Sunday, February 28, 2016

Кэмбрижийн Их Сургуулийн багш Урадын Э. Булагийн Бээжингийн Их Сургуульд уншсан лекц

Орчуулсан: Өвөр Монголын Их Сургуулийн магистрант Ч.Мөнхтуул

Булаг багшийн нэгэн яриаг хүргэж байна. Уг яриандаа голлон тайлбарлаж буй Монгол дахь үндэсний үзэл, эрлийзжил бүтээл нь 1998 онд Оксфорд их сургуулиас эрхлэн хэвлүүлсэн ном юм. Өнөө amazon дээр ч олдохгүй болчихоод буй ховор ном. Доор холбоосоор орж номын тухай харж болно. http://www.amazon.co.uk/Nationalism-Hybridity-Mongolia-Cultural-Anthropology/dp/0198233574/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1456736379&sr=8-1&keywords=Nationalism+and+Hybridity+in+Mongolia

Би 1964 оны 11 сард Ордосын Баруун отог хошуунд эгэл малчин гэр бүлд төрсөн. Найман нас хүрэхээсээ өмнө хөдөө амьдарч байв. Манай нутаг тал гэхээр зүйлгүй харин баян бүрд гэж хэлвэл болохоор газрын байцтай. Ордос угаасаа их элсэрхэг, хүмүүс “балар” гэж хэлдэг юм. Манай нутгийн хүрээлэх орчин тийм ч сайнгүй. Гэвч би тийм нутагт төрж, надаас нэг насаар ахмад эгчтэйгээ хамт өсчээ. Бид багадаа хамтдаа хургаа хариулдаг байлаа. Манай хөршийнх манайхаас ойролцоогоор 3 км-т байдаг байв. Зүй ёсоороо бол тухайн цаг үе их уйтгартай байсан баймаар, гэтэл ердөө ч тийм ганцаардлын тухай мэдрэмж бага насанд минь байсангүй. Учир нь би гадаад ертөнц гэж чухам юу байдгийг мэдээгүй байсан болохоор тэр биз дээ. 8 настайдаа сургуульд оров оо. Тэр үед аав минь нэгдлийн эмч байсан юм. Ээж минь ч мөн тэнд ажил хийдэг байлаа. Би 1972 он буюу 8-н настай байхдаа л сая хятад хэл сурч эхэлсэн. Тэрнээс өмнө хятад хэлийг огт мэддэггүй байв. Манай нэгдлийг “60-ийнхан” гэж нэрлэж байсан. Энэ нэрний эх нь XX зууны эхээр тухайн газарт болсон жаран баатар эрийн үүсгэсэн “дугуйлан”-гийн хөдөлгөөнтэй холбоотой юм. Нэгдэл зөвхөн нэг сургуультай, тэнд нь Монгол, Хятад холилдон сурдаг байлаа. Гэвч 1972 онд монгол хэлний ангийг нь татан буулгав. Миний эгч уг ангийг хаагдахаас нь өмнө сурч амжсан бол харин би чадсангүй. Намайг сурагч болоход зөвхөн хятад хэлний анги л байсан юм. Гэтэл 1973 онд монгол хэлний ангийг дахин сэргээдэг юм байна. Би одоо яагаад тэр жил монгол хэлний ангийг хаасанг нь тодорхой санадаггүй бас зориуд ажил болгож шалтгааныг эрж хайж ч байсангүй. Гэвч тэр үеэс л миний сэтгэлгээний арга бэлэг солигдсондоо хөөрхий. Би хятад хэл сурч эхэлсэн ч ярьж байгаа байдал минь монгол хэлбэрийн хятад хэл байв. Зарим нь одоо ч өөрчлөгдөөгүй. Тэр сургуульд гурван жил болсоны дараа 1975 онд аав минь тухайн үеийн Их зуу (одоогийн Ордос хот) аймгийн эмнэлэгт эрхлэгч, монгол эмчээр ажиллах болсон тул манайх төв рүү шилжив. Тухайн үеийн аймгийн захиргаа нь Дуншаанд байрладаг байсан бөгөөд нийтдээ 30 000 хүн ам байснаас 3000 орчим нь Монгол байсан байх. Энэ үеэс л би хятад хэлний орчинд бүрэн оров. 1975 оны үеийн Хятадын үндэстний бодлого маш зүүний маягтай, дээр нь нэмээд үндэстний харилцаа их хурцадсан байдалтай байсан. Ийм орчинд би их хурдан алаг шоо үзэгдэх болсон юм. Хэдийгээр би малчны хотонд хятад хэл үзэж, бага сургуульдаа маш олон Хан сурагчтай хамт байсан ч тухайн Хан үндэстний олонхи нь Уйлин, Шэнмугаас зугатаж нүүж ирсэн нүүдлийн иргэд байв. Эдгээр хүмүүсийн зарим нь ч бас буцаад нүүгээд явчихдаг байсан юм. Нүүж ирсэн зарим Хан үндэстэн аль хэдийн монголжиж, олонхи нь Монголоор ярьж байсан. Зарим хүмүүс бүр эсрэгээрээ Хятад хэлийг муу ч гэж хэлэх болсон байв. Өнөөдрийг болтол бид тэднийг “иргэн” гэж нэрлэж заншсан нь дариу “нүүдэлчин иргэд” болохоос биш өнөөдрийн үндэстний нэршил “Хятад” (кидан хүн) бишийг анхаарах хэрэгтэй байх. Мэдээжийн хэрэг соёлын хувьсгалын үеэр “Шинэ Өвөрмонголын Ардын Хувьсгалт Нам”-д зарим хүмүүс нь адлагдаж, ёстой л гамшигт нэрвэгдэгсэд гэхээр бүлэг бий болсон гэж хэлж болно. Тухайн үед Монгол, Хятад хүүхдүүдийн хооронд зодоон их болдог байсан боловч бидний балчир хүүхдүүдийн хувьд тийм ч их үндэстний мэдрэмж, ухамсар байхгүй, том хүмүүстэй сэтгэлгээний хувьд адилгүй байх нь тодорхой. Гэвч хотод орсны дараагаар миний мэдрэмж өөрчлөгдлөө. Хотод нүүн ирснийхээ маргааш нь бид зах явсан юм. Тэр үед жаахан хүүхдүүд биднийг хөөж, чулуугаар цохив. Мөн биднийг “Монгол татаар” гэж дооглож байв. Магадгүй тэр үед эмээ минь монгол тэрлэг өмссөн байсан нь тэдний анхаарлыг татсан ч байж мэднэ. Би 11, 12-той байх үеэс л миний үндэстний ухамсар төлөвшиж эхэлсэн мэт санагддаг. Учир нь тэр үеэс би Монгол хүн учраас хойноосоо хөөлгөж, цохиулж байна гэдгийг мэддэг болчихсон байв. Би бага сургуульд байх үеийнхээ тухай ихийг бас санадаггүй мөртлөө Хятад хүүхдүүдтэй зодолдож байснаа л санадаг нь хачирхалтай. Тэгсэн мөртлөө бас тэдэнтэй сайхан найзалдаг байсан эсэхээ ч санадаггүй юм. Тэр жил би сургуульд явж, эгч минь нэг ангиар улирч сурах болсон. Учир нь эгч маань өмнө нь Монгол хэлний ангид байсан, дээрээс нь хотод орсоны дараагаар Монгол сургууль байсангүй. Тиймээс надтай нэг сургуульд явахаас өөр замгүй болсон хэрэг. Түүнчлэн эгчийн Хятад хэл нь муу тул доош анги улирах болсон юм. Би тэр үеийн тухай нэг их зүйл санадаггүй, нэг л их дарамттай байсан мэт дурсамж үлдэж дээ.
Булаг багш 2015 оны 12 сарын 09-нд Кэмбрижийн Их сургууль дээр "Талын зам: Евроазитай Монгол холбогдохуй" хурлын үеэр
Би Их зуу аймгийн анхны дунд сургуульд сурсан. Энэ сургууль тухайн үеийн хамгийн сайн сургууль гэгддэг байлаа. Энд сурч байсан гурван жилийн тухай би бас л сайн санадаггүй юм. Би ахлах сургуульд 1980 онд ордог тэр жил анхны бүх аймгийн нэгдсэн шалгалт гэж болов. Би нэгдүгээр байранд орж, Их зуу аймгийн ахлах сургуулийн хамгийн сайн гол ангид орлоо. Тэр нь тухайн үедээ л бас хамгийн тэргүүний анги байсан. Сургуульд орсон тэр жилээ хоёр сар болоод би өвдчихөв. Миний нэг чих угаасаа сонсголгүй байсан бөгөөд дараа нь нөгөө чих нь мөн л сонсохгүй болчихсон юм. Тиймээс сурахаа азнахаас өөр замгүй болсон. Ингээд ахлах ангид хоёр сар л сурсан юм. Гэртээ 1 жил болсоны дараа Их зуу аймгийн телевизид үүдний харуул хийж нэг жил болов. Энэ үед миний зөвхөн нэг чихний сонсгол л эргэж хэвийн байдалдаа орсон. Аав минь намайг “чи битгий ийм байдалтай бай. Дөнгөж 16, 17-хан настай байна. Чи хамгийн сайн сурагч байсаар ирсэн шүү дээ. Буцаад сургуульдаа сур” гэж гуйдаг байлаа. Гэвч би эргэж сурахыг хүсэхгүй байв. Учир нь маш олон хүн хамгийн сайн сурагч уруудан доройтохыг харж, амны зугаа хийж байсан учраас би үнэхээр буцаж очихыг хүсээгүй. Багш минь бас намайг буцаж очих хэмээн зөвлөж байв. Би үгүй гэхийн дээр өөрөө бие даагаад сайн сурч чадна гэдэгтэй итгэлтэй байсан юм. Би тэдэнтэй мөрий хүртэл тавьсан. 1982 онд их сургуульд орох шалгалт өглөө. Шалгалт өгөхөд яасан ч үгүй. Учир нь би бүх уншдаг юмнуудыг нь уншаагүй байв. Би шалгалт өгөхийн өмнөх 3 сар чөлөө авч тусгайлан давтав. Одоо санахад тухайн жил би бүх аймагт 4 дүгээр байрт орсон. Учир нь тэр жил ахлах анги 2 жил байснаа 3 жил болсон бөгөөд манай ангийнхан бүгд 1983 онд их сургуульд шалгалт өгсөн юм даг. Гэвч энэ байдал нь надад тийм ч амар хялбар үр дүн болсонгүй. Учир нь би Өвөр Монголын Багшийн их сургуулийн Гадаад хэлний Сургуулийн англи хэлний мэргэжлийн ангид л орж чадсан юм. Гэтэл миний хамт сурч байсан нөхөд зарим нь Бээжингийн Их сургууль, Чинхуа Их сургуульд орсон. ӨМӨЗО-ны төв Хөх хотын Багшийн Их сургууль бол Монгол, Хятад хавсарсан сургууль төдийгүй Монгол, Хятад оюутнууд тэнцүүхэн байдаг байлаа. Харин Өвөрмонголын Их сургууль бол ӨМ-ын хамгийн сайн их сургууль төдийгүй монгол оюутнууд гуравны нэг хувийг нь эзэлдэг. Үлдсэн хоёр хувь нь Хан оюутанууд эзлэнэ. Харин манай сургуульд бол монгол оюутанууд арай их байдаг. Учир нь багшийн сургууль бол багшийг бэлтгэж гаргадаг. Тиймээс малчны хүүхэд ирж сурах нь элбэг байв.
1982-1986 он хүртэл Хятадын байдал нь үндэстний ялгааг арилгах, хөрөнгөтний үзлийг эсэргүүцэх түүнчлэн их сургуулийн дотор олон төрлийн соёлын хөдөлгөөнүүд гарч ирсэн тийм нэг үе байсан юм. Жишээлбэл, олон жижиг дугуйлангууд. Хэдийгээр бидний бие хязгаар нутагт байсан ч энэ мэтийн соёлын уур амьсгалаас ангид байх боломжгүй нь дээр идвэхтэй оролцдог байсан юм. Энэ бүхэнд хэр сайн оролцдог байсан нь нэг их хамаатай биш ч 20 гаруй жилийн дараа тухайн үеийн байдлыг санахад бас сэтгэлийг их хөдөлдөг.

