Энэ удаад Л.Мөнх-Эрдэнэ багшийн тухай товч өгүүлье гэж
бодлоо. МУИС-ийн түүхийн ангийг төгсөн хожим Япон улсын Хоккайда Их Сургуульд
докторын зэрэг хамгаалсан судлаач юм. 2004-2008 онд МУИС-ийн Угсаатан судлалын
тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус тэнхимийг Нийгэм-соёлын антропологийн
тэнхим болгон шинэчлэн зохион байгуулсан. Судалгааны чиглэл нь үндэстэн, угсаатны ижилсэл,
үндэсний үзэл, Монгол, дотоод Азийн түүх, соёл, пост-социалист шилжилт зэрэг
болно. "Түүхийн философи", "Атилла" зэрэг нэгэн сэдэвт
бүтээл, " П.Рачневскийн "Чингис хаан" бүтээлийг орчуулсан бөгөөд өгүүлэлүүд нь Inner
Asia, Central Asian Survey, Asian Survey зэрэг сэтгүүл хэвлэгдсэн билээ. Түүний
бүтээлүүдийн санаа, үзэл хандлагын тухай тусгайд нь өгүүлэх шаардлагатай тул
энд дурдсангүй. Мөн Л.Мөнх-Эрдэнэ багшийн судалгаа өрнөдөд үнэлэгдэн
Стайнфордын Их Сургуульд зочин судлаач (http://fsi.stanford.edu/people/munkherdenelkhamsuren), Австрийн Шинжлэх Ухааны Академид (http://www.oeaw.ac.at/sozant/files/Mitarbeiter/munkh-erdene_cv.pdf)
судлаач, Принсэтоны Ахисан Түвшний Судалгааны Хүрээлэнд судлаач (School of Historical Studies, Institute Advanced Study, Princeton) одоогоор Германы Макс Планк Хүрээлэнд (http://www.eth.mpg.de/lkhamsuren) судлаачаар ажиллаж байна.
3 comments:
гол гавъяа нь тэнхмийн нэрийг өөрчилсөн явдал
chadaltai sudlaach gej boddog
Манай Монголд Л.Мөнх-Эрдэнэ судлаачийн хэмжээнд хүрэх хүн хэдий байгаа бол? Л.Мөнх-Эрдэнэ багшаар бахархаж байна.
Post a Comment