Тэнхимд
сууж байсан нэг настай ах орж ирээд “танай сургуульд
докторт сурах гэсэн юм. Яаж сурдын бол” гэж сураглах юм. Настай, томоотой
тэрбээр өөрийгөө танилцуулахдаа ... академийн тэргүүн ... гэлээ. “Манай академи
тийм тийм ажил хийдэг. Бас манай академи чинь удирдах зөвлөлтэй. Тэр удирдах
зөвлөлд нь тийм тийм хүмүүс байдаг. Тэр тэр нь доктор, профессор, академич. Би өөрөө
удирдах зөвлөлийнх нь дарга байгаа юм тэгсэн би л ганцаараа магистр зэрэгтэй
байж байдаг. Тэгсэн мөртлөө баахан доктор профессор улсуудыг удирдаад байдаг нь
жаахан болохгүй байгаа юм. Танай сургууль 2, 3 сарын дотор хамгаалчдаг докторын
сургалт байна уу. Ах нь хурдан хамгаалчихвал зүгээр байх юм би ойрноос Солонгос
явах гээд байгаа. Тэрнээсээ өмнө амжуулчихвал их хэрэгтэй байна” гэх юм.
Бас тэнхимд сууж байсан нэг
залуу шагайгаад “би энэ ... тэнхимд магистрантурт элссэн юм. Тэгээд танай
тэнхимийн магистрантураар солих санаатай байгаа юм. Сургалтын албанаас асуусан
болно гэж байна. Гэхдээ тухайн шилжих гэж байгаа тэнхимийнхээ эрхлэгчээс асуу гэж байна. Би
одоо хөдөө ажил хийдэг юм байгаа юм. Ажлынхаа зав зайгаар ирж суугаад байдаг
тийм хичээл байна уу. Ажилтай болохоор би өдөр болгон хичээлд ирж чадахгүй
болоод байгаа юм. Тэгэхээр хийх юмаа авч явчихаад буцаж ирж шалгуулаад байж
болох уу. Тийм сургалт танай тэнхимд байна уу” гэж асууж байх юм.
Толгойтой болгон дээд сургуульд
сурлаа. Хүн бүр зэрэг цол хамгааллаа гээд шүүмжлээд байсан. Харин одоо
нөгөөдүүл чинь бүр “товчилж” сурах гэдэг болсон байна. Хэрвээ ингэж “дөтлөөд”
сурчдаг болчуул нөгөө “дампуурсан” гэгддэг боловсролын тогтолцоо маань юу гэсэн
тодорхойлолттой болох бол оо.
Эгч нь байнга “би дээд
боловсролтой хүнтэй л гэрлэнэ” гээд л үглээд байдаг байж. Нэг удаа тэгж үглээд
эхлэхээр нь эмэгтэй дүү нь гайхсан шинжтэй
- Эгчээ та яагаад
заавал дээд боловсролтой хүнтэй гэрлэнэ гээд байдаг юм гэсэнд эгч нь
- Дээд сургууль
төгссөн хүн чинь зодохдоо сандалаар биш ядахдаа гараараа зоддог юм байгаа биз
дээ гэсэн гэдэг.
Дээд боловсрол болон бусад
боловсролын ялгаа иймхэн биш л байгаасай даа гэж залбирах юм. “Товчилсоор
товчилсоор” бидэнд “жам ёсоор нь” явдаг зүйл үлдэхээ байчих вий дээ.
7 comments:
Нийгмийн хүнд өвчин. Мөд эдгэхгүй байх гэж бодож байна.
харин одоо энэ байдлыг яах вэ. Хаа сайгүй ийм болчих гээд байх шиг. Их сургуулиуд дипломоо зарахаа болимоор юм аа. МУИС-ийн цөөнгүй сургууль их сургууль нэртэй сургалтын төв шиг байгаа шүү. Тийм болохоор л хүмүүс дээд боловсролыг ийм амарханаар ойлгоод байгаа юм.
хүн бүхэн яг тэгж боддог болсон байна лээ... хялбар аргаар баяжих, сурахгүйгээр диплом өвөртлөх гэх мэтчилэн...
Сайн бичсэн байна. Ядаж та хэд минь ингэж бодохгүй байгаад баярлах юм даа...
зодохдоо ядаж ГАРААРАА айн хэхэ юун сонин юм бодож явдаг ЭГЧ вэ?
Miso.somi-д харин тийн сонин бодолтой эгч шүү хахахаха. Онигоо л доо. Тэрнээс ч биш.
Post a Comment