Би ямар учраас антропологи сурах хэрэгтэй болсон бэ?

1980-аад оны эхэн үеийн Хятадын нөхцөл байдал ямар байсан бэ? гэвэл Бээжин, Шанхайн соёл, улс төрийн хөгжил зах, хязгаарын үндэстний харилцаанд хүчтэй нөлөөлсөн, зугатааж үл гарам онолын зөрчил байсан юм. Өвөрмонгол бол зах хязгаарын үндэстний нутаг. Манай сургуульд Монгол, Хятад оюутан эн тэнцүүхэн байхын зэрэгцээ оюутнуудын дунд үндэстний харилцааны асуудал оршиж байсан юм. Их сургуульд Хятад оюутнууд өөрийгөө давуу гэж үзэх боловч Монгол оюутнууд бууж өгөхгүй. Монгол хүн бусад Хятадын цөөн тоот үндэстэнтэй адилгүй. Бид багаасаа их гутранги сэтгэлтэй өссөн, учир нь бидэнд нэгэн төрлийн түүхэн мэдрэмж, сэтгэл байдаг гэж хэлж болмоор. Өнөөдөр энэ тухай ярихад их сонирхолтой санагдаж байна. Зарим үед “сайн эр гэж баатрыг хэлэхгүй” байхтай ижил төрлийн гэх юмуу даа. Цөөн тоот үндэстэн гадуурхагдах үедээ бусадтай зөрчилдөж, тэмцэлдэх хэрэгтэй болдог. Гэвч энэ төрлийн зөрчил тэмцэлд илт биеийн хүч ашиглаад нэмэргүй, харин үзэг хэрэглэн тэмцэж болно. Тиймээс эрдэм шинжилгээний, мэдлэгийн хүчний зөрчил үүсэн бий болсон юм. Тухайн үед бидний хэдэн Монгол оюутнууд өөрийн соёлыг маш их сонирхож байв. Хан үндэстэн нь ч мөн өөрийн соёлоо сонирхож эхэлсэн. Бид тухайн үедээ бусад цөөн тоот үндэстнийг бодвол Хан үндэстний соёлыг арай илүү сонирхож байсан. Энэ нь хамтын алхамыг хийж байснаас биш тэр соёлын дайвар болж байсан юм бол биш.
Энд үзэл баримталын асуудал гарч ирсэн юм. Хан оюутнууд болон мэдлэгийн хил нь өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйг эрж сүвэгчилж байхдаа эдгээр зүйлдээ ямар нэгэн бэрхшээлийг мэдэрч, хүнд байдалд орж байсан. Тэр үед нь бид бас өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд будилахад хүрч нэгэн төрлийн энэ хүндхэн нөхцөлөөс салах арга замыг хайх болсон. Хан үндэстний мэдлэгийн хүрээ хийгээд тухайн үеийн өөрийн соёлоо шүүмжлэх, гадагшаа харах хандлага нь усан цэнхэр огторгуй болон гүн цэнхэр далайн уснаас эхлээд барууны иргэншил рүү хандаж байв. Тухайлбал, эрх чөлөө, ардчилал эдгээр ойлголтын тухайд бол тэдний загвар нь Америк, Япон болдог. Тэгвэл Өвөрмонголд бидний загвар юу болох вэ? Бидний хүрэх “газрын диваажин (Шангрила)” заавал Бээжингээр дайрч явах уу ёстой юу? Аль эсвэл өөрсдийн маршрутаар явах уу? Монгол хүний ухамсар давтмал төмрийн нэг хэсэг биш. Бид өөрийн ухамсар, танин мэдэлтээрээ Хятадыг таних, мэдэх бөгөөд ижилсэлт нь адилгүй. Ихэнхи хүмүүс Хятадыг танин мэдэж, хамт нэг замаараа явсан. Мөн зарим нэг хэсэг нь тэр сэтгэлгээг нь эсэргүүцсэн. Бидний хувьд бид ямар учраас өнөөгийн энэ алхамд хүрсэн вэ?, бидний өнөөдрийн үндэстний харилцаа гэж юу вэ?, Монгол хүн ямар учраас гурван улсад хуваагдсан бэ? гэдгийг асуудаг. Бид бол Өвөрмонгол. Хойт талд БНМАУ өмнө нь гадаад монгол гэгдэж байсан. Түүний хойт талд Буриад монгол байх ба дахиад цаашилбал Халимаг монгол байна. Эдгээр бодитой бүс нутгийн улс төр дээр хэсэг монгол залуучууд, сэхээтэн эдгээр асуудлыг бодож санахад хүрсэн. Ялангуяа тэдгээрт нь үндэсний ухамсар, монгол түүхийн мэдрэмж хийгээд Хан үндэстэнтэй дайтах найрамдах зам нь бодитой байна. Түүнчлэн мөн эдгээр гадаад хэрэг учрыг мэднэх хэрэгтэй. Бид гадаад хэл сурч байгаа учир ийм байдлыг илүү хүчтэй мэдэрч байлаа. Тэр үед ӨМ Багшийн Их Сургуулийн Гадаад хэлний сургуульд нэгэн гадаад багш англи хэл заадаг байсан юм. Тэрбээр Хавайн их сургуулийн антропологийн докторант байв. Тэрхүү багш маань оюутан бидэнтэй хийгээд багш нартай их дотно харилцаатай, англи хэлээр ярилцдаг нэг дугуйлантай байсан бөгөөд бид эдгээр асуудлыг мөн тэнд хэлэлцдэг байлаа. Тухайн үед Хятадад өөрийн соёлыг шүүмжлэх, цагаан хэрмийг шүүмжлэх, өөрийн шар царай, шар мөрөн, шар шороог үзэн ядах, түүхийг шүүмжлэх хийгээд Хойт газрын үндэстнийг ялан дийлэхийг шүүмжилж байх тэр нэг үед бид ямар хариу үзүүлэх ёстой вэ?
Тухайн үед “Дундадын үндэстэн”(中华民族) хэмээх энэ ойлголт байхгүй харин Хан үндэстэн гэх ухамсар хүчтэй байсан юм. Хятадууд өөрсдийн эх үндсээ хайх хэрэгтэй байв. Тэдний бодлоор Монгол болоод Манж Хятадад хоцрогдолт авч ирсэн юм. Тиймээс Монгол, Манжуудын талаар дахин бодол үзэх хэрэгтэй. Иймээс Өвөрмонголд ч энэ мэт асуудлыг дахин тунгааж үзэх хэрэгтэй болов. Жишээлбэл, Өвөрмонголын соёлын хувьсгал, Шинэ Өвөрмонголын Ардын Хувьсгалт Намын асуудлыг дахин тунгаах гэх мэт. Өвөрмонгол бол бүх улсын байгалийн хүнд нөхцөлтэй хэсэг. Олонхи монгол хүн байгалийн бэрхшээлтэй тулгарч байдаг. Ийм орчин дунд ямар сэтгэлгээтэй, ямар ухамсартай хүн байх нь ойлгомжтой бөгөөд мангардуухан амьдрах боломжгүй шүү дээ. Тиймээс миний өсөж бойжсон сэтгэлийн орчин болох Хойт газар бол бодит орчны хувьд ч бүс нутгийн хувьд ч улс төрийн асуудал ихтэй газар. Иймээс над шиг хүний хувьд асуудлыг олж харах өнцөг аль хэдийн тодорхой болсон байхын зэрэгцээ үзэл баримтлал нь бусад Хан үндэстний сэхээтнээс өөр байх нь дамжиггүй. Адилхан байх боломж угаасаа байхгүй. Тиймээс би антропологиор сурах болсон. Бидний хүн судлалыг сурсан нь дотор газрын хүн мөн хүн судлал сурсантай адилхан ч мэдээжийн хэрэг бидний орчин тийм ч сайнгүй нь нуултгүй. Яагаад гэвэл тэр америк хүн монголын хил хязгаарт антропологийн үр цацсан гэж хэлмээр тэр үеэс буюу 83, 84 оноос бид эхлэн хүн судлалтай гар барив. Бид түүний ярихыг анхааралтай сонсдог байлаа. Би өөрөө Бээжингийн гадаад номын дэлгүүрээс Тайваны хэдэн ном худалдаж авсаны дотор агуу их Леви Строссын ном байж билээ. Тухайн үед хүн судлалын талаар их балархай бүдэг ойлголт авч байсан ч бид тухайн үед аль хэдийн хүчтэй ухамсартай болж байсаны сацуу хүн судлалын арга зарчмаар асуудлыг эрэлхийлэх, ойлгох, бусад үндэстний соёлыг энэ тэнцүү түвшинд хардаг болж байсан. Тэрхүү гадаад багшийн шууд нөлөөний дор Өвөрмонголын их сургууль болон Өвөрмонголын багшийн их сургууль 1986-1989 оны хооронд байсан 4 монгол хүн антропологиор явах болж, 3 хүн нь доктор болов. 1 хүн магистр болсон билээ. Тэр дундаа гурван хүн нь Америк явсан. Би Англи явсан юм. Би 1989 оны 1-р сард Англид очив. Би тийш очсон маань тийм ч амар юм бас биш байсан. Их сургууль төгсөх үед зарим хүн намайг магистрт сурахыг зөвлөж байв. Гэвч би магистрт шалгалт өгөөгүй. Шалтгаан нь Өвөрмонголын их сургуулийн монголын түүхийн нэгэн профессор миний англи хэл болон монгол хэлний чадварыг харсан байв. Хэдийгээр би Монгол Судлалын сургууль дээр хичээлд сууж байгаагүй ч би тухайн үед монгол үсэг сурчихсан байсан юм. Тэр багш намайг маш сайн ойлгож байсан. Над мэтийн гурван хэлтэй лут хүнийг тухайн үед Өвөрмонголоос хайх болвол ихдээ 5-аас хэтрэхгүй байсан байх. Гэвч яг оноох үед хөгшин өөрөө яг байхгүй байж таардаг байгаа. Би өөр танил талгүй тул тухайн үеийн хуваарилах дүрмийн дагуу хааш оч гэж хэлнэ. Түүгээр нь л явна. Би нутагтаа харив. Гэсэн хэдий ч сэтгэл нэг л энэ байдалтай эвлэрсэнгүй. Би балгасаны дунд сургуульд англи хэлний багш хийлээ. Их хазайсан даа. Хотод соёлын хөдөлгөөнүүд их болж байгаа нь сонсогдоно. Миний сэтгэл их хөдөлж, хотын орчноо санан дурсана. Яая даа байз. Зүгээр суухаа болихоор шийдэв. Би ажлынхаа чөлөөт цагаар хүн судлалын судалгаагаа хийлээ. Оролцон ажиглалт, орчуулах хийгээд монгол хэл дээрх эрдэм шинжилгээний өгүүлэлийг англи хэлрүү орчуулж байв. Тэгтэл 1987 онд Кэмбрижийн их сургуулийн нэгэн антропологич ирж хээрийн судалгаа хийдэг юм байна. Би түүнд хийж байгаа юмнуудаа үзүүллээ. 1 жилийн дараа тэрхүүү антропологич намайг Кэмбрижид ирэхийг хүссэн юм. Үүний яг өмнө би ажлаа солив. Ордосын төвд орчуулагч, худалдааны менежерийн ажилд орсон байсан. Намайг ажилд авсан газар ч гэсэн анх удаагаа орчуулагч авсан байлаа.
