Thursday, June 14, 2012

НАМ ДАГАСАН ЗАЛУУ БОЛОХ УУ, НОМ ХӨӨСӨН ХҮН БОЛОХ УУ


Мэдээж хувь хүний сонголт л доо. Сонгуультай сонгуульгүй бараг мөнхийн сэдэв болчоод байгаа үзэгдэл бол энэ байна. Төрсөн аймагтаа очлоо, дунд сургуульд нөгөө ангид сурч байсан залуутай тааралдлаа. Аймгийн захиргаанд ажилладаг гэнэ, гэдэс сууж лухайгаад дарга төрх орчиж ээ. Өөрөө ч хоолойгоо шахаж, толгойгоо нугдайлгаад давхар эрүүгээ улам тодруулж байгаад өндөр дуугаар ч ярих юм. “Хөгшин нь яахуу хурган дарга хийж байна. Эхнэр охинтой болсон, дараа жилээс  үү тэгж байгаад хот орно. Хотод 3-н өрөө байр авчихсан болж байна болж байна. Чи юу хийж байна” миний хариулт “багш хийж байна” танилын асуулт “багшийн цалин чинь нэмэгдсэн гэл үү. Нэмэгдээд нэмэгдээд хэцүү л байгаа биз дээ”.
А намыг оюутан байхаасаа дагасан нөгөө ангийн залуу амьдралын материаллаг утгаараа намайгаа хол хаячиж ээ. Байртай, бүр 3-н өрөө хэхэхэ. Машинтай, эхнэртэй, охинтой, бас дарга. Дунд сургуульд байхын санахад манай урд талын урд гудманд байдаг эцэг нь морин тэргээс ус зөөж зардаг, хааяа мань нөхөр ч явж байдаг, ээж нь ажилгүй бас гурван дүүтэй. Манайхаас лав дээрдэхгүй гэхнээ тийм их дор ороод байхгүй л амьдрал ахуйтай айл байсан. 6 жилийн доторх манай хоёрын байдал эрс өөр болжээ. Тэр хүн бүхний “хүсдэг” амьдралд хүрсэн бол, би яг хэвэндээ. Тэр нам дагасан би ном гэхээ байг гэхэд өөрийнхөө хэмжээнд шударга амьдрах гэж үзсэн. Хүмүүс яагаад төрийн албанд орох гэж нүдээ ухахаас буцдаггүйг “голдоо ортол” ойлгож байгаа минь энэ.
Бодит амьдрал дээр дүр зураг ийм л байна. Энэ байдал хүмүүс таалагддаг уу. Бидний хүссэн амьдрал энэ мөн үү. Хэрвээ мөн бол яах вэ хэлэх үг алга. Харин биш бол энэ новшийн нийгмийг өөрчлөх боломж ирээд байна.  Сонгуульд идэвхтэй оролц. Саналаа ардчилсан намын төлөө өг. Тэгж байж л энэ хөгийн нийгэм өөрчлөгдөнө. Үгүй бол бид сүйрлээ.  

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...