Wednesday, May 2, 2012

Хуралд зориулж судалгаа хийх үү? Судалгаагаа дагаж хурлаа зохион байгуулах уу?


Өнөөгийн монголын нийгэм хүмүүнлэгийн ухааны судалгаанд
    1.     Зарлагдсан хуралд зориулж 3-5 хоногийн дотор хийгдсэн судалгаа, илтгэл цөөнгүй байна.
    2.     Гайхалтай идэвхгүй өгүүлэмжтэй байна. Тэгсэн тэгсэн тэгсэн гэсэн баахан баримт,     үргэлжилсэн үлгэр шиг бас уйтгартай.
    3.     Онол гэж юм байдаг гэж мэдэхгүй юм уу эсвэл мэдсэн мөртлөө хэрэглэхийг хүсдэггүй юм уу үнэхээр задлан шинжилгээ, гаргалгаа муутай баримтын цуглуулга болсон илтгэлүүд их байх юм.
    4.     Судлаачид мэргэжлийнхээ дагуу монголоос өөр хэл дээр хийгдсэн судалгаа, бичигдсэн өгүүлэл, номыг харах нь бага байдаг юм уу яадаг юм харьцуулсан шинжилгээ тун дутмаг байна. Эх түүх, соёлоо л магтан дуулдаг ганцхан дүгнэлттэй болчих гээд байх шиг.
    5.    Судлах ёстой зүйлээ судалж түүнийхээ талаар бичих бус судалгаануудын талаарх судалгаа их хийгдээд байна. Өөрөөр хэлбэл нэг сэдвийн дагуу судалгаа хийлээ гэхэд тэр сэдэвтэйгээ холбоотой текс, судалгааг олж ирээд л тэр тэгж бичиж, энэ нь ингэж бичиж гэсээр байгаад илтгэл нь дуусчихаж байна.
    6.      Нэгэнт хөдөө гадаа явж судалгаа хийх нь бага байгаа болохоор өрөөндөө сууж байгаад хааяа нэг санаа бодоод олчихдог түүндээ таарсан баримт цуглуулсаар байгаад түүнийгээ бичээд судалгаа болгочихдог хэв маяг байна.
    7.   Судалгаа хийх гэдгийг “анкет” гэж ойлгодог. Тэр нь түүвэрлэлт байхгүй оюутнуудаар бөглүүлчихдэг. Тэгээд үр дүнг нь гаргачихдаг бас нэг судалгааны шинэ чиг хандлага байна.
ингэж бодлоо. 

1 comment:

ЗОРИГТ8 said...

ортой ортой хө

дилантуудаар дүүрсэн нийгэм гэж дүгнэж болох

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...