Би 1989 оны 1-р сард Английн Кэмбрижийн их сургуульд явсан. Тухайн үед Нийгмийн хүн судлалын тэнхмийн дэргэдэх “Монгол, дотоод ази судлалын төв”-д айлчлахаар явсан юм. Ерөнхий монголын тухай л судалгаа гэж бас хэлж болно. Тэнд гурван сарыг өнгөрөөлөө. Дараа нь тэдний сэтгэгдэл ч муугүй байсан. Тиймээс дахиад миний тэнд байхыг гурван сараар сунгасан. Энэ үед Хятадын нөхцөл байдалд маш том өөрчлөлт бий боллоо. Би тэр үед үүнийг бас нэг их анхаарч байгаагүй. Уг нь би өдөр бүр зурагтаар харж л байсан. Нэг талдаа миний мэдрэмжээс их холдсон байсан шиг байдаг. Яагаад гэвэл би 1986 оноос хойш хөдөө яваад дахин хотын амьдрал, соёлын хөдөлгөөнөөс тэр чигтээ хол байсан билээ. Тухайн үед Кэмбрижийн багш надаас тэнд үлдэж доктор үзэхийг зөвшөөрч байгаа эсэхийг минь асуусан. Ингэж л би гэдэг хүн Кэмбрижийн их сургуульд тэтгэлэг хүртсэн юм. Бас антропологийн зам минь эхэлсэн дээ. Би 1989 оны 10-р сард уг сургуулийн хүн судлалын тэнхимд ороод нэг жил магистрт сурсаны дараагаар докторт орсон юм. Тэр үед би 25 настай байлаа. Тухайн үеийн хүсэл зорилго бол буцаж нутагтаа ирээд Чингис хааны тахилгыг судлах байсан боловч Хятадын орчин ямар билээ дээ. Буцаж ирж судалгаа хийх нөхцөл үнэхээр байхгүй байсан. 1988 онд Горбачев Хятадад ирж, түүхэн айлчлал хийсэн нь Зөвлөлт, Хятадын хурцадмал харилцааг намжаалаа. Үүнийг дагаад Монгол, Хятадын харилцаа ч эерэв. Хилийг ч нээлттэй болгов. Хоёр улс визгүй зорчих боломжтой болов. Энэ бол надад ямар их түүхэн боломж байсан гэхэв дээ. 1990 оны зун БНМАУ “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн хурлыг зохион байгуулж, би Улаанбаатар явж хуралд оролцов. Энэ нь над шиг хүнд түүхэн шинжтэй хэрэг учир байлаа даа. Би хээрийн судалгаа хийхийг хүсэж байлаа. Тухайн үед Монгол улс дөнгөж ардчилсан улс болсон байсан. Энэ нь надад маш сонирхолтой байв. Би тухайн үед Монголын ардчиллын үйл явцыг судалж байв. Төв Азийн энэхүү бүс нутагт түрүү нийгмийн үзэлт төр болон Монгол мэтийн ийм үндэстэн ардчиллыг яаж ойлгож, таниж байна вэ? Монголын ардчилсан хувьсгал ямар учраас ялалтанд хүрсэн бэ? Хятад бас л ардчилал, эрх чөлөөг хайж байна. Монголчууд амжилтанд хүрлээ. Тиймээс л би түүнийг судалж байсан юм.
Булаг багшийн тус бүтээл тун удахгүй Монгол хэлнээ хэвлэгдэх болно.
Би 1991 оны 4 сараас 1992 оны 4 сар хүртэл Монгол улсад хээрийн судалгаа хийв. Намайг хамаарч байсан байгуулага бол Олон улсын монгол судлалын холбоо байсан бөгөөд би тэнд хянан туслагч хийж байлаа. Энэ үед би ардчиллыг бас сайн ойлгохгүй байв. Харин Монгол улсын үндэстний харилцааг л шинээр таниж эхэлсэн юм. Хил нээлттэй болсоны дараагаар маш олон Өвөрмонголчууд Монгол улсад нүүж очихыг хүсэж байсан. Тухайн үед нэг мэдрэмж их хүчтэй болсон нь 50-иад оны сүүлээс эхэлсэн бөгөөд хоёр монгол 30 илүү жил харилцан холбоогүй байсны дараа сая хил нээлттэй болж, бид харилцан биенээ тэврэн уйлж байсан ч би их хурдан энэ төрлийн сэтгэл хөдлөл алга болж байгаагаа олж мэдэв. Сэтгэл хөдлөлийн дараагаар нэгэн төрлийн хүйтэн бас гайхсан ажиглалт надад төрж эхлэв. Өвөрмонгол хүн Монгол улсын монгол хүнийг нэг л хараад энэ бол бидний төсөөлсөн Монгол хүн биш гэх ба нөгөө талд Монгол улсын хүн Өвөрмонголчуудыг харангуут бид бас тэдний төсөөлсөн монгол хүн биш болсон байв. 30 жилийн тусгаарлалт, салалт нэгэн ижил үндэстний хоёр хэсгийн хооронд соёлын ямар том заагийг бий болгох нь тэр вэ? Соёлын ялгаа зөрөөний хамгийн чухал нь Монгол улсын Оросжилт хийгээд Өвөрмонголын Хятаджилт байв. Өвөрмонголчуудад Монгол улсын талаар нэгэн төрлийн хүлээлт, төсөөлөл байв. Мөн Монгол улсынханд ч гэсэн Өвөрмонголчуудын талаар нэгэн төрлийн хүлээлт, төсөөлөл байсан бөгөөд энэхүү хоёр хүлээлт, төсөөллийн хооронд нэгэн төрлийн мөргөлдөөн үүсэж байсан юм. Мөргөлдөөний шалтгаан нь үйл явц хийгээд үр дүн бөгөөд энэ нь яг миний судалгааны сэдэв болов. Өвөрмонголчуудын хүлээлт, төсөөлөл нь эцэстээ урам хугаралт болон уур хилэн болж хувирав. Харин Монгол улсынханы төсөөлөл эцэстээ Өвөрмонголчуудыг хөсөр хаях байлаа. Мөн сэтгэлийн гүн дэхь ижилсэлтээсээ зайлуулах гэж хэлж болно. Өвөрмонгол хүн хэдийгээр тэдэнд уурлах ч тэдэнтэй л ижилсэх бөгөөд тэд харин Өвөрмонголыг бол хаалганы гадна гаргадаг. Энэ нь мэдээжийн хэрэг зөвхөн ерөнхий байдал ч гэсэн дотроо зарим нь бас адилгүй л дээ.
1990-ээд оны эхээр Хятад, Орос аль аль нь Монгол болон Өвөрмонголд их сонор сэрэмжтэй хандаж байсан. Би Өвөрмонголд “Гадаад монгол” гэж ярихгүй. Тэд гадаад монгол биш. Учир нь тэд тусдаа бие даасан Монгол улс байхад хэзээ ч ингэж бид ярьж болохгүй. Хэрвээ Гадаад монгол гэж ярихад хүрвэл тэр Хятадын нэг хэсэг гэсэн үг. Тэрчлэн Хятад төвт үзлийн хэрэглээ болно. Орос болон Монгол энэ хоёр улс ялангуяа Хятад ихэнхдээ нэг үндэстний хоёр хэсэгт хамт гэж үзэхийн зэрэгцээ Пан-монголизмын үзлийг дахин өөрөөр сэдрээж, дахин тогоонд чанаж байдаг. Уг гурван Монголын нэгдэл гэдэг бол Оросын Буриад Монголын хамт дахин байгуулах эзэнт гүрний тухай юм. Энэ нь Хятад Оросод заналхийлэл болдог. Тиймээс энэ хоёр улс Монголчуудыг маш сэжиглэнгүй харах бөгөөд эцэст нь гурван Монголыг салангид болгон бутаргасан. Аль эсвэл хоёр Монголыг ч гэж хэлж болно. Яагаад гэвэл Оросын Буриад тийм ч идвэхтэй биш. Нөлөөлөх хүч нь ч том биш. Хүн ам нь мөн их биш. Би тухайн үед энэ асуудлыг судалж байхад Хятад энэ талын асуудал дээр нэгэн төрлийн төсөөлөлтэй байсан. Тэрхүү төсөөлөл хийгээд түүний хүлээлт нь монгол хүнтэй хамт нэгдсэн гэж таамагласан. Хятад хүн, Монгол хүн, Өвөрмонгол хүнтэй харилцан холбоо тогтоохыг хараад хоёр тал сүлбэлдэж байна гэж үзнэ. Аль эсвэл монголын нэгдсэн улс байгуулах гэж байна хэмээн бодохын зэрэгцээ дараа нь биднийг дарлах гэж байна хэмээн ихэнхидээ боддог. Гэвч миний судалгаагаар хоёр Монгол богинохон хугацааны сэтгэл хөдлөлийн дараа хүйтэн харилцаатай болсон. Харилцан зэрэг дэсийг бий болгосныг олж мэдлээ. Миний докторын ажил энэ тухай л өгүүлсэн байгаа даа.
Миний судалгааны хамгийн том асуудал бол ямар учраас Монгол улсын ихэнхи хүн Өвөрмонголыг ижилсэлтдээ багтаадаггүй вэ? Ямар хүн Монгол хүн гэдгийн нөхцөлийг өөрчлөн бүтээсэн юм бэ? Бидний эдгээр Өвөрмонголчууд Хятадын Монгол бөгөөд тэгсэн ч тэд өөрийгөө Монгол л гэнэ. Хятад бас тэднийг Монгол гэж боддог. Түүнчлэн Өвөрмонголчууд маш хүчтэй ухамсар бүхий Монгол хүн. Иймээс зүй ёсоороо бол Монгол улсынхан хамгийн их хүлээн зөвшөөрөх ёстой баймаар. Хятадын Монгол бол тэдний үндэстний орхигдсон нэг хэсэг. Ах дүүгээ хаяж байгаа боловч тэд ингэж бас хүсээгүй. Зүгээр ингэж санагдсан. Тэд Хятадтай адилгүй. Хятадууд далайн гаднах ах дүүсээ бүгдийг нь нэгтгээд авч ирэх хэрэгтэй гэдэг. Хятадын далайн гаднах элэг нэгтгэн, Хуа хүн бүгд эргэж нэгтгэлд ордог. Тэдэнд ийм нэгэн том Дундадын үндэстний ойлголт байна. Энэ бол Хан үндэстний сэтгэлгээний хэлбэр. Үүнтэй эсрэгцүүлвэл миний судалгаа бол ямар учраас Монгол хүнд ийм сэтгэлгээний хэлбэр байхгүй байна вэ? Өвөрмонгол хийгээд Монгол улсын ижилсэлт ямар нэг түвшинд Хятадын сэтгэлгээний энэ хэлбэр нөлөөлсөн үү үгүй юу? Яагаад гэвэл Хятад бол нэгэн төрлийн Пан-Дундад үзэлтэй боловч тэр нь алдаатай зүйл. Тиймээс би ямар учраас Өвөрмонголд энэ үзэл хүчтэй байгааг эрж хайж байсан. Мөн бас Монголд яагаад байхгүй байгааг ч эрж байлаа.
            1911 оны 12 сарын 29-ны өдөр Монгол улсын шинэ төр тусгаар тогтнолоо тунхагласан өдөр. Тэр нь Манж Чингээс салсаныг хэлж байгаа билээ. Монгол хүний өнцгөөс авч хэлвэл түүнийг Чинг эсэргүүцэх гэж хэлдэг. Энэ үед Хятадын хувьсгал ч бас үүсэн бий болсон. Чингийн уналт маш олон зүйлийг бүтээлээ. Тэр нь Хан үндэстэн тусгаар тогтнов. Энэ нь ямар учраас Монгол улс тусгаар улс байгуулсанг ойлгоход ашигтай юм. Бид тэр үеийн өнцгөөр асуудлыг харах ёстой юм. Өнөөдрийн Хан үндэстэн бол тэр үеийн улсын гол хүн биш. Тэр үед төрийн гол хүн бол Манж бөгөөд туслах нь монгол байв. Тиймээс өнөөдрийн Хятадын маш олон өгүүлэл судалгаанд маш олон түүхчид дэвсгэр түүхийн асуудлыг андуурч байгаа нь харамсалтай.
Би Монголын тусгаар тогтнол, түүний үйл явц хийгээд үндэстний үйл явц, социалист Монгол, ардчилал бий болох үйл явцыг нарийн дэлгэрүүлэн судалсан. Миний олж мэдсэнээр энэ улс бол Халх хэмээх нэгэн угсаатны бүлгээр голлосон улс. Энэ улс Халх дээр төвлөн байгуулалт хийсэн нь Амеркийн туг дотор харуудынх нь байдаггүй түүхийг давтаж байгаа хэрэг юм. Өвөрмонгол хүн мөн санаа алдаж хоцорсон бөгөөд тэдний хүсэн хүлээдэг улсад тэдний хувь, байр суурь байхгүй. Энэ улс эхнээсээ л тэр нэг угсаатны бүлэг дээр төвлөж байгуулалт хийснээс биш бүх Монгол дээр төвлөөгүй юм. Энэ асуудал нь олон хүний сэтгэлд хутга дүрэв. Өвөрмонголын Монгол бол тэдний хилийн чанад дахь үндэстэн биш.
Ямар учраас ийм нөхцөл үүсэн гарч ирж байна вэ? Энэ бол Монголын өөрийн нийгмийн бүтэцтэй хамаатай зүйл. Бид бол төвийн нэг хэсэг үндэстэн. Нэг мөчир салаатай адилхан. Нэг салбар нь захирах эрхтэй бусад нь тийм юм байхгүй. Монгол хамгийн гол нь нэг үндэстний байгуулсан улс. Харь үндэстний бүхий л овог аймгууд хоорондоо эрх тэгш байдгийн ижил. Монголын бүхий л угсаатны бүлгүүд бүгд эрх тэгш. Бид тэдний угсаатны бүлгийн дунд орж чадахгүй боловч энэ нь Монголын тусгаар тогтнолд бусад Монгол угсаатны бүлгийн хувь нэмэр байгаагүй гэсэн үг биш билээ.
