Антропологич Нэнси Шипэр 1944 онд Нью-Йорк хотод мэндэлжээ. Тэрээр Калифорниа Бэрклэй Их Сургууль (University of California at Berkeley)-ийн эмнэлэгийн хүн судлалын хөтөлбөрийн захирал, хүн судлалын профессор хүн ажээ. Мөн тэр биеийн хүн судлал болон өлсгөлөн, өвчин, эмнэлэгийн, сэтгэцийн, солиоролын, нийгмийн зовлон зүдгүүр, хүчирхийлэл болон геноцидийн талаарх судалгаануудаараа олон нийтийн танил болсон нэртэй хүн судлаач юм. Дээрх сэдвүүдийг сонгон судалгаа хийх болсон нь залуу цагтаа Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтан байсантай нь ч холбоотой байх болох юм.
Үүгээр зогсохгүй түүний бүтээл, судалгаанууд нь Италийн радикал эрдэмтэн сэтгэл судлаач Франсо Басаглиа (Franco Basaglia), Бразилийн сурган хүмүүжүүлэгч Пауло Фэирэ (Paulo Freire) болон Хойд Америкид ихэд танигдсан Бразилийн радикал экологич, эмч Жоси дэ Кастро (Josué de Castro) зэрэг хүмүүсийн ажил үйлсийг олон нийтэд түгэн тархадад ихэд тусалсан гэгддэг.
Тэрээр мөн эрдэмтэдийн хүчирхийлэл, ядуурал, сонгох эрх нь зөрчигдөх талаар бичсэн бүтээлүүдийг эмхэтгэх найруулах ажил хийж байна. Хээрийн шинжилгээний ажлыг Латин Америк, Өмнөд Африк, Ирланд, Зүүн Европын улсуудад хийж байсан аж. Мөн тэрээр 2007 онд Берклей Виляъам Слоан Коффингийн шагналыг (Berkeley William Sloan Coffin Jr. Award) анх удаа хүртсэн байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр Калифорнийн Их Сургуулийн Берклей коллежийн ёс зүйн хорооны удирдагч бөгөөд, иргэний эрх, энх тайвны хөдөлгөөний идэвхитэй зүтгэлтэн ажээ.
Ажил үйлс
Түүний анхны бүтээл нь 1979 онд "Гэгээнтэнүүд, Эрдэмтэд ба Шизофирини: Ирландын хөдөө нутгийн мэдрэлийн өвчин" хэмээх нэртэй хэвлэгдэж байжээ. Уг бүтээлдээ бичихдээ тэрээр ганц бие фермер эрчүүдийг судлан 1980 онд Америкийн Антропологийн Холбооноос Маргерит Мийдийн шагналыг хүртэж байсан гэдэг. Энэ судалгаагаа Ирландын хөдөө нутгийн фермерүүдийн тосгонд хийжээ. Уг тосгодын хүмүүс нь эмэгтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэхээр ихэд анхаардаг боловч эрэгтэй хүүхдээ нэг их тоохгүй байх хандлагатай, байдгаас болоод залуу эмэгтэйчүүд нь хот төв газар луу яваад өгдөг эрэгтэйчүүд нь үддэг байсан байна. Үүний улмаар ус газар жендерийн байдал алдагдаж эхнэргүй эрчүүд олон болсон тийм нутаг байж. Эцэг эх нь нас барсаны дараа эрэгтэй хүүхдүүд нь гэр бүлийнхээ фермийг залгамжилж авна, тэгээд тэндээ насан туршдаа амьдрана. Мөн эхнэргүй байх нь элбэг, баахан гоонь эрчүүд болсон байдаг, зарим нь насаараа секс хийж үзээгүй байх нь хүртэл байдаг байв. Боловсрол байхгүй, үеийн эмэгтэйчүүд байхгүй, хөдөө зэлүүд нутаг гэх мэт орчин нөхцөлөөсөө болоод тэр нутгийнхан сэтгэцийн ямар нэг өөрчлөлтэй байдаг болсон байна. Энэ бүх байдлийг тэрээр соёлын нөхцөлөөс болж тэд нар ийм сэтгэцийн өөрчлөлтэй болсон байна, харин үүнд байгалийн ч юм уу удамшсан зүйл алга хэмээн дүгнэсэн байдаг. Энэ бүтээл нь хүмүүсээс ихээхэн шүүмжлэл авсан бөгөөд ялангуяа Ирландын маш олон уншигчид түүнийг газар тариалангийн эдийн засгийн уналтыг хөдөөгийн гэр бүлийн амьдралаар үнэлэн дүрслэн бичсэн гэж гомдлож байв.
Тэрээр ихэвчлэн өмнөх антропологичдийн аль нэгэн бүлэг дээр хийсэн судалгааны асуудал, бичсэн угсаанты зүйнх нь ёс зүйн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байдаг гэж болно. Түүний дараагийн бүтээл болох "Уйлааны гаднах үхэл: Бразилийн өдөр тутмын амьдрал дахь хүчирхийлэл" бүтээл нь 1993 онд гарав. Уг бүтээлдээ Бразилийн Зүүнхойд хэсгийн Пернамбуко (Pernambuco) муж дахь сахарын талбай болон ядуусын хороолол дахь өлсгөлөн, түүнээс болох хүүхдийн үхэл, эхийн хайрыг судлан үзжээ. Мөн энэ бүтээлээрээ тэр төрөлхийн эх үрийн холбоо болон, эхийн хайрын тухайх домгийг шүүмжилсэн байдаг. Дахиал бөөн шүүмжлэл өрнөв. Бразилийн гадна дотногүй түүнийг шүүмжлэж эхлэв. Хүүхдүүддээ үзүүлж байгаа эхийн хайр халамжийг таагүй нөхцөл байдал дахь тэдний хувь заяа мэтээр дүрсэлсэн, энэ нь тэдний амьд үддэх хамгийн боломжтой сонголт байдаг, мөн нялхсын эндэгдэлийг “түргэсгэх” болон “хамтран ажиллах “ нь амьдралын амт, арга барил, хомс гэж болох байдлаар эхчүүдийг дүрсэлсэн гэж байлаа. Хэдий ийм ч уг бүтээл нь эмнэлэгийн антропологийн сонгодог бүтээл аль хэдийн болсон юм.
No comments:
Post a Comment