Wednesday, September 28, 2011

Гажиг зүүд


Өөрийгөө дөч тавь, жар дал, хоёр гурван зуугаар нь өгүүлэл биччихсэн гэхдээ тэр өгүүлэлүүдийн ихэнх маань шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр багатай, тэгээд тэрэндээ шаналж байгаа настай судлаач болчиж гэж зүүдэллээ. Бас болоогүй өөрийнхөө ажлыг хэнд юм дээ тайлагнаад байх шиг. Арай Эрлэг номун хаан биш байгаа даа. Нөгөө тайлан сонсож байгаа хүнээсээ би асууж байна “би зөндөө өгүүлэл бичсэн” нөгөөх нь харин “тэр өгүүлэлүүдийн чинь ихэнх нь яг судалгаа хийсэн биш, нэг хурал болох гэж байна гээд тэр хуралд зориулж бичсэн халтуурны хоёр гуравхан хоногт бичсэн ямар ч хэрэггүй эд байна лээ” гэж байхын. Би хариуд нь “судалгаа хийж байсан” гэсэн чинь чамд ямар ч суурь судалгаа алга. Чи бараг бүх сэдвээр юм бичсэн байна. Эсвэл чи тийм мундаг юм уу. Чи бүгдийг мэддэг юм уу” гэх аж. Үнэн тэнэг зүүд ийм зүйлийг хүртэл зүүдэлж байдаг төрийн төлөө огтоно боож үхдэг гэдэг байгаа даа.
Бодохнээ магадгүй хичээхгүй бол би ингэж шүүгдэх ч юм шиг. Эрлэгт нь ч хаашаа юм хожим хойч үеийн судлаачдад. Өөдтэй хийсэн суурь судалгаагүй, тэгсэн мөртлөө хаа хамаагүй эсэн бусын сэдвээр бүхнийг мэддэг юм шиг бичсэн баахан өгүүлэлтэй. Өгүүлэлийнхээ чанараас бус тоогоор нь бахархасан тийм “нэгэн” болчуул яана даа. Шинжлэх ухаан уул нь судалгаа хийхийх шаарддаг. Харин зарим нэг хүмүүс судалгаа хийх гэдгийг интернетээс хэдэн тоо олж тавих гэж ойлгодог бололтой. Уул нь шинжлэх ухаан жинхэнэ эрдэм шинжилгээний бүтээл хийхийн шаарддаг. Харин зарим нэг хүмүүс нутаг нугаа бичсэн номоо эрдэм шинжилгээ гэж боддог. Задлан шинжилгээ, онол шүүмжгүй баахан баримт бидэнд цугласан. Хэн хэзээ тэр бүгдийг задлан шинжилж, энгийн баримтаас эрдэм шинжилгээний бүтээл болгох юм бол.

2 comments:

ЗОРИГТ8 said...

дорвитойхон нийтлэл өгүүлэл бичихгүй бол өөд болоод ингээд шүүгдүүл бас муухайен тээ хэхэ

Г.Мөнх-Эрдэнэ said...

Тийм ч юм шиг тэ хө. Нэг нөхөр нэгэн гэгээнтэнээс там байдаг юм уу гэж асуусан чинь нөгөө гэгээнтэн байхгүй байж болноо байж ч болно. Байхгүй байхгүй гээд бодоод сайхан наргиад нүгэл үйлдээд явсан чинь яг нас барсаны даа тэр там байж байвал яана гэсэн гэдэг. Тэрэн шиг хэн ч биднийг шүүхгүй нохойг хэнч саахгүй гэсэн шиг аяглаж байтал үнэхээр "шүүх" юм байвуул яана гэж бодлоо ш дээ. Хойч үе ч юм уу, эсвэл хэн нэгэн нь тэр тийм байсан гээд үхсэн хойноо ч муу нэртэй яс өндөлзөөстэй байвал хэцүү л байна даа.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...