            Монгол улсын үүсэн бүрэлдсэн хөгжлийг ойлгохын тулд 1945 оны 8-р сарын 15-ныг эргэн санах хэрэгтэй бөгөөд үүний дараа Өвөрмонгол хувь заяагаа шийдсэн юм. Найман замын цэрэг Шаньси, Шаньшигийн замаар хөдөлсөн бөгөөд Гоминдан нам Сичуанд байсан юм. Уулнаасаа буугаагүй байх үед Монгол болон Зөвлөлт, Манжуур болон Өвөрмонголын зүүн хэсгийг чөлөөлсөн юм. Энэ үеийг ярих үед бид заавал тухайн үеийн хил хязгаарыг ярих хэрэгтэй болно. Түүнчлэн энэ бол нэгэн социализмийн лагерь байсныг харах болно. Өнөөдрийн төрийн үзлээр гол болгож таамаглах хэрэггүй. Зөвлөлт болон Монгол хоёр орж ирснээс хойш тухайн үеийн хоёр Монголын нэгдсэн хөдөлгөөн байсан. Өвөрмонгол Японы эзэнт гүрний захиргаанаас чөлөөлөгдөв. Яаж болно вэ? Хэнд тушааж өгөх вэ? Хятадад өгөх юмуу? Хятад тэр үед нэг улс биш байсан. Төсөөлөлийн маягын засаг байсан уу? Хэн очиж Өвөрмонголыг захирах эрх мэдэлтэй байсан юм бэ? Коммунист үзэл нь хүн төрөлхтөнг чөлөөлөв. Коммунист үзэлтэн ямар учраас хүнд бэлэглэж байгаа тэр газраа чөлөөлсөн юм бэ? Гэвч эдгээр сонирхолтой зөрчил нь цааш томорсон юм бол байхгүй. Өвөрмонголын хувь заяа бол Монгол хүн өөрөө шийдвэрлэсэн зүйл биш. Харин дэлхийн том улс шийдсэн зүйл. Ялтын бага хурал Өвөрмонголыг Хятад өгөхийг зөвшөөрсөн тул Хятадын Гоминданы засгийн газар Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөшөөрсөн билээ. Чан Кайши бүх монгол хүмүүсийн албан учир хэргийг бүгдийн зөвшөөрсөн бөгөөд 100% монгол хүний өөрийн улсаа эзэн мэдэхийг 1946 оны 1-р сард зөвшөөрсөн юм. Дундадын Гоминдан, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн боловч Өвөрмонгол бол тэдний нэг хэсэг болж үлдсэн билээ. Өвөрмонголын хувь заяа бол энэ үед л шийдэгдсэн. Тухайн үед Өвөрмонгол мөн л Монголын арга хэлбэрийг ашиглаж байсан бөгөөд тэдний хүсэлт бол Монгол улсад нэгдэх байсан. Маш олон монгол хүн хүсэлт гаргаж, гарын үсэг зурав. Улаанбаатарт ч хүргүүлсэн боловч Монгол улс Ялтын бага хурлын шийдвэрийг дагав. Мөн өөрийн тусгаар тогтнолоо хамгаалсан юм. Эцэст нь Өвөрмонголын хувь заяаг Хятад нөхөртөө өглөө. Мөн Хятадын коммунист намд тушаахаар шийдвэрлэв. 
   1946 оноос хойш Өвөрмонголын хувьсгал Хятадын хувьсгалын нэг хэсэг болж хувирав. Үүнээс өмнө дэлхийн хувьсгалын нэг хэсэг байсан билээ. Өвөрмөнголын маш олон хувьсгалт хөдөлгөөнүүд коммунист намын удирдлагад байсан бөгөөд удирдлага нь бүгд Монголоос, Зөвлөлтөөс ирж байсан. Мэдээжийн хэрэг Хятадын Гоминдан болон Коммунист нам оролцоно. Гарын үсэг зурах үед маш олон хүн Монгол руу нүүсэн юм. Яагаад гэвэл тэд нүүдэлчид. Хэрвээ Ван өвөө монгол улсад орохыг зөвшөөрөх шийдвэр гаргах юм бол ард түмэн монгол гэрээ буулгаад, үнээ малаа туугаад хилээр орно. Нэг хоёр өдөртөө хүрнэ. Буриадуудыг бас дахин харцгаая. Зөвлөлтийн 10-р сарын хувьсгалын дараа Сибирт дотоодын дайн дэгдсэн юм. Түүнээс зугатаасан Буриадууд урд зүгрүү нүүсэн билээ. Монголын хойт аймагт тэд бүгд оршин суусан бөгөөд нэг хэсэг нь Өвөрмонголын Хөлөнбуйрт ирсэн байна. Тиймээс Буриад монголчууд гурван хэсэг хуваагдсан юм. Буриадууд Монгол руу нүүсэний дараагаар маш сонирхолтой дүрийг бүтээв. Нэг хэсэг нь Зөвлөлтийн Коммунист намд орж, Зөвлөлтийг төлөөлөх хүн болж хувирсан юм. Нэг хэсэг нь Цагаан цэрэгт орж, Улаантнуудыг эсэргүүцсэн боловч Монголын тусгаар тогтнох үед тэд сэхээтний гол эх сурвалж нь болж өгсөн байдаг. Яагаад гэвэл тэд бусад монголчуудтай харьцуулахад их эрт Барууны боловсрол хүртсэн хүмүүс. Тэдний сэхээтнүүд Монголд очсоны дараагаар сургууль, сонин, шинжлэх ухааны байгууллага, үндэстэн судлал зэргийг хамгийн түрүүлж байгуулав. Өвөрмонголын хувьд цэрэг нийлүүлэх хийгээд дипломат харилцааны тусламж үзүүлсэн юм.
Монгол улс хэдийгээр Халхаар гол болгож байгуулагдсан улс хэдий ч байгуулах үйл явц дунд маш олон Буриад хүн оролцсон байдаг. Мөн олон Өвөрмонгол хүн ч оролцсон байдаг. Мөн маш олон Баруун монгол ч оролцсон. Эдгээр хүмүүсийн олон дотно танил, хамаатан нь Шинжаан, Сибир, Өвөрмонголд амьдарч байв. Эдгээр хүмүүсийн хувьд Монгол гэдэг зөвхөн Монгол улсаар үл хязгаарлагдах бөгөөд мөн хүрээлэх улсуудын харилцаатай хамт оршиж байдаг. Мөн Халхын тухайд бол зөвхөн тэр нэг угсаатны бүлэг дотроо л оршино. Монгол улсын үндэсний үзэл энэ шалтгаанаар хоёр зүйлийн хандлагаар илрэх болсон нь нэгд, Халхаар төв болгосон Монголын үндэсний үзэл, Хоёрт, бусад Монгол үндэстэнтэй хамтарсан их монголын үндэсний үзэл билээ. Дотоод хэсгийн зөрчил нь ч энэ хоёроор л гол болгодог. Зарим үед энэ зөрчил нь ч маш хурц болно. Социализмын үйл явц дунд БНМАУ, Зөвлөлтийн нөлөөг гүн хүртсэн. Зөвлөлт ч маш хүчирхэг догшин. Зөвлөлтийн өвөг дээдэс Монгол хүний ноёрхолд байсан. Оросууд Монгол хүн ямар соёлтойг их тодорхой мэднэ. Мөн яаж Монгол хүнд туслахаа ч мэднэ. Манж Чинтэй адилхан Монголчуудад дийлэгдэж өнгөрсөн учраас энэхүү настай хүний занг сайн мэднэ. Тиймээс биеийн байдлаа өөрчлөн Монгол хүнийг яаж гартаа барихаа их сайн ойлгож байв. Монгол хүн Хан Хятадын гарт ялагдаж байсан удаагүй бөгөөд Хан Хятадын түүхэнд тэд монгол хүнд тус хүргэж байсан ч юм бас байхгүй. Зөвхөн Манж хүн л Монголыг ойлгодог. Учир нь Манж бол хагас нүүдэлчин бөгөөд Монголчуудын нөлөөнд байсан хүмүүс билээ. Тэдний соёлын тал нь Монгол соёл. Орос яг үүнтэй адил. Тэд Монголчуудын ноёрхолыг 240 жил байсан хүмүүс шүү дээ. Тэр дундаа тэдний үндэстэн бүрэлдэх явц нь монголчуудын бодлогоор явахын сацуу удирдагч болон захирагчтай нь нягт харилцаатай байсан хүмүүс. Монголчуудын стратеги байгаагүй бол захирах хийгээд ноёрхох ийм маягын Орос үндэстэн байхгүй байх байсан. Тэдний “тэр” гэдэг бол Монгол хүн боловч түүнчлэн түүний бодлого нь мөн л Монгол хүнийх. 
17-р зуунаас хойш монгол хоёр хэсэгт хуваагдав. Нэг хэсэг нь Оросын эзэнт гүрнийг байгуулж, нөгөө нэг хэсэг нь Манжийн эзэнт гүрнийг цэцэглүүлэв. Тал нутаг хэсэглэгдэн хуваагдаж, Монгол үндэстэн бутран сарнив. Монголчуудын гадаад харилцааны арга нь ураглах бөгөөд удирдагчид хоорондоо ургийн холбоо тогтоодог. Түүхэн дээр тэр аяараа ийм л байсан. Жишээлбэл, Чаошиан үндэстэн байна. Чаошиангийн 13 гүнжийн 11 нь Монголын хааны ордонд ирсэн байдаг. Манж Чин мөн л худ ургийн харилцаатай байсан. Тэдний гүнжүүд бүгд Монголын ван гүнд ирж байсан юм. Монголын ван гүн ч бас тэдний хүргэн болдог. Сонирхолтой нь Манж, Монголын харилцаа нь ийм дотно байсан явдал бол “миний дотор чи, чиний дотор би”-ийн уламжлал байсан боловч тэд одоо хоёр үндэстэн бөгөөд хэн ч тэднийг одоо нэг үндэстэн гэдэггүй. Ямар учраас тэгж хэлдэггүй юм бэ? Энэ бол тэр чигтээ судлах асуудал. Орос үүнийг нь сурсан.  Зөвлөлт Орос, БНМАУ байх үед бас л ийм ураг төрлийн арга замыг хэрэгжүүлж байлаа. Монголын удирдагчидын ихэнхи нь орос эхнэртэй байсан.
Би үргэлжлүүлэн Монголын үндэстний үйл явцыг ярья л даа. Энэ улсын голлох үндэстний бүрэлдэл нь одоогийн улсын байгуулсан өнцгөөс харвал сонгодог чанартай юм бас биш. Харин нийтлэг чанартай гэж болно. Түүний бүтэц хийгээд дотоод үндэстний харилцаа нь Хятад ба бусад улстай их төсөөтэй. Жишээлбэл, Улаанхүүгийн хэлж байгаагаар Хятад олон үндэстний нэгдэл дээр байгуулагдсан. Түүний хувь нэмэр нь цөөн тоот үндэстэнд хувь нэмрийг бодитой болгож өгөх билээ. Өмнө нь ийм яриа байгаагүй. Миний санаж байгаагаар 1982 онд үндсэн хуулинд албан ёсоор цөөн тоот үндэстэн хийгээд Хан үндэстний нэгдэж цогцлоон байгуулсан улс хэмээн тунхагласан. Мөн цөөн тоот үндэстэнг гол хүн гэсэн боловч энэ улсын гол хүн хэн билээ дээ. Үүнийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, гол үндэстэн гарч ирлээ. Монгол мөн л ийм байдалтай. Үндэстний голлох хүн нь Халх болсон юм. Дундадын үндэстний бүрэлдэх үйл явц нь цөөн тоот үндэстэнг удаан удаанаар устгадаг онцлог бөгөөд эцэст нь Дундадын үндэстэн болж өөрчлөгдөх юм. Тэнд бас боловсруулах гэдэг үйл явц байна. Энэ нь Хятадад их таалагддаг зүйл. Би энэ тухай илүү ихийг ярихыг хүсэхгүй байна. Би өөрийн үндэстэний сайн мууг л цааш ярья даа. 
