Тэрээр 1939 онд Францад иргэн ирсэн ч дайн эхэлсэн байсанаар барахгүй Франц Германд 1940 онд бууж өгөв. Үүний улмаас тэрээр жүүдүүдийн эсрэг үзлийн шахалтанд орж байсан тул 1941 онд АНУ-аас орогнол олж Нью-Йоркт байх болов. Дараар нь хэд хэдэн удаа Өмнөд Америк тэр дундаа Паурто Рикогоор аялав. Тэр ондоо Ф.Боасын ажиллаж байсан Колумбын Их Сургуульд багшилсан бол 1946-1947 онд Францын элчин сайдын яаманд соёлын атташе хийсэн байдаг. 1948 онд Францад буцан ирж Сорбонд докторын зэрэг хамгаалав. Эргэн ирсэнийхээ дараа эрдмийн ажилд идэвхитэй шамдан, бүр 1959 онд Коллежи де Францын антропологийн салбарын эрхлэгч болсон аж. Мөн Структурал антропологи бүтээл нь хэвлэгдэн гарав. Энэ бүхнээрээ тэрээр структурализмийг бий болгон олонд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийсэн билээ.
Энэ хүн эгэл нийгмүүдийн (бидний бүдүүлэг гэдэг) улс төрийн харилцаа, ураг төрөл, шашин шүтлэг, домог, билэг зүй гээд үй олон хэсэг салааг судлан үнэн нүүр царайг нь дэлхий нийтэд таниулсан билээ. Түүний дэлхийн шинжлэх ухаанд оруулсан магадгүй хамгийн том хувь нэмэр бол структурализм хэмээх онол болов уу. Энэ онолоор бүхэл бүтэн үеүүд хүмүүжин өсч, бүтээл туурвилдаа чиг баримжаа болгон хэрэглэж буй билээ. Аливаа нийгэм соёл өөрийн гэсэн структур-бүтэцтэй байдаг, түүнийг нь судлах хэрэгтэй гэсэн энэ гайхалтай санаа өнөө ч антропологит хүчтэй, нөлөөтэй хэвээр байна.
1 comment:
Симон дө Бовуар "Дайвар хүйстэн" номондоо Строссын бүтээлээс их хэмжээгээр ишилсэн байснаас анх танил болж билээ. Угаасаа мундаг юм бичсэн байсан, мундаг ч хүн байсан юм байна.
Post a Comment