Tuesday, June 14, 2011

Фанатик (улайрсан, солиотой) эх орончид ба романтик (дэврүүн, сайхан сэтгэлтэй) хортонгууд

Их сургууль хамт төгссөн ангийн анд маань төрсөн сумандаа очиж түүх, нийгмийн багшийн ажил хийх болсон юм. Нэг шавь нь хичээлдээ анхаарахгүй байхаар нь жаахан тоншчихож л дээ. Мэдээж эцэг эх нь хүүхдээ өмөөрч ирж таараа. Харин манай хүн “чамаас гарсан байхаараа монгол хүн болдог юм уу, монголын түүх үзэж байж монгол хүн болдог юм” хэмээн эцэгтэй нь барилцаж авсан сурагтай. Сахилагагүй шавийн эх нь ч уг барилцаанд оролцож ангийн андыг маань шанага гэнэ үү халбага гэнүү нэг зүйлээр дэлссэн сонинтой.

Яагаад бид заавал хэн нэгнийг өөрийнхөө бодож байгаа хүн шиг болгох ёстой гэж. Тэр нь ихэнхдээ жинхэнэ, эх оронч гэсэн тодорхойлолтонд орох монгол хүн шүү. Жинхэнэ, эх оронч гэдгийг юугаар хэмжээд байгаа юм бол. Яг ямар хэмжүүр байнаа. Нөгөө цусны ариун цэвэр шалгадаг нөхөр л мэдэх байхдаа. Ямар ч барьцгүй ийм хоосон хэмжүүрт бид яагаад тэгтэлээ их итгэдэг юм бэ. Тэгээд л үр хүүхэдээ хэн болохыг нь асуулгүй жинхэнэ эх оронч монгол хүн бай гээд тулгаад байдаг. Яг үнэндээ тэр нь юу юм гэдгийг өөрөө ч мэддэггүй. Бид 13-р зуунд лаг байсан, Чингис хаан тэгээд л болоо. Тийм болох гээд байгаа юм уу. Бид өөрсдөө ч сайн ойлгоогүй юм руугаа шавь нараа үр хүүхдүүдээ юуны тулд хүчээр түлхэнэ вэ. Түүний оронд яаж амьдрах талаар нь ярилцвал зүгээр юм биш үү. Би л хувьдаа сүрхий эрдмийн цолтой хирнээ надтай адилхан хажуу өрөө хөлсөлдөг эрхэмээс илүү зах дээр оймс зарж байгаа хүнийг амьдралын ухаантай гэж үзнээ. Түүнээс ч суралцахын хүснэ. Энэ бол зүгээр л фанатик эх оронч сэтгэлгээ. Хэнд ч хэрэгтэй юм.

Энэ ч ийм, тэр ч тийм хөөрхий гэсэн бидний өрөвчхөн сэтгэлээ, хамт олон гээд хэтрүүлсэн дундаа орсон арга барил эдгээр нь манай монголчуудын бас нэг том дутагдалтай тал. Манайхан хэзээ л алба болоод амин хувийн ажил хэргээ ялгаж зааглаж чаддаг билээ. Урьд орой архи уусан нөхрийнх нь паян маргааш өдөр эхнэрийнх нь найзуудын цайны цагийн зугаа болдог хойно. Тэрний минь дүү, энэний минь хүү гээд сургуульд, ажилд оруулдаг нөгөөх нь муу сурж, ажил таслаж өөрийг нь эргээгээд онигоонд оруулдаг. Авъяастай, чадвартай хүн ажилд авчихмаар байдаг аавынх нь найз эсвэл багийн анд, за өөр хэн нэгэн нь хамаатнаа шургуулчих гээд зүтгээд байдаг гайтай шүү. Ялангуяа улсын байгууллага бүр хэцүү дээ энэ тал дээр. Тиймээс ч би улсын байгууллагад авъяас чадвартай хүнээс тийм юмгүй хүн нь тооны хувьд их гэж боддог юм. Тийм хүмүүс ихтэй газрын дарга бас хэцүү яанаа. Ажлаа хиймээр байдаг хүмүүс нь чаддаггүй, чаддаг хүн ажилд авмаар байдаг нэгэнт авчихсан хүмүүсээ яаж ч болдоггүй. Авъяас чадваргүй, танилынхаа гуйлтын хүнийг авсан даргын сэтгэлгээ бол романтик сэтгэлгээ. Харин ажил нь явахгүй байгаа нь тэр романтик сэтгэлгээнийх нь гор гарч байгаа нь тэр. Үүнийг л зарим талаар романтик хортон гэж нэрлэж болно. Сайхан сэтгэл, даанч өөрийнх нь ажил будаа. Романтик хортон дүүрэн л байна даа монголд.

1 comment:

Anonymous said...

чадвартай хортой, амбицтай хүн олон л байна даа ,,,,,,,,,,,,,,,,

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...