Социалист Монгол яаж бүрэлдсэн бэ? Халхын тухайд хэлье. Халх нь Социалист Монгол үндэстэн бүрэлдэхэд их гүн нөлөөлж орсон. XX зууны 60-аад оны үед Монгол, Зөвлөлтийн нөлөөнд их орлоо. Угсаатан болон угсаатны үйл явц хэмээх энэ хоёр ухагдахууныг Социалист монгол үндэстний үйл явцад хэрэглэх болсон. Энэ бол нэгэн төрлийн шинжлэх ухааны судалгаа боловч бас л тэр чигээрээ үндэстний улс төрийн асуудалыг шууд тусган харуулдаг. Энэ үндэстэн бол Халхаар гол болгож байсан. Бусад нь угсаатны бүлгүүд нь Халх аялагаар ярих болсон. Өөрийн хэл аялагаа мартах боллоо. Та нар Сичуан аялагаа мартаж Бээжин аялга сурч байгаа юм шиг. Яг Хятадыг бий болгож байгаа аятай зүйл. Хятадын голыг Хан үндэстэн барьдагтай адил зүйл. Энэ тийм ч онцгой үзэгдэл биш. Харин ч энгийн үзэгдэл. Тиймээс бид шүүмжлэх үед Хятад хүн уурлахгүй байх нь гарцаагүй. Яагаад гэвэл би зөвхөн нэг үзэгдлийг тайлбарлаж байна. Бусад улс мөн л ийм л байна. Монголын дотоод олон хүнд нэгэн төрлийн хорлол байна. Энэ нь бодитой. Хятадтай бас адилхан. Дундадын үндэстэн бүрэлдэх үйл явц дунд Хан биш үндэстэн хорлол хүртдэг. Түүнийг зөв харах хэрэгтэй. Шууд бодогдож байгаа нь Хятад бөгөөд тэр энэ хорлолоороо хүчээ авсан орчинтой. Үүнийгээ хамгийн сайхан гэж боддог. 
Гадаад хүрээний Монголын төсөөлөлийн дунд бол тэд дан үндэстэн. Нэгэн төрлийн хэлтэй. Хятад шиг түмэн эх үндэс байхгүй. Үндэстнүүдийг өөртөө хүчээр байлгах гэж үзэхгүй. Ялангуяа соёл дээр ямар ч харилцаагүй. 3, 4 сая жилээр л эх үндсээ олж тогтоодог боловч монгол бол ийм биш. Дэлхий дээрхи ямар нэгэн түүхчид бүгд Монгол бол нэгэн үндэстэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хятадад Монголыг хамааруулж хэлэх үедээ ч тэд Монгол л гэдэг. Тэд мөн улсын гаднах Монголыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэр Монгол энэ Монгол хоёр бол нэг бие гэдэг. Энэ бол соёл дээрээ дэлхий хүлээн зөвшөөрсөн нэгэн нэгдэлт нэгэн үндэстэн боловч дотооддоо эдгээр нь олон янз болон хуваагдсан байдаг нь сонин.
Миний докторын ажил дотор Монголын олон янз байдлын тухай судалсан байгаа. Ямар учраас олон төрөл зүйлийн тухай эрж хайх болсон бэ? Олон Монгол улсынхан ойлгодоггүй. Тэд Монгол бол маш цэвэр улс гэж боддог боловч миний харж байгаагаар Монгол бол нэг угсаатны бүлгээр л голлодог улс. Бусад угсаатны бүлэг төв тогтолцоо руу орж чадахгүй. Монголын соёл бол маш нарийссан, хязгаарлагдмал болсон соёл. Би Монголын соёлыг тэлээсэй, хязгаарлагдмал байдлаасаа гараасай гэж хүсдэг. Бас бүх Монгол угсаатны бүлэгтээ тэгш эрх олгоосой гэж залбирдаг. Түүхэн дээр тэгш л ирсэн юм шүү дээ. Мөн түүхэндээ тэр угсаатны бүлэг л Монголыг бүтээнээ гэж ярьж даан ч нэг ирээгүй шүү. Орчин үеийн улсыг байгуулсан нь нэгэн давуу эрх бөгөөд бид түүнийг чухалчлан хүндэтгэж, хүлээн зөвшөөрдөг боловч “үндэстэн-улс”-ын эд зүйлээс хэтэрч байна уу? Монгол хүний хоорондын харилцааг яаж хүлээн зөвшөөрөх гэдэг бол маш хэцүү хэрэг. Энэ төрлийн бусад хүнд баяр баяслыг бүтээдэг. Монголын дотоод хуваагдал нь маш олон хүмүүст баяр баясал болдог. Энд  бусдыг ойлгох тухай асуудал орших тул хүний зовлонг халуун хоол болгох хэрэггүй. Учир нь чи бас өөрөө зовлонтой ш дээ. Ялангуяа Хятад. Хятад судлаачид яаж бусдын зовлонг харах вэ? Хэн үүнийг хийж, яаж энэ үзэлд хүрэх вэ? Би энэ зүйлийг л эрж хайсан.
Бусдын зовлонг ойлгох бол заавал харилцан солилцоотой. Бусад хүний зовлонг харах үед чи түүний бэрхшээлийг ойлгоно. Яагаад гэвэл чи бас хүн. Чамд бас адилхан бэрхшээл байгаа. Соёлын олон төрөл зүйл дээр харилцан холбоог хүлээн зөвшөөрдөг. Монгол улсад сайн, бусад монголын угсаатны бүлгүүдэд мөн сайн. Бүх дэлхийд ч ашигтай. Энэ дотор магадгүй хүмүүс их иш татан асуух байх. Соёлын нэгдэл бол улс төрийн нэгдэл үү? Аль эсвэл намайг пан-монголист уу? гэж асуух байх. Бид ийм байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхийн бүтэц байрлал болон хоёр монголын нэгдэл нь нэг бүлэг хүний сэтгэлийн дуудлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэд өөрийгөө хохирогчид гэж бодож байгаа боловч тэд энэ төрлийн нэгдлийг монголын өөрийн эзэн мэдэх тусгаар тогтнолд аюулд учруулж магадгүй хэмээн айж байгаа. Монгол улсын оршин буй бүс нутаг маш дорой. Хоёр айхтар том гүрний хоорондын цэг. Тиймээс Монгол хүн ямар учраас Хятадын Монголыг ижилсэлтдээ авахгүй байгааг ойлгох хэрэгтэй. Тэдний бодлоор хэрвээ ижилсэлт нийлвэл Хятад уурлах болно. Тэгээд өөрсдийн тусгаар тогтнолд нь аюул учрах байх гэхээс эмээж байна. Тиймээс ийм хэлбэрийн аюултай алхамыг хийхийг хүсэхгүй байна.
Гэвч энэ нь Монголчууд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагын үндсэн шалтгаан мөн гэж үү? Шалтгаан нь болж чадах уу? Тиймээс би Монголын олон улсын бүтцийн орчныг хүлээн зөвшөөрөхийн дор үндэстний дотоод, найрамдал болон харилцан хоорондын ойлголтын замналыг судлах болсон юм. Би Их Монгол хэмээх ойлголтыг гэдгийг Их Хятадтай адилтгасан юм. Тэр бол улс төрийн Монгол улс биш харин соёлын Монгол юм. Их Монголын соёлын орон зай нэрийн доор харилцан хоорондын солилцоо байж болно. Энэ нь эргээд одоогийн улс төрийн бүтцэд аюул тарихгүй билээ. Миний судалгааны чиглэл 1980-190-ээд оны дэлхийн байдалыг сонирхохын хамт Монголын асуудлыг дэлхийтэй нь хамт анхаарч байсан юм. Тухайн үед социалист лагерь унаж, үндэсний үзэл сэргэж байсан үе. Олон улс орон дотоод хэсгийн нэгдлийнхээ эх сурвалжийг хайж байсан. Би хэдийгээр энэхүү байдлыг судалж байсан ч тэр нь нийтлэг юм биш байлаа. Энэ судалгаа хэдий Монголын тухай ч гэсэн Дотоод Азийн бүс нутгийг ч мөн хамруулж байв. Ямар нэгэн түвшинд авч хэлвэл миний судалгаа бол Монгол судлал, Хятад судлал түүнчлэн Дотоод Ази, Зүүн Ази судлал байсан юм. Би судалгаагаа зөвхөн нэг улсын жишээгээр хязгаарлагдахыг хүсээгүй. Харин хил дамнасан байхыг хүсэж байсан. 1993 оны 2-р сард би энэ судалгаа, төслөөрөө доктор хамгаалсан юм.
Үүний дараа би Кэмбрижээс нэг жилийн судалгааны тэтгэлэг авсан нь Туркийг судлах байсан юм. Би тэнд ойролцоогоор гурван сар байсан. Тухайн үед би Монгол хүний өөрийн дээд соёлыг ойлгохыг хүссэн бөгөөд мөн бас Түвдээс дамжсан шашныг ч мөн ойлгохыг хүсэж байлаа. Монголын соёл бол нэгэн нарийн цогц зүйл бөгөөд олог өөр соёлын нэгдэл, бүрдэл билээ. Хожим нь Түвдийн шашин хоёр дахь удаагаа дэлгэрхэд бидний гол соёл бүрэлдсэн билээ. Бүх улсаараа шашинд орж, сүм хийдэд сууж ном сурахын зэрэгцээ бүх зүйл Түвд хэл дээр болж эхэлсэн. Ойрхи үе болж ирэхэд ардчилал, шинжлэх ухаан болон шашинг эсэргүүцэх гэх мэт зүйлүүд гарч ирсэн нь шашинг таягдав. Харин социализм гэгч үндэстний соёлд нэгдэв. Монголын уламжлалт соёл нь Өвөрмонгол өөрийн олон зүйлээ гээсэн бөгөөд ойрын үеийн Монгол үндэсний үзэл хүчтэй гарч ирсэнээс хойш хүчээр биширч байна. Түүнчлэн ижилсэлтийн өнцөгөөр ямар зүйлийг би гэж тодорхойлох, ямар зүйлийг би биш гэх эсвэл гаднаас ирсэн гэх мэт асуудал гарч ирж байна. Хамгийн түрүүнд хүчний ойлголтыг тухайд, тухайн үед залуу монголчууд буддын шашин монголын төрөлтөнд нөлөөлж байгааг олж мэдсэн. Тиймээс тэд бурхангүй хэлбэрийн болон Чингис хаанаар гол болгосон түүхэн үзлийг бий болгож, энэ бүхнийг эсэргүүцсэн. Бас цэвэрлэсэн. Зөвхөн Чингис хааны түүхийг сэргээгээд зогсохгүй соёлын ухамсарыг мөн сэргээсэн гэж бодогддог. Ингэж Монголчууд орчин үед бусад үндэстэнтэйгээ эсэргүүцэл тэмцэл, тэгш байдлын дунд оршиж байна. Тэр дундаа юуг өөрийн соёл гэх, ямар юм хаанаас ирсэн бэ гэдэг асуудал дээр тэд үүнийг гаднаас шашинаар ирсэн гэх бөгөөд бөөгийн итгэл үнэмшил, бурханы шашинаас ирсэн хэмээн бодолхийлдэг. Энэ нь ямар ч юм байхгүй. Харин бүр дахин хойноо үндэстний ухамсар хийгээд социалист агуулагыг тээж байдаг.
Социалист агуулга бол Хятадын соцлиалист агуулга. Бид Хан үндэстний агуулга, Хан үндэстний эд зүйл, өмсөх хувцас, засал зэргээр л монголын соёлыг өөрчилж байна. Тиймээс би юуг монгол соёл гэх, монголын соёлын агуулагын юу хэцүү гэдэгт хариулахад бэрх. Тиймээс бид Буддын шашны соёлын түүхийг ойлгох хэрэгтэй. Түвд болон Монгол нь нягт харилцаатай бөгөөд Түвд нь Монголтой ойрхон төдийгүй шашны соёлын төвийн нэг. Мөн Зонховын төрсөн газар. 1980, 1990-ээд оны үед тэдний нэг ван нь монгол хүн байсан. Зонховын талын хүн байсан. Би багаасаа энэ газрыг мэдэх бөгөөд тиймээс очихыг их хүсэж байсан. Манай Ордост нэгэн тосгон бий. Бурханы шашины сүм бүхий бөгөөд тэнд хүмүүс оршин суудаг. 1993 онд намайг очиход нураасан байсан. Би эндээс эхлэн Монгол, Түвдийн харилцааг сонирхох болсон бөгөөд энэ талын судалгаа их биш тул зардал нь их өндөр төсөв нь бага байсан.


