Tuesday, October 2, 2018

ӨМНӨТГӨЛИЙН ОРОНД: “ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГӨӨС”...

МУИС-ийн профессор Л.Мөнх-Эрдэнийн "Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол" номын өмнөх үгээс...
1997 оны 5-р сараас 2018 оны 8-р сарын хооронд бичсэн 20 гаруй нийтлэлээ ном болгон Таны гарт хүргэж байна. Эдгээр нийтлэл нь Монгол улсын Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, дэглэм; Монгол дахь үндэстэн, “ястан”, үндэсний ижилсэл; социализмын дараах шилжилт; Дээд боловсрол, их сургуулийн засаглал зэрэг сэдвээр уншигч тантай ярилцах болно. Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг өрнөж, төрийн өмчийн их дээд сургуулиудын бие даасан байдал, удирдлага, засаглалын асуудал хурцаар тавигдаж байгаа энэ цаг үест эдгээр нийтлэл дээрх асуудлуудыг нухацтай авч үзэх хийгээд байр суурь, хандлагаа тодорхойлоход тань нэмэр болох нь магад. Нөгөө талаар өнгөрсөн 30-аад жилийн үйл явцыг эргэн харж, шүүн тунгааж, ухан ойлгоход тань ч дэм болж магадгүй. Ихэнх нийтлэл бодлогын судалгааны шинжтэй бөгөөд тодорхой асуудлыг, тодорхой үнэт зүйлсийн үүднээс хөндөж, ихэвчлэн тодорхой шийдэл санал болгосон учир бодлого боловсруулагчдад ч хэрэг болж магад. Харин үндэстний болон түүхийн холбогдолтой цөөн өгүүлэл буй нь академик судалгааны үр дүн бөгөөд тухайн хөндөгдсөн асуудлыг ойлгоход тус нэмэр болох болов уу. Бүрэн эхээр нь уг холбоосоор үзнэ үү.




No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...