Би 2010 оны 07 сараас 12 сар хүртэл ШУА-ын Түүхийн хүрээлэнд гэрээт эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан юм. Тэр хугацаанд хийсэн судалгааны нэг хэсэг болсон "Нийгэм журмын дараах Монголчууд: XXI зууны эхэн үеийн Монголчуудын амьдралын түүх" хэмээх бүтээл хэвлэгдэн гарчээ.
Энэ он гарсаар гурван номоо хэвлэгдэхийг үзлээ. Анхных нь Данийн антропологич Мэтэ Хайн "Аюултай хишиг" бүтээлийг хянан тохиолдуулсан бол хоёрдох нь, "Бурзайж байна уу?" хэмээх нэртэй өөрийн минь бэсрэг этнографи байв. Харин гуравдахь нь, энд дурдаж буй бүтээл болж байна.
Тус бүтээлийг хэвлүүлэхэд ажлыг Түүхийн хүрээлэнгээс санхүүжүүлж, тус хүрээлэнгийн Угсаатан судлал, антропологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан П.Лхам эрхэлэн хэвлүүлсэн болно. Судалгааны багт миний биеэс гадна Ц.Баяртогтох, Д.Баярмаа, Г.Бямбарагчаа нар ажилласан юм. Бүтэн жил чилийтэл хүлээлгэсэн ажлынхаа үр дүнг гар дээрээ тавиад харж суух сайхан байна. Ийм л юманд сэтгэл хөдлөх болж дээ.
2 comments:
Миний найз мундаг байна шүү Эрдмийн их ажилд чинь амжилт хүсье
Ц.Гончиг
Сайн байна уу Гончоог айн. Ажил төрөл ар гэрийнхэн нь сайн биз дээ хө. Хөгшин нь өөрийнхөө хэмжээнд хичээж л байна. Юм хэвлүүлхэд мөнгө санга дутаад жаахан тиймхэн л байх юм. Баян бол хэвлэчихмээр юм хэд хэд л байна шүү хө.
Post a Comment