Tuesday, January 26, 2016

С.Бямбадорж багшийн ярилцлага


Ястан гэдэг сэдвээр тантай ярилцах хүсэлтэй ирлээ. Учир нь нүүдэлчин монголчууд хэт бөөгнөрсөн амьдралд орж байгаа энэ үед ястны бүтэц бүрэлдэхүүн алдагдаж, устаж байна гэсэн болгоомжлол байна л даа.

Ястан уу, энэ их зовлонтой сэдэв л дээ. Ястан гэдэг үг Оросын шинжлэх ухааны дэгийг дагаж явсан үед гарч ирсэн. Народнист буюу ард түмэн гэсэн үгийг орчуулж тодорхойлсон юм. Гэхдээ бид ястан гэдэг нэр томъёоноос татгалзаж байгаа. Ястан гэдэг монгол хүний ойлгоцоор нэг цусны хүмүүсийг хэлдэг. Эцгийнхээ ясыг дагана гэдэг нэг цусаар холбогдсон нэг удмын хүмүүс. Гэтэл народнист гэдэг ойлголт нэг цусны биш. Манай ястан ч нэг цусны биш. Жишээ нь ястан гэж нэрлээд сурсан дөрвөд, захчин, мянгад, ойрд гээд л угсаатнууд нэг удам гарлын хүмүүс биш шүү дээ. Хоёрдугаарт, ерөөсөө монголчууд нэгэн үндэстний улс юм. Өнөөдөр бидний ястан гээд нэрлээд байгаа угсаатны бүлгүүдийн угийг задлаад үзэхээр монгол болж таардаг. Жинхэнэ ясан дээр тогтсон ураг аймгийн холбоог хэн алга хийсэн бэ гэхээр Чингис хаан. Ингэж алга болсны үндсэн дээр монгол угсаатан бүрэлдэж бий болсон. Хэрэв ястан алга болоогүй байсан бол монгол угсаатан угсаатны хувьд бүрэлдэж бий болоход хэцүү. Чингис хаан бүх нутгаа засаг захиргааны зохион байгуулалтаар төдөн хүн тэдний мянгатад гээд мянгатын системд, ерөнхий бүх улсаа түмтийн системд оруулсан. Тэр мянгат дотор нэг удам гарлын хүмүүс, огт хамаагүй өөр цусныхан ч орж болно. Энэ бол зүгээр л манай хороо хорины систем гэсэн үг. Нэг хороо хоринд нэг цусны хүмүүс байна гэж болохгүй биз дээ.

ХIII-ХIV зууны үед удам төрлөөрөө ижилсдэг байснаа гээгээд мянгатын системээр ижилссэн. Ингэж угсаатан бий болж байгаа юм. Түүхэн үйл явцын дунд задрал болдог. Юань улс мөхсөний дараа хаад ноёд өөр өөрсдийн албатаа аваад биеэсээ хамааралгүй амьдарч эхэлсэн. Феодалын хямрал гэдэг энэ шүү дээ. Хаа газар зөвхөн өөрийнхөө албаттай хар гэртээ хаан бор гэртээ богд гэдэг шиг амьдрах хүсэл эрмэлзэл үүссэн. Энэ үед Монгол гэдэг туган дор ижилсэж байсан хүмүүс дахиад задарч хоорондоо ижилсэж эхэлсэн. Энэ бол цусны ижилсэл биш, соёлын ижилсэл, хэл яриа, шашин шүтлэг, бага зэргийн цус, ясны юм орох нь орно. Үүнийг бид ястан гэж үзээд байгаа юм. Ястнуудыг ажиглаад байхаар өөрсдийгөө би өөр гэж бодоод байдгаас биш бүгдээрээ адилхан. Соёл, ахуй төрхөөрөө л ялгаатай. Ястан устаж байна гэдэг тэгэхээр их хийсвэр асуудал. Ястан алга болоогүй, тухайн ястан гэж яригдаад байгаа хэсэг хүмүүс соёлынхоо өвөрмөц шинжийг алдаж байгаа л хэрэг. 

Хотон гэхэд л ерөнхий төрхөө монхор хамартай байдаг. Тэгэхээр тэд нэг яс, цусны хүмүүс мөн үү?

