Wednesday, July 27, 2011

Англи хэл сурсаны минь гай

Аливаа юмыг сурах хэцүү ч сурсан байхад бас хэцүү юм шиг ээ. Тэнхимийн багш нар маань овоо хэдэн гадаад хэлтэй, төгссөн сургууль нь ч гадаадынх. Нэг багш маань лав 7, 8 хэл мэдэх юм байна. Хамгийн багадаа л 2 гадаад хэлийг мэдээд байгаа юм. Судалгаа хийж буй салбартаа цөөнгүй юм хийсэн, танигдаж яваа, мэдлэг чадвар өндөртэй хүмүүс. Ер нь сүрхий багш нар л даа.

Ийм хүмүүс чинь яг л судалгаагаа хийгээд сууж байдаг болохоос биш элдэв шалдавын дэл сул яриаг нэг их тоодоггүй юм шиг ээ. Харин манай зарим нэг хүмүүс ажлаа хийх биш тийм элдэв шалдав яриаг л хөөцөлдөхөө ажил гэж боддог юм шиг санагдах боллоо. Яг сайхан ажлаа хийгээд байж байхад нь хэн нэгэн нь орж ирээд л энэ юу юм, тэр яаж байгаа юм гээд асуугаад зогсчихно. Зүгээр зогсдог бол бас яах вэ. Компьютер уруу яг ширтчих юм. Хажууд нь сууж байгаа би хүртэл дургүй хүрээд байхад. Асууж байгаа юм нь тэгээд нэг их чухал биш байх нь их, голдуу л хувийн шинжтэй зүйлс. Нөгөө хүн чинь ажлаа хиймээр байгаа ш дээ. Тэрийг нь ч бодолцохгүй өөрийгөө бодоод л хэрэгтэй хэрэггүй юм асуугаад хэдэн арван минут болно. Уучлаарай би жаахан ажилтай байнаа гэж хэлбэл бараг “ямар сүртэй гар вэ. Лаг юм шиг” энэ тэр гэх нь ээ. Бас юм орчуулаад өг гэнэ. Яасан сайхан... бүр юу гэх вэ энийг. Миний CV байгаа юм орчуулаад өгч тус болооч гэнээ. Яагаад орчуулагын товчоо явж болохгүй гэж. Хүн тэртэй тэргүй, тэрний CV-тэй CV-гүй хангалттай ажилтай байхад. Хүмүүс өөрсдөө ажилтай, завгүй байж үзээгүй болохоор ажилтай, завгүй хүний учир явдалыг ойлгодоггүй юм шиг ээ.

Би амьхандаа хийх ажил энэ тэрээ мартахгүй гэж тэмдэглэж, цаг нарыг нь бичиж байдаг юм. Тэр дэвтэрийг минь харсан танил маань “чи яасан сүртэй гар вэ. Ийм аймаар ажил хэрэгч болций муу. НҮБ-ийн дарга шиг амьтан бэ” гэж авдийн. Нэг удаа танилынхаа гуйлтанд би чадахгүй ээ тэр цагт чинь өөр юм хийхээр төлөвлөчихсөн гэсэн чинь. “яасан маягтай юм, тэрийгээ дараа л хийчээч дээ. Нэг тус бол” гээд шалаад салдаггүй дээ. “Үгүй ээ, тэр цагтаа л хийхгүй бол болохгүй” гэсэн чинь. “Их зантай, сүртэй амьтан бэ. Тэгж яваад их юманд хүрээрэй” ч гэх шиг сүрдүүлэх маягтай. Би яагаад ажилаа төлөвлөж, тэр төлөвлөгөөнийхөө дагуу амьдарч болдоггүй юм бэ. Эсвэл залуу хүн болохоор болдоггүй юм уу. Ихэнх хүний нүдээр бол залуу, шинэ хүн ажил байхгүй, хүнд зарагдаж байх ёстой юм шиг байгаан. Ахмад настай хэн боловч алба юм шиг “залуу хүн байна. Энийг хийгээд өг” гээд суучихна.

Хөөрхий багш маань нэг удаа англи хэл сурсаны минь гай юм байхдаа, хүмүүс юм орчуулаад өг гээд байх юм. Үгүй гэх хэцүү, тэгий гэхээр ажилтай байдаг гэчихсэн сууж байж билээ. Юм сурах нэг хэцүү, сурчихсан байхад бусдын хэрэггүй гуйлтыг хийж өгөх хэцүү. Уул нь бид боловсрол олж авах гэж хичээж байгаа маань сайн сайхан амьдралд хүрэх гэсэн хүсэлээс минь болсон болохоос, бусдын “боол” болох гэсэн дураас минь болоогүй байлтай.

Багш шавь нэр зүүсэн мөртлөө шавиараа өөрийнхөө гараараа бичсэнг компьютерт шийвүүлэхээс өөр юм заадаггүй багш нарыг мэдэх л юм. Ажилгүй, хариуцлагагүй, чадваргүй хүмүүс бусдыг бас өөрсөд шигээ боддог бололтой.

Яагаад хүмүүс бусдаас хүндлэл, тусламжийг өөрийн хүссэн хэмжээгээрээ шаарддаг мөртлөө эргээд бусдад тэгдэггүй юм бол. Бусдыг өөрийнх нь ажил хэргийг бүтээж өгч байх ёстой нэгэн мэтээр боддог хүмүүс ихэнхдээ хариуцлагагүй байдаг юм шиг санагддаг. Хийх юмаа олж ядсан, ажил байхгүй тийм сонин хүмүүс л хийх ажилтай бусдыгаа ойлгохгүй үймүүлж, тус гуйж, тэр тусыг нь биелүүлэхгүй бол элдвээр хэлж явдаг юм шиг ээ.

7 comments:

Misomi said...

Маргаангүй үнэн шүү.хэхэ нэг ийм үг байдагдаа. таны нийтлэлийг уншсан эргэн саналаа. яаралтай ажил гээдг өөрөө хийхгүй бусдаар хийлгүүлэх зүйл байдаг гэж...

serdaram said...

Surguuliin orchind baidag niitleg zuiliig bichsen baina. SNS-d zoriulj bichsen bolohoor ner ustai shuumjlel baih albagyi bolohoor manaihan oorsdoo unshaad biye biyenee medreh baihaa.
Surguuli deer huviin bolon hamt olnyi ajil gedeg zuiliig yalgaj salgaj oilgood bugdeeree biye biyenee hundeldeg baigaasai. Zaluu hun bichij baina geed uuniig ul toomsorloj bolohgyi.

serdaram said...

zaluu hunii uzel bodlyig hundetgej baih heregtei. Manaihan oorsdoo unshaad negiig tungaah bui za

Г.Мөнх-Эрдэнэ said...

Miso.somi-д блог уруу минь орсонд баярлалаа.

Г.Мөнх-Эрдэнэ said...

Дарам ахаа миний бодлоор ийм байдал хаа сайгүй байгаа байх өө. Манайхан хувийн ажил бас албан ажил хоёроо ерөөсөө ялгаж залгаж чаддаггүй юм шиг байгаан. Хүнд бас хувийн орон зай хэрэгтэй үе байдаг шүү дээ. Дандаа хамаг далан булчирхайгаа тоочиж байна гэдэг миний хувьд лав ядаргаатай байдаг.

Anonymous said...

zov heljee

Anonymous said...

boloh l sanaa bn shuu gej nemj heliy ee

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...