Thursday, March 21, 2013

Дани, Монголын Нийгэмлэг

Өнгөрсөн хагас сайн өдөр Дани, Монголын Нийгэмлэгийн уулзалтанд очлоо. Жилдээ нэг хурал хийж тэргүүлэгч гишүүд зэргээ сонгодог ажээ. Би ч тэр сонгууль нь орох биш, гаргасан киног нь үзэж, оройн хоолыг нь буудлаа. Бөмбөрцөгийн нөгөө талд бидэнд санаа зовсон биднийг гэсэн хэсэг хүмүүс байж байдаг нь сонин ч юм шиг, сайхан сэтгэл ч юм шиг. Цугласан хүмүүсийн халуун дотно яриа, монгол гэж ярихаараа хөөрдөг, хөл нь хөнгөрдөг монголыг сонирхох сонирхолоороо нэгдсэн хэсэг хүмүүстэй уулзах сайхан байлаа. Би монголд очиж байсан, ажиллаж байсан гэж гайхуулан ярьж, монгол дууг эвлэгхэн дуулж, дахин очмоор байна. Би ганцаараа очих бол хамаа алга, даанч гэр бүлээрээ гэхээр 5 хүний онгоцны билет чинь чанга шүү дээ гэх мэтээр яриа дэлгэх энэ элгэсэг хүмүүс, сонин юм шүү. 

Нийгэмлэгийн нэгэн монгол эмэгтэй санаачилсан бөгөөд бидний сайн мэдэх Henning Haslund-Christensen-ийн үр удам болсон хүмүүс үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцдог гэнэ. Энд монголын элчин сайдын яам гэж байхгүй болохоор монголоос албаны хүн юм уу урлаг, уран сайхныхан ирвэл энэ нийгэмлэгийн хэд л хөл гарын үзүүрт нь явж юу байгаа түүгээрээ үйлчилдэг бололтой юм. Лав дуучин Наран, Ганхуяг хоёрыг энд ирэхэд нь эрвийх дэрвийхээрээ л дайлж цайлж монголчууд аятай л баярлаж байгааг нэг нэвтрүүлэгээс харав. Нийгэмлэг барагцаагаар сар бүр монголын тухай лекц зохион байгуулахаас гадна монголчуудад туслах янз бүрийн ажилд оролцдог аж.

Данид ойролцоогоор 20 гаруй монголчууд байдаг гэнэ. Сурах нь сураад, ажиллах нь ажлаад, Дани хүнтэй гэр бүл болох нь болоод өөр өөрсдийнхөө л өнгөөрөө сайхан амьдарч байгаа юм байна. Копенхагены төвд монгол ноолуурын дэлгүүр нээсэн нэг эгчтэй таарсан, ажил амьдрал нь өөдрөг л байгаа гэж байна. Эндэхийн монголчууд үе үе уулзаж монгол хоолоо хийж иддэг гэсэн. Дараагийнхдаа намайг уриарай гэж гуйсан юмсан очвол эндэхийн монголчуудынхаа тухай жаахан юм бичдэг байх даа. Миний мэдсэнээр 20 гаруй хүний 2 нь л эрэгтэй гэнэ. Энд цөөхөн монгол байдаг нь цагаачлалын хуультай нь холбоотой юм байх. Их хатуу хуультай тул монголчууд энд байх аргагүй, харин хөрш Шведэд нь бараг 7000 уулаа байдаг гэнэ үү. Сонин л юм байна. 

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...