Хотонгууд түрэг гаралтай цөөхөн хүмүүс. Өөрсдийнх нь домоглодог яриагаар бол хотонгууд долоохон айлаас гаралтай гэдэг юм. Долоохон айл хоорондоо холилдоо биз. Гэхдээ л долоон айл гэдэг чинь долоон айл шүү дээ, нэг төрлийнхөн биш. Биеийн төрхийн хувьд түрэг монголчууд тэртээ тэргүй ялгаатай. Ер нь түрэг монголчууд битгий хэл нутаг нутгийн монголчууд хоорондоо ялгагддаг. Уул ус, ахуй амьдрал, агаар салхи гээд бүх юмны нөлөөгөөр тодорхой хэмжээний ижилсэл байна. Манай угсаатны зүйч багш Бадамхатан агсан хүнийг харж байгаад чиний дээд удам гарал тэр аймгийн тэр сумаас гаралтай гээд бүрэн хэлдэг байсан. Хотонгуудыг ястан гэж хэлэх бас хэцүү. Түрэг гаралтай боловч монголжсон л хүмүүс. Хэн нэгэн хэсгийгээ энэ бол харь гаралтай гэж хөөгөөд байж болохгүй.

Би энэ хүнд ёстой яснаасаа дургүй гээд ярьдаг. Тэгэхээр яс гэдэг юм их чухал зүйл илэрхийлээд байх шиг байгаа юм?

Удам судраасаа дургүй гэсэн үг дээ. Яснаасаа гэж хэлж байгаа бол хамгийн дээд шалгуур, үнэлгээ болж байгаа хэрэг.

Судлаачид ястан гэдэг үгийг халъя гэдэг дээр санал нэгдэж байгаа юу?

Тийм. 1930-аад оны эхээр ястан гэдэг нэр томъёолол тогтсон гэхээр саяхан гарч ирсэн ойлголт. Хүмүүс их эртний үг хэллэг шиг ойлгодог. Энэ зүгээр аймгуудыг л нэрлэсэн хэрэг шүү дээ. Энэ аймгууд өөрсдөө ч тийм цэвэр гарлын хүмүүс биш. Нүүдлийн, феодалын нийгмийн үед биенээсээ огт хамааралгүй амьдрах боломжгүй байсан учраас нутаг нутагтаа маш олон янзын хольцолдоонд орно. Түүхэнд ойрдууд яагаад хүчирхэг болсон бэ гэдгийг тайлбарласан байдаг юм. Тогоонтөмөр хааны байгуулсан Ар Юань улс хоорондоо тэмцэлдээд энэ хямралдаанаас маш олон хүн зугтаж, Ойрдод очиж суусан. Мэдээж авгай хүүхэд, ар гэр, хамжлага дамжлага, мал ахуйгаа бүгдийг авч явна. Ингэж очоод тэр нутгийн нэг ноёнд албатаар орсон байж таарна. Энэ холилдооны учрыг өнөөдөр гаргах ямар ч арга байхгүй. Уламжлалыг дагасан яс гэдэг юм яваад байх шиг байдаг. Тэрнээс ястан гэдэг ойлголт хэдхэн жилийн түүхтэй болж таарлаа шүү дээ. 

Түрэг гэснээс Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев монгол судлаачид захиалга өгч Модун Шаньюй, хүннүчүүд түрэг угсааных гэдгийг батлуулсан байх юм. Энэ  талаар та дуулсан уу?

Сонсоогүй юм байна. Ингэж батлах боломжгүй. Жишээ нь түрэг угсааны гэдгийг батлахын тулд Модун Шаньюйгийн шарилыг олох ёстой. Шарилд нь генийн шинжилгээ хийх ёстой. Ингэлээ гэхэд монгол, түрэгийн генийн ялгаа чухам ямар байдаг юм бол. Наанадаж царайг нь тогтоох ёстой. Ерөөсөө эрдэм шинжилгээний ажил хэн нэгний захиалгаар хийдэг зүйл биш. Хэрэв тэр хүнийг хятад, эсвэл түрэг болохыг батлаад өгөөч гэдэг асуудал байдаг нь их бүдүүлэг хэрэг. 

Хүннүчүүдийн угсаа гарлын талаар монгол судлаачид юу гэж дүгнэдэг вэ? 

Энэ их хэцүү асуудал. Хүннүгийн угсаа гарал одоо хүртэл маргаантай байгаа. Гэхдээ Монгол гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байх шив дээ. Өнгөрсөн зун нэг том наадам хийсэн дээ, хүмүүс янз бүрээр нэрлэж хэлээд байсан. Мүүнийн шашинтны дэмжлэгээр хийсэн энэ тэр гээд л. Үүний хамгийн том ололт нь энэ наадмыг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрнө гэдэг монголчуудын өвөг дээдэс Хүннү байсан юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Угсаатны зүйн номуудад Монголд төдөн ястан бий гэсэн өгүүлбэр байдаг. Лав УБЕГ-т нэр зааж 20 ястан үндэстнийг тэмдэглэсэн байдаг юм билээ?

Сүүлийн үед тодорхой хэлэхээ болиод байна. Яагаад гэхээр шинжлэх ухааны өөрийнх нь гажуудлаар гэх үү, үзэл суртлын нөлөөгөөр сонгомол угсаатны бүлгийн хэв шинжийг олж амжаагүй хэсэг хүмүүст ч гэсэн ястан гэсэн нэр өгсөн байдаг. Тэгэхээр яг тодорхойлоод хэлчихэж болохгүй байгаа юм. Жишээ нь манай том зохиолчдын нэг Маам агсан байна. Эхлээд өөрийгөө дарьганга гэдэг байснаа сүүлдээ өөлд гэдэг болсон. Хүмүүсийн үзэл чөлөөтэй болж, дотроо нуудгаа ил гаргадаг болсон 1990 оноос хойш олон хүн өөрийгөө илчилсэн. Дарьганга гэдэг өөрөө угсаатны бүлэг болж чадаж байна уу гэдэг дээр бас л маргаантай шүү дээ. Дарьганга гэхэд ямар хэмжүүр, шалгуур байх ёстой юм. Эсвэл захчин гээд аваад үзье. Захчингууд гэдэг баруун монголын үндсэн бүрэлдэхүүн болсон гурван овгоос нийлж, зах хязгаарыг  манаж байсан хүмүүс. Энэ соёлын хувьд хэр их ялгаатай байна гэдгээсээ л угсаатны бүлэг бий болно. Зах хязгаарыг манадаг цэрэг гэдэг үгнээс захчин гэж тусгаарлаад байгаа боловч тэд өөр гаралтай хүмүүс байх боломжтой. 

Ястныг тэгэхээр угсаатны бүлэг гэж авч үээх ёстой болж таарав уу? 

Бид угсаатны бүлэг гэж байгаа юм. Ард түмэн өөрийнхөөрөө хэлж сурснаараа ястан гэж яваад байгаа болохоос шинжлэх ухаанаас шахагдаж байна гэж хэлж болно. 

Гэхдээ л ястныг угсаатны бүлэг гэж хэлж хэвшитлээ удах байх аа. Хуульд хүртэл ястан гэсэн хэллэг бий шүү дээ. 

Яваандаа тогтох байлгүй. Монголчууд хорондоо тийм их ялгаагүй гэдгээ ойлгох ёстой. Зөв ч юм уу, буруу ч юм уу энэ миний бодол л доо. 

Ойлгох битгий хэл төрийнхөн хүртэл үндэс угсааны ялгаварлан гадуурхалт гаргаад байх юм.
 
Энэ л миний санааг зовоож байгаа маш том асуудал. Чи захчин, би буриад, энэ халх гээд байвал монголчууд улам холдоод, задраад, биедээ муу санаад явна. Манай багш Н.Төмөрхуяг иргэний үнэмлэх дээр халх, буриад, дөрвөд гэж ялгахгүйгээр зөвхөн монгол гэж тавих ёстой гэдэг байсан юм. XIII зууны үеийн зохион байгуулалт өнөө үед таарахаа байсан байгаа нь үүний илрэл байхгүй юу. Өөрсдийгөө ястан гэж ярьж байгаа нь Монголын дотоод нягтралыг сарниулахад нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэрээрээ дотроо ижилсдэг, гадагшаа өөрчлөгддөг. Бусдаасаа саланги болно. Монголын өнөө цагийн нөхцөл байдалд хор хөнөөлтэй.

Ураг садны хол нь, уул усны ойр нь дээр гэдэг. Бид үүнийг холоос эхнэр ав, нөхрөө сонго гэж ойлгодог. Уул усны холыг мэдэхийн тулд угсаа гарлаар нь ялгах хэрэг болохгүй гэж үү?

Энэ бол цөөхөн хүмүүст байдаг ёс. Олон хүмүүст тийм холоос эхнэр авах шаардлагагүй шүү дээ. Бид үндэс угсаагаа хамгаалахын тулд гэрлэлтээр зохицуулагддаг. Монголын билэг, зүйр цэцэн үгийг маш олон янзаар тайлбарлаж болдог. Нэгдүгээрт чиний хэлдгээр тайлбарлаж болно. Хоёрдугаарт монголчууд ураг төрлөөрөө арабууд шиг нэг дороо арав хорин айл нийлж суудаггүй. Тус тусынхаа амьдралыг аваад яв гэсэн утга ч гарч болно. Хоорондоо сууж болох болохгүйн тухай асуудал байна. Жишээ нь чи ямар овогтой билээ.

Боржигон.

Тэгэхээр боржигон хүнтэй сууж болохгүй гэсэн үг үү. Энэ буруу байгаа биз. Би овог тогтоож байгааг дэмждэг. Гэхдээ хийж байгаа арга нь буруу болсон. Чи яаж боржигон болсон бэ гэхээр танай нутагт тийм хүмүүс байдаг юм уу гэж асуугаад л тогтоосон. Тусгай лавлагаа гарч байсан шүү дээ. Тэр нутагт тийм хүмүүс байдаг, энэ овгуудаас сонгож авч болно ч гэх шиг. Юу гэсэн үг юм бэ. Энэ цус ойртолтоос ч юм уу, удмын өвчнөөс хамгаалахад ямар ч ач холбогдолгүй. Тал нь боржигон болсон хүмүүс хоорондоо суухгүй байна гэж байхгүй. Хэрэв үүнийг ач холбогдлоор нь ашиглая гэсэн бол бүр нарийн овгийг гаргаж ирэх ёстой. Боржигоны хиад овог гэдэг ч юм уу хойноос нь залгаж явах ёстой. Тэгж байж чи хамгаалагдана. Айхтар урт бодолтой хүмүүс овгоо давтагдахгүйгээр зохиосон байгаа.

Монголчуудын тал нь хотдоо суурьшчихлаа. Гадаад дотоод явах эрх нь, ямар хүнтэй яаж суух нь ч чөлөөтэй боллоо. Энэ холилдооноос болж угсаатны бүтцэд өөрчлөлт орох вий дээ гэсэн зовнил байгаа юм?

Угаасаа цөөхөн хүмүүст ийм зовнил байдаг. Хоёрдугаарт, бидний өөрсдийн өвөг дээдэс юм уу, нүүдэлчдийн генид суулгаад өгсөн уламжлал байгаад байна. Жишээ нь энэ асуудлыг тайлбарлахын тулд түүх авч үзэх хэрэгтэй. Чингис хаан гаднаас хатан авдаггүй байсан уу, авдаг л байсан. Тэрнээс болоод бид сөнөж сүйрсэн үү, үгүй. Харин монголчуудын баримталж явдаг зарчим нь эмэгтэй хүн гадаад хүнтэй суувал удмаасаа гараад цаашаа харьяалагдах болдог. Эрэгтэй хүн гаднаас эхнэр авбал өөрийн удамд шингээж наашаа харьяалуулдаг. Манайхан эмэгтэйчүүд нь эхнэр болоод гадагшаа гарч байгаа тохиолдол их байгаа болохоор зовниод байна л даа. Тэрнээс ард түмэн холилддог, цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй. Энэ явдал тодорхой хэмжээнд хүрэхээр үндэсний оршин тогтнохуйд аюул занал хийх тохиолдол бий. Манай өнөөгийн нөхцөл байдалд ийм хэмжээнд хүрээгүй.

