэн хоорондоо ямар ч харилцаагүй. Монгол үндэстэн мөн л Монгол үндэстэнээ л судалж, Хантай ямар ч холбоогүй. Төвд судлал мөн л өөрийн дотор хэсгийн хаагдмал эд зүйлийг судалдаг. Өнөөдөр харин бүгд адилгүй болсон. Өнөөдөр ярилцлага бий болсон. Тэр тохиолдолд энэ нь ямар зүйл болсон бэ? Баруунд бас ингэж хийдэг. Баруунд колончлолийн судалгаа эзэнт гүрний судалгаатай ямар ч холбоо харилцаа байхгүй. Америкийг судлах үед колончлогч ямар газар байх вэ? Тэр оршихгүй. Гэвч өнөөдөр эзэнт гүрэн буцаад хүрээд ирлээ. Тулаан дахин эхлэх үү. Утга нь тухайн империализм ялагдсаныхаа дараагаар огт чиний бодсон шиг хаягдаагүй. Чи өөрөө л яваад өгсөн. Ингэх хэрэггүй. Чи яв аа. Чамтай төсөөтэй хүмүүс чамтай холбоо тогтоож байна. Чиний гэрт. Тиймээс Лондонд ийм олон Энэтхэг, Африк, Хонгконг хүмүүс байна. Тэд бол имдериализмын өв. Чиний өнгөрсөн чиний хойноос эрж байна. Чиний гэрт гүйгээд ирсэн байна. Энэ бол империализм юм.
Империализмыг судлах үед колончлуулагчид болоод ноёрхогчийн дундын төв харилцааг гаргаж ирдэг. Би эзэнт гүрний тухай ярих үед энэ том эзэнт гүрэн хийгээд тал нутгийн хоорондын хэдэн зуун жил, хэдэн мянган жилийн хоорондын харилцаа холбоо, дуулианыг ярих болдог. Ямар нэг түвшин дээр нь авч хэлвэл Fei xiao tong-ний зөв байх. Дайнаар дамжуулах нь илүү сайн, худалдаагаар ч дамжих нь сайн. Бүгд харилцан солилцоо. Гэвч хамран ажилласаныг ярилцах үед би түүний санаатай санал нийлэхгүй байна. Ямар учраас Монгол хүн Хятад хүний хувь нэмэр нь болох ёстой гэж? Бид Монголыг шүүмжлэх үед олонтоо хувь нэмрийг Хятадад оруулав. Монгол хүн эзэнт гүрэн байгуулсан нь Хятадын төлөө юмуу? Ямар учраас Хятад эзэнт гүрэн байгуулсан гэж? Бидний сая ярьсан бол зөвхөн Хятадын төлөө биш. Хятад бол Монголын эзэнт гүрний дөрөвний нэг л байсан. Бүр нарийн ярьвал дөрөвний нэг ч хүрэхгүй. Эндээс авч цааш хэлвэл хойшид эзэнт гүрэн гэж хэнийг хэлэх вэ? Энэ эзэнт гүрний өвийг хэн замгамжлах юм бэ? Ямар учраас Чин гүрний хойчийн өвийг ганцаараа “Хан” авах ёстой юм бэ? Яагаад Хан голлох болсон хэрэг вэ? Тэр тохиолдолд Манжууд хайчаа вэ? Бас Монголчууд байна. Тэдний өөрийн улс нь харин ч оршиж байна. Тэр тохиолдолд тэр эзэнт гүрнийг дурсах хийгээд өв залгах харилцаатай байна. Тэр хаанаас ирсэн юм бэ? Дараа жил бол чухал жил. Хувьсгалын зуун жил. Энэ асуудал гаргаж тавигдах л болно. Тиймээс бүгд анхаарна уу. Дараа жил дахин үргэлжлүүлэн ярьцгаая. Баярлалаа.


























 








 












[1] Урадын Э.Булаг (Одоогоор Кэмбрижийн Их сургуулийн антропологийн тэнхим, Монгол, Дотоод Ази судлалын төвд ажиллаж байна. Антропологийн талаас Зүүн Азийн үндэстний судалгааг голлон хийдэг)
[2] Шү Шин жиан (Сичуан их сургуулийн Хятадын соёлын судалгааны төвийн профессор, антропологийн докторын удирдагч багш)
[3] Фу Хай Хонг (Сичуан их сургуулийн утга зохиол, сэтгүүл зүйн сургуулийн докторант)
[4] Хятадын эртний домгийн баатрыг хэлж байна.
[5] Шү Шин Жиан багш өөрөө Кэмбрижээс ирсний дараа “Anthropology at Cambridge” гэдэг өгүүллийг Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн 2009 оны 7 сарын хоёрны дугаарт хэвлүүлсэн байна.
[6] Хятадууд эртнээс монголчуудыг татаар гэж нэрлэж ирсэнийг хэлж байна.
[7] Nationalism in Hybridity in Mongolia ном нь 1998 онд Оксфорын Их сургуулийн эхвлэлийн газраас хэвлэгдсэн болно.
[8] Хүннүд Хан улсаас өгсөн гүнж. Түүний сүм одоо Хөх хотод байна.
[9] U.E. Bulag, Collaborative Nationalism: The Politics of Friendship on China's Mongolian Frontier, Rowman and Littlefield, 2010


No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...