Кембрижийн Их Сургуулийн Монгол ба Дотоод Каролаен Хамфри, Дэвид Снит нарын
бичсэн Нүүдлэхүй ёсон эцэслэх үү? (The End of Nomadism?) бүтээлийг уншсан хүмүүс олон байгаа байх аа. Дотоод Азид
хийсэн судалгаан дээрээ тулгуурсан бичсэн уг бүтээл ихээхэн мэдээлэл агуулж
байгаа мэт санагдлаа. Миний уншиж байгаагаар хоёр гол асуудал энд хөнджээ.
Тэдгээр нь:
1. Хүн төрөлхтний амьжиргааны нэгэн хэлбэр буюу нүүдлэх ёс устаж
болзошгүй тухай өгүүлсэн байна. Дотоод Азийн малчид нүүдэл хийх нь багассан
бөгөөд эргээд энэ байдал мал аж ахуйд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Нэгдлийн
үед ч түүнээс өмнө ч энэ бүс нутагт урт холын нүүдэл хийх дадал элбэг байж.
Харин нэгдлийн үеэс хойш тус бүс нутагт нүүдэл хийх нь эрс багассан байна. Энэ нөхцөл нь мал аж ахуй доройтоход гол нөлөө үзүүлж буй аж. Тус бүс нутагт мал аж ахуй тийм амархан усгаж үгүй
болохооргүй байна. Гэхдээ шинэ арга технологи хэрэгтэй . Малчид дасан зохицох
чадвар өндөртэй. Буриадын Аргадад хүнд байдалд орсон малчин яриахдаа “би зүгээр
л амьдарч байна. Би бүх насаараа ингэж амьдарч ирсэн”. Одоогийн өөрчлөлт
шинэчлэлтийг юу гэж үзэж байна хэмээн асуухад “би юу бодох юм бэ? Амьдрал
хаашаа эргэнэ, бид тийшээ л дагана. Бид юуг ч өөрчилж чадахгүй” гэв (Humphrey
and Sneath 2006: 352) хэмээсэн нь
жирийн малчны жинхэнэ үг юм шиг санагдав.
2. Барууны эрдэм шинжилгээний хүрээнд байдаг Nomad
гэсэн нэр томъёог шүүмжилсэн байна. Nomad
гэсэн нэршил нь барууны эрдэм шинжилгээний хүрээнд хэд
хэдэн утгыг агуулдаг аж.
Ø хэсэн нүүдлэх үйл
ажиллагаа (Lattimore 1962: 141-144)
Ø хэрцгий дайчин
бөгөөд хомхой дээрэмчин омог отог (Sahlins 1961)
Ø техник
технологийн ур чадвар дутмаг тул суурьшмал ертөнцөөс ихээхэн хамааралтай (Khazanov
1984) гэх мэт
Харин зохиогчид Nomad гэсэн нэршилийн оронд Mobile гэсэн
нэр томъёо ашиглах санал гаргажээ. Тэдний үзэж буйгаар Nomad
хэмээх нэршил нь хувьсалын онолын шинжтэй аливаа соёлын
дээр доор гэж ялгасан, дугаарласан агуулгатай байгаа тул тус бүс нутгийн аж ахуйн хэвшилийг
нэрлэхэд зохимжгүй аж. Харин Mobile хэмээх нь тус бүс нутгийн аж ахуйн хэвшилийг нэлээд
бодитой илэрхийлж чадах нэршил ажээ.
Бид нар өөрсдийгөө барууны хүмүүс “nomadic” энэ тэр гэж танилцуулдаг нь угтаа бол “бид нар бүдүүлэг” гэж байгаатай агаар нэг сонсогддог байх нь байна шүү.
No comments:
Post a Comment