Монголчууд хүнээ өсгөе гэвэл гадаад монголчуудаа тат гэсэн санал байдаг юм. Угсаатан зүйчийн хувьд үүнийг зөв гэж үздэг үү?

Яагаад болохгүй гэж. Аливаа угсаатанд өөрийгөө тодорхойлох том шинж бий. Энэ бол цус яснаас илүү нарийн шинж. Чамайг монгол гэдгийг батлахын тулд нэг бол генийн шинжилгээ хийнэ, эсвэл удмыг чинь хөөгөөд асар их хүч хөдөлмөр гаргана гэсэн үг. Чиний дээд удамд XII зууны үед нэг сартуул ч юм уу, туркмен нөхөр гараад ирвэл яах вэ. Тэгэхээр чи туркмэн гэж өөрийгөө нэрлэх үү. Байж болшгүй асуудал байгаа биз дээ. Ерөөсөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх шинж чухал байдаг юм.

Итгэл үнэмшлээрээ би монгол хүн шүү гэж үү?

Тийм. Аав нь орос, ээж нь хятад байж болно. Манай Сэлэнгээр ийм хүн олон шүү дээ. Гэсэн ч тухайн хүн би монгол гэж зүтгэж л байх юм бол бид монгол гэж хэлэхээс өөр аргагүй.

Мах цусаараа биш шүү дээ, тэр хүн...

Би монгол хүн гээд Монголын төлөө сэтгэлгүй бол яах вэ. Тийм хүмүүс байдаг, заримд нь би дургүй хүрдэг. Гадаадад явахаараа өөрийгөө япон гэж хэлдэг гэж байгаа юм. Үүнийг монгол гэх хэцүүеэ. Угсаатан гэдэг дээр ч бид цусны асуудлыг айхтар эрчимтэйгээр тавьж болохгүй болж байгаа юм. Хэрвээ тавьдаг байсан бол манай нийгэмд цус судлаачид асар олноор төрнө. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хамгийн, гол шинж өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал.

Огт танихгүй хоёр хүний угсааг хөөсөөр байгаад аль нэг үе дээр хамаатан болгочихож болно гэдэг дээ. Энэ хэр их хөдөлмөр шаарддаг ажил вэ?

Хоёр цаг ярихад л хамаатан болдог гэж байгаа юм даа. Чи баруун, би зүүн аймгийнх байсан ч хамаагүй. Хамаатан биш юм аа гэхэд ижий ахай болсон таньдаг хүн гарч ирнэ. Аргагүй шүү дээ, монголчууд цөөхөн юм чинь. Уугуул нутагтаа үе удмаараа дамжин суусан, түүхийн он удаан жилд өчнөөн сүлжээс гарч ирсэн байдаг. Хоёр цаг яриулж байгаа хамаатан гэдэг асар холдсон хамаатан байж таарна. Ойр бол эхний 10 минутад л тодорчихно. Би хэдэн оюутандаа л ярьдаг юм даа. Манайхан ааваараа удамладаг. Энэ нь ч зөв. Гэхдээ бодит байдал дээр монголчуудын дунд ээжээрээ удамлах явдал асар их байна. Ааваараа овоглодог, ээжээрээ удамладаг. Ерөнхий тойм яривал ээж хүн хүүхдүүддээ ойр байдгаас болж буй хэрэг. Жишээ нь зүйр үгэнд авга гэж магтсан үг бараг байхгүй. Нагац бол бурхан. Гол хүмүүжүүлэгч болсон ээж хүүхдээ өөрийнхөн рүү хүмүүжүүлдэг болохоор тэр. Түүхээс үзэхэд аавын талынхан хөрөнгө эзэмших эрхтэй учраас өрсөлдөгчид болдог доо. Ийм учраас ээжээс удамлах нь олон байх шиг байна. 


Л.Мөнхзаяа “Үндэсний шуудан” сонин №007 (1341)

Friday, December 11, 2015

International Sympsium: STEPPE ROAD: MONGOLIA’S CONNECTIVITY IN EURASIA - 8-9 December 2015, University of Cambridge

"Талын зам: Евроазитай Монгол холбогдохуй" олон улсын хурал Кэмбрижийн их сургууль дээр XII сарын 8, 9-нд хоёр өдөр боллоо. Тус хуралд АНУ, ОХУ, Испани, Герман, Монгол, Япон, Англи зэрэг улсын 20 орчим судлаачид цуглан өөрсдийн судалгаагаа танилцууллаа. Хурлын хөтөлбөр болон, илтгэлийн хураангуйтай танилцана уу.
Хурлын хөтөлбөр, илтгэлийн хураангуй.

Wednesday, December 2, 2015

Билгүүн номч Б.Ренчиний бүтээлийн жагсаалт

Олноо билгүүн номч нэртэй Бямбын Ринчен агсаны 110 насны ой өнөө жил тохиож, бүтээлийн чуулган нь хэвлэгджээ. Тэртээ 1975 онд түүний 70 насны ойгоор Mongolian Society сэтгүүл, Хангин Гомбожав бүтээлийн жагсаалтыг нь хэвлүүлж байжээ. Нэтээр Ринчен гуайн тухай хайхад бага зүйл олдож байна. Ном, сэтгүүл олон л бий байх. Гэвч хэн хүнд хэрэгтэй болов уу гэж үүнийг "хулгай хийлээ". Уг холбооноосоор орж үзнэ үү.  

Friday, November 20, 2015

Аврал үзүүлсэн лам нар: Төвд-Монголын Буддын шашин ба эзэнт улсын үндэсний үзэл

Урадын Булаг багшийн Хамтач Үндэсний үзэл номоос өөрийнх нь зөвшөөрлөөр "Аврал үзүүлсэн лам нар" бүлгийг сонирхуулж байна. Та бүхэн Хятадууд Өвөр Монголчуудыг өөртөө нэгтгэхийн тулд хутагт, хувилгаад, Буддын шашинг хэрхэн ашиглаж байсан талаар болон нөгөө талаас зарим хутаг хувилгаад хэрхэн Хятадын "гар хөл" болж байсан тухай унших боломжтой юм. 
Тус бүлгийн дэлгэрэнгүйг уг холбоосоор орж үзнэ үү.


Thursday, November 19, 2015

Профессор Каролайн Хамфри

Профессор Каролайн Хамфри гуайн ярилцлага.

Доктор, Б.Мандухай

Харвардад докторын зэрэг хамгаалсан Монгол эмэгтэйн тухай мэдээлэл нэтээр тархаад удаж байгаа билээ. Энэ сүрхий эмэгтэй антропологич юм шүү гэдгийг хүмүүст сонин болгох үүднээс тус ярилцлагыг "хулгайлав". Бүрэн эхээр нь үзнэ үү. Дашрамд дурдахад тэрбээр одоо Масэчусэтсийн технологийн институтэд ажиллаж байгааг энэ холбоосоор орж харна уу. Мөн түүний бүтээлийг энэ холбоосоор орж хараарай.


Sunday, November 8, 2015

Сайн Хятад, Муу Хятад: Хятад дахь угсаатны улс төрийн ёс зүйн хэм хэмжээ

Урадын Э.Булаг Кэмбрижийн Их Сургууль (ноорог, 2009 оны 6 сарын 1)

Англи хэлнээс орчуулсан Д.Бум-Очир Монгол Улсын Их Сургууль

1. Удиртгал
Угсаажилтын [ethnicity] талаарх судалгаанууд түгээмэл үнэн [universal truth] болон түүний хил хязгаарын чанадад нэвтрэх хүсэл хоёрын хоорондох зөрчил завсар хязгаарлагдсан байдаг. Үнэн нь гэвэл өдгөө мэдэгдэж байгаагаар дэлхий дээр амьдарч байгаа хэн боловч аль нэгэн бүлэгт багтаж байгаагийнхаа ачаар угсаатны ижилсэлтэй [ethnic identity] байх бөгөөд энэ нь байнгын эрсдэл, дарамт, хүчирхийлэлд орж байдаг. Хүмүүний бүлгүүд хоорондоо илүү ойртож харьцах тусам угсаатны ижилсэл гэдэг улам бүр хүчирхийллийн харьцаа болон өрнөдөг. Хоббсын [Hobbs] ойлгодог “үнэн” гэдэг утгаар авч үзвэл угсаажилтын талаарх судалгаанууд угсаатны их итгэл үнэмшил [bigotry] болон жингоизмыг [jingoism-эх оронч мэт дүр үзүүлэх] тунхаглах замаар тэр үнэнд хүрэхийг эрмэлзэж улмаар угсаа бүлгээр нь ялгаварлахыг [ethnic discrimination] эрс эсэргүүцэн [энэ хэрэгт] төрийг угсаатны бүлгүүдэд албан ёсоор нэр оноон, институтчилэн илэрхийлэх [institutional expression] мэтчилэнгээр угсаатны бүлгүүдийг бүтээсэнд буруутгаж байдаг. Өдгөө угсаатны бүлгүүд [ethnic groups] нэгэн хүн төрөлхтөнд багтана гэдэг утгаараа ёс зүйтэй, үл-дайсагналцан бие биеэ харилцан дэмжиж, эв эетэй орших ёстой гэдэг үг байнга сонсогдох боллоо. Ингээд нөгөө “үнэн” няцаагдаж өдгөө угсаажилтын талаарх судалгаанууд угсаатнууд хоорондоо хамтарч ажилласан, найрсаг зочломтгой бас хүлээцтэй байх ёстой гэсэн шинэ чиг үүрэг бүхий даалгавар хүлээн ажиллаж байна. Энэ даалгаврын үнэмлэхүй хувилбар нь хэт космополитан үзлийг баримтлан угсаатны болон үндэстний ижилслийг [national identity] ямар нэгэн үнэ цэнэгүй зүйл гэж үздэг юм. Илүү дэлгэрэнгүйг уг холбоосоор орж үзнэ үү. 

Friday, May 15, 2015

Төрийн өмчийн их сургуулийн удирдлагын шинэчлэл олон нийтийн статус хамтын удирдлага

Л.Мөнх-Эрдэнэ багшийн 2008 онд хэвлүүлж байсан судалгааны тайланг орууллаа. 

Их сургуулийн бие даасан байдал, их сургуулийн удирдлагад багш нарын оролцоог хангасан удирдлагын тогтолцоог бий болгох нь Монголын төрийн өмчийн их сургуулиудын өмнө тулгарч буй хойшлуулшгүй асуудал болоод байна. Энэхүү судалгаанд их сургуулийн хамтын удирдлагын загварыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин, оршин буй удирдлагын практик хэрхэн нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийж, цаашдын өөрчлөлт шинэчлэлийн талаар санал зөвлөмж боловсруулжээ. 
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...