Sunday, August 28, 2011

Намар ч уйтгартай юм дөө

Намар ч уйтгартай юм дөө

Б.Явуухулан

Айлууд нүүгээд л

Амрагууд холдоод л

Аяа нүүдэлчний намраа... гэж сайхан хэлж байжээ. Явуугийн үед намар хөнгөхөн хайр дурлалын гунигтай сайхан байжээ. Сайхан гэдэг нь холдсон амраг уруугаа явна гэдэг гоё ш дээ. Санах л гэж холдсон юм шиг. Явах замдаа амрагаа бодоод алс ирээдүйг зөгнөөд л.

Одооны намар ч дээ. Хэдэн жилийн өмнө оюутан болоод хотод ирж байхад аав минь намайг 175 000 төгрөгтэй үлдээгээд явж билээ. Тэр нь МУИС-ийн жилийн төлбөрийн тал нь байлаа. Хөөрхий хамаг байдгаа л барж тэр мөнгийг олсон санагдана.

Гадуур явах юм. Хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа ах эгч нарыг хараад өрөвдөх л юм. Хамаг байдагаа барж, үрж хүүхэддээ зориулан сургуульд оруулж байгаа нөгөө нэг юм нь “юм” сурахгүй төвөг болно. Царайдаа гэрэлтэй хүүхэддээ төлбөрийн мөнгөтэй, хоолонд орох эцэг эх уйтгартай юм даа намар цаг. 800 оноо авахаас 400 авсан за бүр 600 авсан хүүхэд ч хэцүү сурлагатай гэж хэлэхэд буруутахгүй л байхдаа. Эцэг эхийнхээ мөнгийн үрэх бас шоуныхаа мөнгийг нэхэх баахан ангайсан амьтадыг бэлтгэх энэ “аян” хэдэн жил үргэлжлэх юм болдоо.

Намар ч уйтгартай даа. Хамаг байдгаа суралгагүй, дэггүй, замбраагүй хүүхдийнхээ төлөө тавьж туух эцэг эхийн царай баяр жаргалтай харагдах ч гэртээ хариад орондоо орохын цагт уйтгартай. Энэ царай хэнд ч харагдахгүй юм даа. Учир нь хүмүүс гэрлээ унтрааж орондоо ордог.

6 comments:

astrea said...

Багшийнхаа тухай бичсэн нийтлэл дээрээ коммент үлдээж болохгүй байхаар тохируулчихсан байсан болохоор энд бичлээ.
Энэ Амазон дээр тавигдсан "Монгол бөөгийн зан үйл" ном нь Монголын номын дэлгүүрүүдэд зарагддаггүй юм уу? Авч уншмаар байдаг, яаж олж авах вэ?

Anonymous said...

huuhdee zuv humuujuul

ЗОРИГТ8 said...

хамгийн тэнэг хүүхэд ч оюутан болох дуртай байх юм даа

намар ч уйтгартай юмдөө

Г.БАТТОГТОХ said...

Bair, tolbor geed boon asuudal. Namriin uliral mglchuudiin hamgiin hund uliral bhaa

Г.БАТТОГТОХ said...

Mglchuudiin maani huvid namar uneheer hund bn shuu

Г.БАТТОГТОХ said...

Хүүхдээ дагуулсан аав ээжүүд хэцүү харагдах юмаа. Нээрээ л гунигтай юм даа.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...