Saturday, November 5, 2011

НҮҮДЛЭХҮЙ ЁСОН ЭЦЭСЛЭХ ҮҮ?


Кембрижийн Их Сургуулийн Монгол ба Дотоод Каролаен Хамфри, Дэвид Снит нарын бичсэн Нүүдлэхүй ёсон эцэслэх үү? (The End of Nomadism?) бүтээлийг уншсан хүмүүс олон байгаа байх аа. Дотоод Азид хийсэн судалгаан дээрээ тулгуурсан бичсэн уг бүтээл ихээхэн мэдээлэл агуулж байгаа мэт санагдлаа. Миний уншиж байгаагаар хоёр гол асуудал энд хөнджээ. Тэдгээр нь:
      1.      Хүн төрөлхтний амьжиргааны нэгэн хэлбэр буюу нүүдлэх ёс устаж болзошгүй тухай өгүүлсэн байна. Дотоод Азийн малчид нүүдэл хийх нь багассан бөгөөд эргээд энэ байдал мал аж ахуйд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Нэгдлийн үед ч түүнээс өмнө ч энэ бүс нутагт урт холын нүүдэл хийх дадал элбэг байж. Харин нэгдлийн үеэс хойш тус бүс нутагт нүүдэл хийх нь эрс багассан байна. Энэ нөхцөл нь мал аж ахуй доройтоход гол нөлөө үзүүлж буй аж. Тус бүс нутагт мал аж ахуй тийм амархан усгаж үгүй болохооргүй байна. Гэхдээ шинэ арга технологи хэрэгтэй . Малчид дасан зохицох чадвар өндөртэй. Буриадын Аргадад хүнд байдалд орсон малчин яриахдаа “би зүгээр л амьдарч байна. Би бүх насаараа ингэж амьдарч ирсэн”. Одоогийн өөрчлөлт шинэчлэлтийг юу гэж үзэж байна хэмээн асуухад “би юу бодох юм бэ? Амьдрал хаашаа эргэнэ, бид тийшээ л дагана. Бид юуг ч өөрчилж чадахгүй” гэв (Humphrey and Sneath 2006: 352) хэмээсэн нь жирийн малчны жинхэнэ үг юм шиг санагдав.
     2.      Барууны эрдэм шинжилгээний хүрээнд байдаг Nomad гэсэн нэр томъёог шүүмжилсэн байна. Nomad гэсэн нэршил нь барууны эрдэм шинжилгээний хүрээнд хэд хэдэн утгыг агуулдаг аж.
Ø   хэсэн нүүдлэх үйл ажиллагаа (Lattimore 1962: 141-144)
Ø   хэрцгий дайчин бөгөөд хомхой дээрэмчин омог отог (Sahlins 1961)
Ø   техник технологийн ур чадвар дутмаг тул суурьшмал ертөнцөөс ихээхэн хамааралтай (Khazanov 1984) гэх мэт
Харин зохиогчид Nomad гэсэн нэршилийн оронд Mobile  гэсэн нэр томъёо ашиглах санал гаргажээ. Тэдний үзэж буйгаар Nomad хэмээх нэршил нь хувьсалын онолын шинжтэй аливаа соёлын дээр доор гэж ялгасан, дугаарласан агуулгатай байгаа тул тус бүс нутгийн аж ахуйн хэвшилийг нэрлэхэд зохимжгүй аж. Харин Mobile хэмээх нь тус бүс нутгийн аж ахуйн хэвшилийг нэлээд бодитой илэрхийлж чадах нэршил ажээ.


Бид нар өөрсдийгөө барууны хүмүүс “nomadic энэ тэр гэж танилцуулдаг нь угтаа бол “бид нар бүдүүлэг” гэж байгаатай агаар нэг сонсогддог байх нь байна шүү. 

    

Нийгэм журмын дараах Монголчууд: XXI зууны эхэн үеийн Монголчуудын амьдралын түүх

Би 2010 оны 07 сараас 12 сар хүртэл ШУА-ын Түүхийн хүрээлэнд гэрээт эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан юм. Тэр хугацаанд хийсэн судалгааны нэг хэсэг болсон "Нийгэм журмын дараах Монголчууд: XXI зууны эхэн үеийн Монголчуудын амьдралын түүх" хэмээх бүтээл хэвлэгдэн гарчээ. 

Энэ он гарсаар гурван номоо хэвлэгдэхийг үзлээ. Анхных нь Данийн антропологич Мэтэ Хайн "Аюултай хишиг" бүтээлийг хянан тохиолдуулсан бол хоёрдох нь, "Бурзайж байна уу?" хэмээх нэртэй өөрийн минь бэсрэг этнографи байв. Харин гуравдахь нь, энд дурдаж буй бүтээл болж байна. 

Тус бүтээлийг хэвлүүлэхэд ажлыг Түүхийн хүрээлэнгээс санхүүжүүлж, тус хүрээлэнгийн Угсаатан судлал, антропологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан П.Лхам эрхэлэн хэвлүүлсэн болно. Судалгааны багт миний биеэс гадна Ц.Баяртогтох, Д.Баярмаа, Г.Бямбарагчаа нар ажилласан юм. Бүтэн жил чилийтэл хүлээлгэсэн ажлынхаа үр дүнг гар дээрээ тавиад харж суух сайхан байна. Ийм л юманд сэтгэл хөдлөх болж дээ.   

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...