Sunday, September 23, 2012

Нийгэм, соёлын хүн судлалын онолын үүд

Хэвлэгдэн гарч гар дээр ирлээ.
Нийгэм, соёлын хүн судлал буюу антропологи нь онолын хөгжлийн хувьд нийгэм, хүмүүнлэгийн ухааны ертөнцөд нөлөө бүхий байр суурь эзэлдэг билээ. Уг салбар ухааны талаарх монголчуудын мэдлэг жил ирэх тусам нэмэгдэж, цөөнгүй судлаачид төрөн гарч ном бүтээлээ туурвьж байна. Энэ үйл хэргийн үргэлжлэл болж тус бүтээл хэвлэгдэн гарч байгаа бөгөөд онолын түүхийг өгүүлсэн сурах бичгийн чанартай бүтээл болж байна. Уг бүтээл антропологийн ухааны эхэн үе дэх хувьсалын онолоос эхлээд Америкийн соёлын онол, Их Британы функционализм, Францын структурализм, бэлгэдлийн антропологи, либериализм, даяаршлын онол гэх мэтийг танилцуулсан иж бүрэн мэдээлэлтэй бүтээл болно.

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...