Tuesday, March 19, 2013

Дани Улсын Копенхагений Их Сургуулийн Антропологийн тэнхим


Тус тэнхим нь Европдоо л томт тооцогдох антропологийн тэнхим гэж хэлж болохоор байна. Яагаад ингэж хэлж байна гэвэл докторын сургалтанд сууж буй оюутнуудаа тооцвол 100 гаруй ажилтантай (энд докторантуудаа ажилтан гэж үзэж цалин өгдөг). 2016 онд хэрэгжүүлэх 4 төслийнх нь нийт өртөг 12 сая Дани крон буюу 2 сая орчим америк доллар байгаа учраас тэр юм.

Одоогоор 5 гол судалгааны сэдэвтэй байгаа бөгөөд, тэдгээр нь:
      ·      Эрүүл мэнд, амьдрах нөхцөл
      ·      Даяаршил, мөргөлдөөн, аюулгүй байдал
      ·      Миграци, нийгмийн хөдөлгөөн
      ·      Зохион байгуулалт, бодит болоод бүтээлч байдал  
      ·      Нийгэм болоод байгаль зэрэг юм.

Уг сургууль нь өөрөө нийгмийн ухааны хамгийн шилдэг 100-н сургуулийн нэг, Европын топ 10-ийн нэг тул гадны оюутнууд ч их сонирходог бололтой юм. Жилдээ 60-70 гадаадын оюутан магистрын хөтөлбөрт нь суралцах саналаа ирүүлдэг нь аль ч түвшний сургалтаа англиар явуулах боломжтой нь холбоотой байх.  

3 comments:

ЗОРИГТ8 said...

данид яваам биш биз дээ хө

Г.Мөнх-Эрдэнэ said...

Zorigtoo Danid ywaa sh dee. End tanidag hun chin bgaa ym bish biz aan.

ЗОРИГТ8 said...

байлгүй яахав. Манайд ажиллаж байсан Луйс гээд эмэгтэй байгаа. Бас Аархусын Их сургуулийн профессор Пол Эрик Нилсэн гэж хүн бий.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...