Sunday, November 8, 2015

Сайн Хятад, Муу Хятад: Хятад дахь угсаатны улс төрийн ёс зүйн хэм хэмжээ

Урадын Э.Булаг Кэмбрижийн Их Сургууль (ноорог, 2009 оны 6 сарын 1)

Англи хэлнээс орчуулсан Д.Бум-Очир Монгол Улсын Их Сургууль

1. Удиртгал
Угсаажилтын [ethnicity] талаарх судалгаанууд түгээмэл үнэн [universal truth] болон түүний хил хязгаарын чанадад нэвтрэх хүсэл хоёрын хоорондох зөрчил завсар хязгаарлагдсан байдаг. Үнэн нь гэвэл өдгөө мэдэгдэж байгаагаар дэлхий дээр амьдарч байгаа хэн боловч аль нэгэн бүлэгт багтаж байгаагийнхаа ачаар угсаатны ижилсэлтэй [ethnic identity] байх бөгөөд энэ нь байнгын эрсдэл, дарамт, хүчирхийлэлд орж байдаг. Хүмүүний бүлгүүд хоорондоо илүү ойртож харьцах тусам угсаатны ижилсэл гэдэг улам бүр хүчирхийллийн харьцаа болон өрнөдөг. Хоббсын [Hobbs] ойлгодог үнэнгэдэг утгаар авч үзвэл угсаажилтын талаарх судалгаанууд угсаатны их итгэл үнэмшил [bigotry] болон жингоизмыг [jingoism-эх оронч мэт дүр үзүүлэх] тунхаглах замаар тэр үнэнд хүрэхийг эрмэлзэж улмаар угсаа бүлгээр нь ялгаварлахыг [ethnic discrimination] эрс эсэргүүцэн [энэ хэрэгт] төрийг угсаатны бүлгүүдэд албан ёсоор нэр оноон, институтчилэн илэрхийлэх [institutional expression] мэтчилэнгээр угсаатны бүлгүүдийг бүтээсэнд буруутгаж байдаг. Өдгөө угсаатны бүлгүүд [ethnic groups] нэгэн хүн төрөлхтөнд багтана гэдэг утгаараа ёс зүйтэй, үл-дайсагналцан бие биеэ харилцан дэмжиж, эв эетэй орших ёстой гэдэг үг байнга сонсогдох боллоо. Ингээд нөгөө үнэнняцаагдаж өдгөө угсаажилтын талаарх судалгаанууд угсаатнууд хоорондоо хамтарч ажилласан, найрсаг зочломтгой бас хүлээцтэй байх ёстой гэсэн шинэ чиг үүрэг бүхий даалгавар хүлээн ажиллаж байна. Энэ даалгаврын үнэмлэхүй хувилбар нь хэт космополитан үзлийг баримтлан угсаатны болон үндэстний ижилслийг [national identity] ямар нэгэн үнэ цэнэгүй зүйл гэж үздэг юм. Илүү дэлгэрэнгүйг уг холбоосоор орж үзнэ үү. 

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...